Монголжин

(Монголжин хошуу-с чиглүүлэгдэв)

Монголын Нууц Товчоо”-н зэрэг сурвалжид “Монголжин гоо” “Монголжин улс” гэдэг нэр гардаг боловч тэр нь овог аймгийн нэр биш харин ерөнхий утгааараа Монгол аймгийн гоо бүсгүй, монгол хэлтэй хүмүүс гэх мэт утгаар хэрэглэгдэж байсан бололтой. Үгийн язгуур нь “Монгол”, харин “жин” бол дагавар болно. Монголжин гэдэг нэр нь XIV зуунаас хойш овог аймгийн нэр болжээ. Тухайлбал: Батмөнх Даян хааны үед Баруун гурван түмний нэгд Монголжин аймаг багтаж явсан байна. Монголжин аймгийнхан Ордос түмний хамт Даян хааныг эсэргүүцэж байсан боловч сүүлдээ эвлэрчээ. Тухайн цагт тэд Хусай ноёны хараанд байж Бор тохой хавиар нутаглан найман отгийг захирч байсан байна. Энэ найман отог нь Цэгүд, Долоон түмэн, Уйгуржин, Үүшин, Баяуд, Урууд, Хонгирад гэх мэтээр тэмдэглэгджээ.

Даян хаан нас барахаасаа өмнө Монголжин аймгийг өөрийн 4-р хөвгүүн Арсуболдод хуваан олгосон боловч Долоон түмнээс бусад отог нь цөм Барсболдын хөвгүүн Алтан ханы мэдэлд шилжиж “Түмэд Монголжин” буюу “Монголжин түмэд” хэмээн нэрлэгдэх болов. XVII зууны 20-оод оны үеэр Монголжины нэг хэсэг Түмэдээс салж Хөх хотоос зүүн зүгт нүүдэллэн одоогийн Ляонин мужийн Чаоян оронд хүрч нутаглажээ.

Манж Чин улсын үед Монголжин аймгийг Зостын чуулганы Түмэд зүүн гарын хошуунд харьяалуулсан байна. Өвөрлөгч орны Зостын чуулганы нэг хошуу юм, Монголжин бол Монгол Улсын тусгаар тогнолын төлөө тэмцэж байсан Бавуужавын уугуул нутаг болно, Одоо Өвөр монголоос салгаж Ляонин мужийн сумын дэсийн засаг захиргааны нэгж болгож Фушуний Монгол Үндэстний Өөртөө засах Шань гэж нэрийг нь өөрчилсөн байна. Манж Чин улсын үед Монголжин буюу Түмэд Зүүн Хошуу гэж нэрлэж байжээ. Монголжин хошуунд Монголчууд их хэмжээгээр төвлөрөн суурьшиж уламжлалт мал аж ахуй эзэгнэдэгээс гадна тариалан бас нэлээд ихээр эзэгнэж байна, эдгээр монголчууд бол Монгол үндэстэний Түмэд Харчин ястан болно, бас зарим монголчууд нь Манж Чин улсын хүм амын тохируулалтаас болж Ар Монголын Халх аймгаас нүүж ирсэн бий, зарим сурвалж бичигт Урианхай монгол гэж бичиж байдаг. Өвөр Монголын олон хошуу нутагт Монголжин овгийн хүмүүс байдаг.