Монголд Бурханы шашин дэлгэрсэн түүх

Миний сургаал умраас умарт уламжлан дэлгэрнэ хэмээх бурхан багш өөрөө айлдсан гэдэг. Умар зүгийн дэлгэрэлт нь дундад азийн орнууд, Балба, Төвд, Монгол, Буриад монгол, Хятад, Солонгос, Япон гэсэн орнуудыг хамарч байжээ. Ийнхүү Их хөлгөний сургаал дунд,төв, зүүн, зүүнхойд Азийг хамарсан өргөн уудам нутагт дэлгэрсэн түүхтэй. Харин Энэтхэг орноо эрт үеийн нэгэн уламжлалт шүтлэг болох хиндү шашин газар аван нийтэд дэлгэрч, түүний хажуугаар ислам шашин зарим газар бурханы шашин эх нутагтаа 1600 гаруй жил түгэн хөгжсөний эцэст XI –XII зууны үед үндсэндээ шахагдан арилжээ.

Бурханы шашин түүний дотор Их хөлгөний сургаалийн онол эрдэм, соёлын их өв санг өвлөн хадгалж, хөгжүүлэх талаар үлэмжийн их үүрэг гүйцэтгэсэн орон бол Монгол, Төвөд хоёр юм. Ер буддизм нь дан гагц шашин бус, Энэтхэг болон Азийн янз бүрийн улс орны соёлын өв сан, мэдлэг ухааны үнэт зүйлийг буддизм гэдэг нэгэн нэрний дор нэгтгэж байсан бөгөөд Ганжуур Данжуур үүний нэг нотолгоо болно.

Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүхийг тоймлон өгүүлсэн бүтээлийг Хорчойнжүн буюу Дээдийн ном Монгол орноо дэлгэрч гарсан ёс хэмээдэг. Энэ талаар Сүмбэ хамба Ишбалжир, Цахар гэвш Лувсанчүлтэм, Зава Дамдин гавж зэрэг олон мэргэд бүтээлээ туурвиж байжээ. Үүнд, Дамдин гавшийн “Умар зүгийн их Монгол улс орны домгийн их шастир ухааныг баясгагч гайхамшигт Алтан дэвтэр”, Сүмбэ хамба Ишбалжирын “Энэтхэг, Хятад, Төвд, Монгол орноо дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёс Галбарвас модон”, Дармадала гүүшийн “Их Монголын оронд дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёсыг тодорхой өгүүлэгч Цагаан лянхуан эрхис” зэрэг Монгол орноо бурханы шашин дэлгэрсэн түүхийн тухай зохиолыг нэрлэж болох юм. Тэд Монгол оронд бурханы шашин гурван удаа дэлгэрсэн хэмээн өгүүлддэг. Ийнхүү Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн түүх нь:

  1. Хүннү гүрнээс Уйгур улс хүртлэх үед Энэтхэгээс шууд болон Дундад Азиар дамжин Бага, Их хөлгөний урсгалууд дэлгэрсэн үе буюу аргын тооллын өмнөх II зуунаас аргын тооллын XI зууныг хамрах бурхны шашны түрүү дэлгэрлийн үе
  2. Чингис хаанаас Тогоонтөмөр хаан хүртлэх их хаадын үед Төвдийн сажава хийгээд гармавагийн чиглэлүүд дэлгэрсэн буюу XIII-XIV зууны үеийн хамрах бурханы шашны дунд үеийн дэлгэрэлт
  3. Төвөдөөс Богд Зонховын шашин дэлгэрч, хөгжсөн буюу XVI-XX зууны үеийг хамрах бурхны шашин дэргэрсэн гуравдугаар үе гэсэн өөр хоорондоо залгамж холбоо бүхий гурван үеийг хамардаг

Энэ гурван үе тус бүр тухайн үеийнхээ нийгэм, соёл, эдийн засаг, оюун санааны байдалтай холбоотойгоор өөр өөрийн өнгө төрхтэй. Гэхдээ аль ч үед нь бурхны шашны ном сургаал, соёл, мэдлэг ухааны мөн чанар, сонгодог уламжлал агуулагдсаар ирсэн байна. Түүний зэрэгцээ нэгэн онцлог нь энэхүү түүхэн үйл явц дунд Монгол онцлог бүхий Буддизм бүрэлдэн тогтсон билээ.

