Монголын хөдөө аж ахуй
Монголын хөдөө аж ахуй Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20.6% бөгөөд ажиллах хүчний 42%-ийг эзэлдэг. Гэхдээ Монгол Улс дахь нийт атар газрын зөвхөн 1%-ийг газар тариаланд ашигладаг ба 75%-ийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна. Монгол Улс нь эрс тэс цаг агаартай учир газар тариаланд тохиромжгүй. Хөдөө аж ахуйн салбар нь нүүдлийн мал аж ахуй дээр голлон тогтож байна.
Монголд тариалдаг ургамлууд нь улаан буудай, арвай, төмс болно.
Монголд арилжааны зорилгоор өсгөн үржүүлж буй мал амьтад гэвэл хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ, гахай, тахиа болно. Тэдгээрийн ихэнхийг махны чиглэлээр үржүүлдэг. Гэхдээ ямааны хувьд түүний ноолуурыг ашигладаг. Tаван хошуу мал гол аж ахуйд орох бөгөөд гахай шувууны аж ахуй нь туслах аж ахуй юм. Монгол хүний амьдрал, ахуйн нэгэн бахархалт онцлог нь нүүдлийн сонгодог мал аж ахуй эрхлэлт билээ. Нүүдлийн мал аж ахуй нь хонь, ямаа, үхэр, адуу, тэмээний аж ахуй юм. Бас эдгээрийг таван хошуу мал ч гэдэг. Монголчууд таван хошуу малаа адгуулж, түүнийхээ ашиг шим, бүтээгдэхүүнийг хэрэглэн аж төрдөг.
Ан гөрөө нь эрт дээр үеэс аж ахуйн чухал салбар хэвээр байна.
Мөн үзэх
засварлахЭнэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.