Монгол Улсын Иргэний Үнэмлэх
Монгол Улсын Иргэний Үнэмлэх (ᠮᠣᠩᠭᠤᠯ
ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋
ᠦᠨᠡᠮᠯᠡᢈᠦ) буюу Иргэний үнэмлэх нь 16-аас дээш насны Монгол Улсын иргэнд заавал олгох иргэний үнэмлэх юм. Үнэмлэхний хэрэглээг Улсын бүртгэлийн ерөнхий хууль[2] болон Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулдаг.[3]
Монгол Улсын Иргэний Үнэмлэх ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠡᠮᠯᠡᢈᠦ | |
---|---|
Төрөл | Заавал авах иргэний үнэмлэх[1] |
Олгодог газар | Улсын бүртгэлийн ерөнхий газар Монгол |
Зорилго | Бие хүний бичиг баримт |
Хэнд олгох | 16-аас дээш насны Монгол Улсын иргэд |
Хүчинтэй хугацаа | 25, 45 насанд [1] |
Үнэ | 18,300₮ |
Иргэний үнэмлэх дээр эзэмшигчийн овог, эцэг /эх/-ийн нэр, эзэмшигчийн нэр; төрсөн он, сар, өдөр; хүйс; иргэний бүртгэлийн дугаар; олгосон байгууллагын нэр; олгосон он, сар, өдөр болон хүчинтэй хугацааг ил харагдах бичилтээр хийдэг.[2]
Түүх
засварлахБүгд Найрамдах Монгол Ард Улс 1940 онд Иргэний паспортыг нэвтрүүлж, үндэсний бүртгэлийн тогтолцоог бий болгосон. 1960-аад оноос эхлэн улсад дотоод шилжилт хөдөлгөөн эрчимжиж, шилжилт хөдөлгөөн, нийгмийн дэг журмыг хянах шаардлагатай болсноос шинэ зохицуулалтыг бий болгосон. 1968 онд БНМАУ-ын иргэний үнэмлэхийг нэвтрүүлсэн. In 1968, a civil identification card was introduced. 1970-аад он гэхэд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Сэлэнгийн оршин суугчдад иргэний паспорт, бусад аймгийн оршин суугчдад иргэний үнэмлэх гэсэн хоёр үндсэн бичиг баримт олгосон. Энэхүү зөрчилдөөнийг хүлээн зөвшөөрч, 1974-1981 онд бүх нийтээр гадаад паспортжуулах ажлыг эхлүүлж, 16-аас дээш насны иргэдийн 97 хувьд нь иргэний паспорт олгожээ.[4]
1990 оны Ардчилсан хувьсгал, 1992 оны Үндсэн хуулинд Монгол Улсад иргэд чөлөөтэй зорчих, оршин суух эрх олгосон бөгөөд иргэний паспортын нөөц дуусч, иргэний паспорт нь нууцлалгүй, хүний эрх зөрчсөн олон мэдээлэл агуулсан зэрэг янз бүрийн дутагдалтай шалтгаанаас үүдэн 1999-2003 онд иргэний үнэмлэх шинээр олгож эхэлсэн.[4]
2012 оноос эхлэн хувийн болон биометрийн мэдээллийг агуулсан микропроцессор суулгагдсан бүхий шинэ цахим үнэмлэхийг нэвтрүүлсэн.[5] 2022 онд нэмэлт өөрчлөлт оруулж, эзэмшигчийн гэрийн хаяг, регистрийн дугаарыг биет үнэмлэхнээс хассан.[6]
Олголт
засварлахИргэний үнэмлэхийг 16, 25, 45 насны Монгол Улсын иргэнд[1] олгох бөгөөд иргэн тухайн нас хүрсэнээс хойш 30 хоногийн дотор өөрийн биеэр мэдүүлэг өгөх үүрэгтэй.
Мөн үзэх
засварлахЭшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 "Иргэний үнэмлэх шинээр авах, дахин авах, сольж авахад бүрдүүлэх материал". Улсын бүртгэлийн ерөнхий газар. Татаж авсан: 2024-12-22.
- ↑ 2.0 2.1 "УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬ". Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. Татаж авсан: 2024-12-22.
- ↑ "ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ". Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. Татаж авсан: 2024-12-22.
- ↑ 4.0 4.1 "Монгол улс иргэнээ бүртгэсэн нь". УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татаж авсан: 2024-06-25.
- ↑ "Монгол улсын биометрийн цахим үнэмлэх". www.thalesgroup.com (англи хэлээр). Татаж авсан: 2024-12-22.
- ↑ IKON.MN, Б. МАНЛАЙ (2022-12-19). "Иргэний үнэмлэх дээрээс регистрийн дугаар, гэрийн хаяг хасагдаж байна". ikon.mn. Татаж авсан: 2024-06-25.