Төвөдийн шарын шашны Монгол дахь бодлого

засварлах

1642 он гэхэд Хошуудын Гүүш хаан Төвөдийг бүрэн илбэн тохинуулж, захиргаандаа оруулснаар хаан ширээнд нь заларчээ. Улмаар түүхэн дэх хамгийн авьяаслаг Далай лам гэгдэх V Далай лам Лувсанжамцыг (1617-1682) Төвөдийн шашны тэргүүнд өргөмжилснөөр Төвөд болон Монгол оронд шарын шашин хэмээх Төвөдийн буддизмын нэгэн урсгал бүрэн ноёрхож эхлэв. Гэвч Гүш хаан буюу Төрбайх хашир хүний хувьд Төвөдийн зарим том хийдийн лам нарыг Богд цолоор өргөмжлөн Далай ламыг “хэмжээнд нь барих” арга хэмжээ авч байсан байна. Тэд дотоод асуудлаа шийдсэн болохоор гадаад асуудалдаа зав гаргав. Тэр үед мандан хүчирхэгжиж байсан Манж дай чин гүрэнд уулаасаа хүчтэнийг дагадаг уламжлал ёсоороо сээтэн хаяж, мөн өглөгийн эзэн болсон Монгол оронд төвөдүүд “хараа” тавьж байлаа. Учир нь шарын шашныхны бичдэгээр өглөг буяны эзэн болсон монголчууд нь тэдний орлогын хамгийн том эх булаг, цэрэг улс төрийн хамгаалалт нь байсан билээ. Баяжиж хүчирхэгжсэн шарын шашин 1645 оноос алдарт Будала ордон (Потала) мэтийн том төслүүдийг хэрэгжүүлж V Далай ламыг нас барснаас арваад жилийн хойно дуусгажээ. Ер нь Төвөдийн буддизм баяжиж хүчирхэгжсэн нь монголчууд энэ шашинд орсонтой салшгүй холбоотой. Харин Монгол орноос өргөл барьц нэртэй асар их баялаг гадагшаа урсаж эхэлснээр монголчуудын ядуурал, доройтлын нэгэн эх үүсвэр болсон юм.

Өвөр Монголд шашин дэлгэрсэн нь

засварлах

Монгол орны гадаад байдал нэн хүндэрсэн энэ үед Далай лам тэргүүтэй шарын шашныхан шинээр гарч ирж буй хүчирхэг энэхүү улсад тал засан улмаар 1642 онд Манжийн хааныг Манзшури бурханы хувилгаан гэж өргөмжилсөн нь Монголын тусгаар тогтнол эрх чөлөөний тэмцэлд оюун санааны маш том цохилт өгсөн юм. Ер нь Алтан хааныг нас бармагц тэд өөр нэг хүчтэн Мин гүрэнтэй холбоо тогтоохыг эрмэлзэж байсан байна.Тийм учраас Далай лам болон түүний дагалдан баясагч нарыг номхотгон ариутгахыг Лигдэн хаан нь зорьсон боловч харамсалтайгаар замдаа таалал төгсжээ. Шашны түүхчид Монголын сүүлчийн албан ёсны их хаан Лигдэнийг шашны дайсан гэж бичдэг авч Лигдэн хаан нь шашныг алагчилж үздэггүй байв.

Мөн Монголчуудыг оюун санааны хувьд нэгдэх замын хааж Монголын том аймаг, улс болгонд шашны тэргүүнүүдийг залжээ. Жишээ татваас: Эзэл, хуваа буюу хуваа, эзэл гэсэн бодлого баримтлан Халхад Жавзундамба, Ойрадад Галдан (1643-1697), өвөр Монголд Жанжаа хутагтуудыг шашны тэргүүнүүд болгон тусад нь өргөмжилсөн нь монгол орны бутралыг оюун санааныхан хүрээнд бататгав. Манжийн хаад Жанжаа хутагтыг эрхэмлэж байсан бол, Түвдүүд Ойрадыг илүүд үзэж байсан байна. Баримт дурдвал Манжийн түүхэнд ганцхан удаа л улсын багш хэмээх хүндэтгэлийг Далай ламд ч, Банчин богдод ч өгч байгаагүй мөртлөө Энх-Амгалан хааны үед Жанжаа хутагт өгч байж. Түвдүүд болохоор Галданг илт дэмжиж, түүнийг дайтахаар сахилаа өгч шар шувтлахад нь зөвшөөрч, хожим амьтаны амийг нигүүлсэн тэвчигч бурханы номт Далай ламын хүсэлтээр Зүүн Туркестаны лалын шашны тэмцэлдэгч нэг талыг дэмжиж дайтахыг хүсэж бичиг илгээж байлаа. Мөн Зүүнгарынхан Халх руу түрэмгийлэн довтлох нэг шалтагаа болгон Өндөр гэгээнийг Далай ламын элч төлөөлөгчөөс өндөр суудалд заларсан хэмээн яллаж байв. Хэдий тиймч Буддын шашин хүчтэй дэлгэрснээр дэвшилтэд үзэгдэл гарч соёл иргэншлийн тулгуур хот, суурин үүсэх бодит хөрс болсон. Жишээ нь: Богдын Хүрээ -Улаанбаатар, Хошуудын Авлай хийд- Казахстаны Семиплатиск, Цорсын гулзын (угалзын) хийд – Шинжааны Кульж, Өвөр Монголын Хөх хот зэрэг Монголын нутаг асан дээрхи эдгээр олон хотууд шарын шашны суурин хийдүүдээс үүсэлтэй.

