Монголын Үндэсний бөхийн холбоо

Монголын Үндэсний бөхийн Холбоо (МҮБХ) нь 1990 оны 4-р сарын 14-ний өдөр улсын заан Рэгжийбуугийн Давааням, Дансрангийн Мягмар, Монгол Их Сургуулийн тэнхимийн эрхлэгч Рэгжийбуугийн Нямдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Довдонгийн Данзан, Соёлын яамны орлогч сайд Соёлын гавьяат зүтгэлтэн, гүн ухааны дэд эрдэмтэн Пүрэвийн Даваасамбуу нарын санаачилгаар анх байгуулагдан, Улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн байна.

МҮБХ нь 21 аймаг, 330 суманд салбар холбоо, нэгжтэй одоо барилдаж байгаа сумын начнаас дархан аварга цолтой 4600 бөх мөн залуу болон ахмад нийт 26,200 орчим бөхийг нэгтгэсэн Монголын Үндэсний Олимпын Хороо, Монголын Үндэсний Спортын Хорооны гишүүн холбоо юм.

МҮБХ нь суурийн голчоороо 54 метр, нийт 3 давхар 6892,9 мкв талбайтай Монгол Бөхийн Өргөөний хууль ёсны өмчлөгч байгууллага юм.

МҮБХ нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол /13373/, Энхтайвны өргөн чөлөө 65, Монгол Бөхийн Өргөө албан ёсны хаягт үйл ажиллагаагаа явуулдаг.

Монголын Үндэсний Бөхийн Холбооны бүтэц зохион байгуулалт

засварлах

МҮБХ-ны Удирдах зөвлөл буюу Тэргүүлэгчид нь тэргүүн болон аймаг бүрийн төлөөлөл мөн хотын статустай нийслэлийн Багануур, Налайх дүүргүүд, жаяг дэгийн багийн төлөөлөл оролцсон нийт 25 гишүүнтэй байна. Удирдах зөвлөлийн хурал олонхын ирцийг бүрдүүлэн хуралдаж, МҮБХ-ны дотоод үйл ажиллагаа болон салбар холбоо нэгжүүд, дэвжээд, бөхчүүд, дасгалжуулагчид, жаяг дэгийн багийн гишүүдийн ёс зүйн асуудал, МҮБХ-ны төсөв санхүүг хэлэлцэн батлах эрх үүрэгтэй.

МҮБХ-ын удирдлага

засварлах

МҮБХ-ны тэргүүн, улсын заан Цэрэндашдоржийн Магалжав

Тэргүүлэгчид: