Махгалын Баяржавхлан
Махгалын Баяржавхлан (1978-6-18) нь Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд юм.
Төрсөн өдөр | 1978 оны 6 сарын 18 |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Завхан аймгийн Нөмрөг сум |
Алдар цол | |
Бөхийн цол | улсын гарьд |
Дууддаг нутаг | Завхан аймгийн Нөмрөг сум |
Цол ахисан он жил | |
Улсын гарьд | 2011 |
Улсын заан | 2006 |
Улсын харцага | 2003 |
Улсын начин | 2001 |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Шөвгөрсөн | 8 (2001, 2003, 2006, 2007, 2008, 2010, 2011, 2012) |
2013-7-13-ны байдлаар мэдээлэв. |
Баяржавхлан 2008 оны Бээжингийн олимпын нээлтэд Монголын багийн тугчаар ажилласан бөгөөд тус олимпын жүдо бөхийн хүнд жинд оролцож, эхний даваандаа Польшийн Януш Войнаровичид 24 секундэд цэвэр ялагдан тэмцээнээ дуусгажээ.
АмжилтЗасварлах
Үндэсний бөхЗасварлах
- 2001 онд 6 давж улсын өсөх идэр начин болов
- 2003 онд 6 давж улсын харцага цол хүртсэн
- 2006 онд 7 давж улсын заан болов
- 2007 онд 7 давж саруул сайжрах чимэг
- 2008 онд 5 давж өсөх идэр чимэг
- 2010 онд 5 давж Улам нэмэх чимэг
- 2011 онд 8 давж улсын гарьд цол хүртсэн.
- 2012 онд 6 давж Цогт гарамгай чимэг хүртсэн