Халхад шашин дэлгэрсэн нь

засварлах

Алтанг шашны нөлөөгөөр нэр сүр олж байгааг дуулсан Монголын барьцамхай том ноёдууд юунд зүгээр сууж тэсэхэв. Түмэн засагт хаан болон Халхын толгой феодал Автай (1554-1588) зэрэг эрхэмүүд шашин дэлгэрүүлэхээр хөөцөлдөж эхлэв. Нэн ялангуяа хожмийн Монголын хамгийн том үндэстэн болсон өнөөгийн тусгаар Монгол улсын гол түшэг тулгуур, ноён багана Халхад Гэрсэнз хунтайжийн III хүү Онохуй үйзэний хүү Автай ноёны явуулсан шашны үйл явдалууд их анхаарал татах нь зайлшгүй билээ.

Автай сайн ноён Халхад шашин залсан тухай олон домог байдаг бөгөөд хоорондоо зөрөөтэй байдаг юм. Ямар ч байсан Түмдийн Алтан хаан шашинд орон нэр сүр нь нилээн бадарч байгааг сонссон Автай ноён бусдын жишгээр лам залахаар шийджээ. Эсвэл Автай нь тодорхой хэмжээнд тэр үеийн бүс нутгийн хамгийн хүчирхэг хүн Алтангаас хараат байсан учраас түүний улс төрийн бодлогыг дагахаас өөр замгүй байсан байж магадгүй. Халхын түүхчид Автайг Түвдэд очиж шашин залсан гэдэг боловч үнэн хэрэгтээ Түмдийн Хөх хотод очин Далай ламтай уулзаж шашин залсан бололтой. Энэ үед Далай лам түүнд Очирваний хувилгаан, Очир сайн хан цол өгснөөр Халхад анхны хан цолтой хүн буй болжээ. Ирээдүйд өөртэй нь өрсөлдөж магадгүй хан цолтой хүн бий болоход Далай лам Содномжамцыг ивээлдээ авсан Алтан хаан дуртай байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ түүний ивээлд орсон Далай лам халхын ноёнд энэ цолыг өгөхөөс өөр аргагүй байсныг бодоход Халх Монгол тэр үес тун хүчирхэг болж Монголын түүхийн тавцанд ноёлох аймаг болох замаа тавьжээ гэдгийг гэрчилдэг. Тэгэхлээр Далай ламтай Автай ноён нь Алтан хааныг өнгөрсөнөөс хойш 1587 онд очиж уулзсан гэдэг нь үнэн болов уу? Ийнхүү Халхад хан цолтой хүн бий болж Буддын шашин залснаар Автай сайн хааны нэр сүр алдаршиж Халхыг нэг үе бараг ганцаараа мэдэх шахаж Түшээт хааны өвөг дээдэс болжээ. Уламжлал ёсоор Хувилай хааны үеэс ирсэн шашныг хамгаалагч догшин дүртэй Махагал бурхан Монголын буддын шашны гол шүтээн болсон.

Халхад Автай хаан нь түүний нэг хувилбар Гомбогүр бурханыг залав. Бас зарим мэдээгээр бол Очирвань бурханыг хамт залжээ. Монголын хамгийн хатуу ширүүн, уур амьсгал бүхий бүс нутаг говь цөл ихтэй Халхаас ирсэн тул хамгийн хэрэгтэй зүйл нь болох ертөнцийг үүсгэгч хоёр дахь бурхан, бороо, хур үүл, аянга цахилгааныг эзэмшигч Очирваань бурханыг бэлэгдэж өгсөн байх. Эхэн үедээ Монгол оронд улаан болон шарын шашны урсгал нь падлийгүй байлаа. Жишээлбэл: Түмэн засагт хаанаас авахуулаад Лигдэн хаан хүртэл улааны лам нарыг шүтэж байсан. Автай сайн хаан Эрдэнэ зууг байгуулахдаа улааны лам Лодойнямбуугаар аравнайлуулж [18, 27х] байснаас шалтгаалан Халхын Богдууд Эрдэнэ зуугаас дайжин Их хүрээгээ нүүлгэж байсан бололтой. Гэтэл дорно зүгт Зүрчидийн Нурхайч (1575-1626) хэмээхээр толгойлуулсан Умард Алтан улс гэгч бий болон зальхай арга хэрэглэн, Монгол аймгуудын хагарал дээр тоглож эхэлсэн нь улаан шараар талцаж Монголчууд хядалцахад нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Цахарын Лигдэн хаан (1592-1634) нь бүх Монголын хаан нэртэйгээс цаашгүй болж бусад аймгууд нь хэзээнээс Монголын албат байсан Зүрчидийн овд автан тэдний холбоотон болж эхлэв.

Монгол хэл дээр Буддын ном судруудыг орчуулуулж байсан. Ганжуур судрыг хүртэл бүрэн орчуулуулжээ. Хэдий Монголын сүүлчийн албан ёсны хаан Лигдэн таалал төгссөн боловч сүүлд түүний үр, ач хүү Бүрнээ ван Монголын их хааны угсаа гэдгээ нотлон хэзээ ч мартахгүй байж эгзэгтэй цаг үед Манжийн эсрэг бослого гарган байлдаж байгаад ах дүү нарынхаа хамт алуулжээ. Ингэж Монголын хаан ширээг албан ёсоор залгамжлагч нарыг Манж нар устгасан байна. Хэдий монголын олон ноёдууд харийнханы арга мэхэнд автан тэдний талд зүтгэх, эсвэл энэ хүнд үед идэвхгүй байр суурь баримталж байсан авч Халхын томоохон ноён, соён гэгээрүүлэгч Цогт тайж (1580-1637) Лигдэн хааны бодлогыг илт дэмжин Монгол хэл дээр ном судар орчуулуулах төдийгүй улс төрийн амьдралд идэвхитэй оролцон түүнийг дэмжихээр Хөх нуур руу хөдөлсөн. Шашны түүхчдийн үздэгээр бол нутаг орондоо хавчигдан нүүсэн ч гэлцдэг. Дашрамд өгүүлэхэд хожмийн нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, эх оронч, үндэсний үзэлтэн Бямбын Ренчин гуай эхийн талаасаа Цогт хун тайжийн дайн, тулааны хөл үймээнээр Орост дүрвэж гарсан үр садынх нь удам билээ.

Цогт хунтайж Хөх нуурт ирэх үед Лигдэн хаан нас барж хүү Эжээ хонгор нь эхийн хамт Манжид олзлогдсон хүнд үе байлаа. Цогт хунтайж уулаасаа ухаалаг шийдэмгий хүний хувьд Хөх нуурт ноёрхож байсан Түмдийн Хулачи ноёныг эрхэндээ оруулан улмаар Түвдийн улааны шашныхан болон хаад, ноёдыг өөртөө татан хүч хуримтлуулан шарын шашныг дарахаар шийджээ. Шашны талаас улааны шашныхан нь шарын шашин нь Монголчуудын цэргийн болон эдийн засгийн дэмжлэгээр (өргөл барьцаар) хүчирхэгжиж ноёрхож байгаад, Түвдийн хаад, ноёдууд нь болохоор шарын шашныхан улс төрийн эрх мэдлийн булаалцалдах болсонд дургүйцэн тэдний эсрэг тэмцэх болсноор Хөх нуурын Цогт хаан хэмээн алдаршиж эхэлсэн түүнийг дагах болжээ. Ингээд Ахмад рүү Арслан тайжид 10,000 цэрэг өгөн Түвд рүү “энхийг сахиулахаар” Түвдийн хаад, ноёд, улааны урсгалын хүсэлтээр илгээжээ.

Далай лам тэргүүтэй шарын шашныхан Монгол цэргийн сэтгэл, санаа, оюун ухааныг мохоох элдэв шашны дэг ёслолуудыг үйлдсэн боловч цогтой, золбоотой Халх Монголын дайчин цэргүүдээс мянган бурхадаараа хүрээлүүлээд ч хувь тавилангаасаа зайлах аргагүйг ойлгон тэр үеийн Монголын бас нэгэн хүчирхэг аймаг асан Дөрвөн Ойрадын холбооноос тусламж эрэлхийлсэн байна.

Монголын нэг том ноён Халхын Автай сайн ханы дүү Түмэнхэн ноён (хожмийн сайн ноён хан аймгийн өвөг) Монгол Далай ламаа өмгөөлөн Түвдэд цэрэглэн орсон боловч үймээн дарагдан, Далай лам үхсэн байсан тул түүний шарилын ажилд 10,000 лан мөнгө өргөн буцсанаас харахад Потала ордноос авахуулаад өдий төдий Түвдийн сүм хийдүүд тэр цаг үед баригдсан нь тохиолдол биш аж. Эндээс Монгол орны буян, заяаны хүчээр энэ ордон, сүм хийдүүд босжээ гээд хэлэхэд хилсдэхгүй. Харин өглөгийн эзэн болсон өгөөмөр сэтгэлтэй Монгол орон нь ядууран буурсаар хорьдугаар зууны эхээр шавар, гуулин бурханы цуглуулгатай, Монгол бичиг үсгээ гадарладаг хүн ховор мөртлөө энгийн хүн байтугай лам нар нь ч өөрсдөө ойлгодоггүй Түвд тарнийг хэн хүнгүй сайн цээжилсэн үндэстэн болж хувиржээ.

Халхын улс төр, угсаатны нэгдлийг хадгалах гэж Махасамади Цэцэн хан Шолой нь Түшээт ханыд зориуд очиж шашны тэргүүн тодруулах ажлыг зохион байгуулсан гэх. Тэр хоёр ч удаа Түшээт ханыд зорин очиж түүний жирэмсэн хатнаас хүү төрвөл Халхын шашны тэргүүн болгохыг зөвлөсөн байна. Тиймээс өөрийнхөө “гэгээн” цолыг Занабазарт өгсөн гэдэг. Цэцэн хан Шолойн нь тэр үед нүүрлэж байсан харийн түрэмгийлэл заналхийллээс болгоомжлон энэхүү үйлдлийг хийсэн юм.

Монгол орныхоо тусгаар тогтнолд ихэд санаа зовж байсан нь илэрхий. Тухайлбал: Лигдэн хутагт хааны хатан болон хүү Эжээ хонгорыг Манжуудад олзлогдохоос аврах гэж Халхад ирүүлэх гэсэн боловч бүтэлгүйтжээ. Өвөр Монголын Сөнид, Авга зэрэг аймгуудыг өөртөө дагаар оруулан тэр үеийн Манжийн хааны цолтой адилхан Гэгээн цэцэн хан гэж өргөмжлүүлснээрээ Манжийн эсрэг ямар нэгэн байдлаар сөрж байв. Сөнид аймгийг хатган Манжийн эсрэг босгон улмаар Халхын хангуудтайгаа хамтран Манжийн эсрэг Сөнидийн Тэнгис ванг өмгөөлөн байлдсан байна. Чухам иймээс өрсөлдөгч феодал Түшээт ханд буулт хийн түүнийг дэмжин Халхын улс төрийн нэгдлийг хадгалахыг илүүд үзсэн аж. Тэр үед Засагт ханыхан аль хэдийнээ Халхад хамгийн анхны хувилгаан Жалханзыг 1634 онд тодруулчихсан байлаа. Мөн тэд өөрсдийгөө Гэрсэнз хунтайжийн ахмад хөвгүүний удмын хувьд Халхыг захирах ёстой гэсэн үзэлтэй байсныг сөрж төв Халхын Түшээт ханыг дэмжсэнээрээ Шолой сэцэн хан алсыг харсан ажээ. Тэд өөр зуураа үйл ажиллагаагаа нэгтгээд зогсоогүй Ойрадуудтай холбоо тогтоон 1640 онд Ойрадын нутагт Халх, Зүүнгар, Халимаг ноёдуудын чуулган зохион байгуулав.

Петр хааны шинэчлэлээр Орос оронд барууныхныг ашиглан хөгжиж байсны дагуу 1719 онд Хятадад элчээр нь очиж байсан Европын тэргүүн гүрний иргэн Скот угсаатай Жон Белл (1691-1780) Монгол орноор дайран Бээжин орох замдаа “ … Эдгээр хүмүүс эрх чөлөөнд их дуртай… “[20, 22 х] хэмээн өөрийн хэвлүүлсэн тэмдэглэлдээ онцолж байсан бол ХХ зууны эхээр Монгол орноор заншилан тэнүүчилж байсан Европын хамгийн хоцрогдмол гүрэн Оросын тагнуул, туршуулуудын аль ч бүтээлд мохож, мөхөж байгаа ноомой хүлцэнгүй Монголын ард түмнийг дүрслэн, эзгүй шахуу болж байгаа ар Монголын газар нутагт санаархах Оросын империализмийн сувдаг шунал тачаалыг өдөөж байсан түүхтэй. Хэдийгээр Түвдийн буддизм Монгол оронд хүчтэй нэвтэрч эхэлсэн авч их гүрнээсээ өвлөсөн соёлын том тогооны шавхруу болж үлдсэн шашны нэр томьёогоо хэрэглэж, Түвд нэр томьёог тэр болгон хэрэглэлгүй, Самгард хэлээс авсан үгнүүдээрээ ашиглан хуучны орчуулгынхаа уламжлалыг хадгалж байсан байна.

Манжийн шашны Монгол дахь бодлого

засварлах

Манжууд нь 1635 он хүртэл Зүрчидүүд хэмээгдэн улсаа Хожуу Жин (Алтан гэсэн үг) гэж нэрлэж байсан ажээ. Харин Нурхачийг залгамжилсан дунд хүү Хун тайж нь 1635 оноос өөрийн ард түмний нэрийг Манж гэж улсаа Дай (их) Чин (ариун) гэж нэршүүлжээ. Манж гэдэг нэрийн талаар янз бүрийн таамаг байдаг бөгөөд одоо хүртэл яагаад Манж гэж өөрсдийгөө нэрлэх болсон тухай яг нарийн тодорхой батлагдсан баримт байдаггүй байна.

Жин улс нь Монголчуудыг өөрсдийн харьяалалдаа авч холбоотон болгож эхэлснээр Монголчуудын дайсан байгаад эцэстээ эзлэгдэж албат нь болсон Зүрчидийн Алтан улс гэж нэрлэгдэх нь тохиромжгүй байсан байх. Манж нар нь Зүрчидийн шууд удам бус түүний төрөл нь байсан бөгөөд бүрэлдэхүүндээ Монгол, Хятад угсаатныг шууд болон хошуу цэргийн зохион байгуулалтай нэгтгэснээр үнэндээ шинэ үндэстэн угсаатан болсон Монгол ноёд, хатадын байр суурь эхэн үед нь их хүчтэй нөлөөтэй байсан тул Буддын шашны нөлөөгөөр цэцэн мэргэний бэлэгдэл Манзушири бурханы нэрнээс Манж гэдэг үгээ авсан бололтой. Тухайлбал: Нурхачи өөрийгөө Манжшури бурханы хуваилгаан гэж байв. Хун тайжийн хаан цол нь Сэцэн/дээд эрдэмт хаан гэгдэж байсан.

Манж болон Түвд эв санааны нэгдэл

засварлах

Манж болон Түвдүүдийн эв санааны нэгдэл нь Монголчуудын хагарч бутарсныг бэхжүүлэхэд илэрч байлаа. Тэд Чингис хааны цааз, засаг хууль ёсоор хэн дуртай хүн нь өөрийн дураар хаан цол зүүж явахыг хориглосон, зөвхөн түүний алтан ургийн хүн Монголчуудын Их Хуралдайгаар (одоогийн парламентийн хуралдаан маягаар) сонгогдон хаан болж улс гүрнээ нэгдсэн жолоодлогоор явах зарчмийг өөрчилжээ.Жишээ нь:

  1. Түмдийн Алтан ханд Далай ламаас Хувилай хааны бүх цолыг хэрэглэхийг зөвшөөрөн түүний үйл хэргийг залгамжлагч, хойд дүр нь гэж өргөмжилснөөр Монгол улсад хоёр их хааны засаглалыг бий болгож Монгол улс дээд зэргээр бутрах нөхцөлийн үндсийг тавьсан.
  2. Халхын Автайд хан цол өгснөөр Монголын хамгийн том аймгийг бүрэн тусгаар тогтнуулахад оюун санааы дэмжлэг болов.
  3. Далай лам бас л Автайн дүү Түмэнхэнд сайн ноён цол өгч халхын гурван хантай энэ зэрэгцүүлснээс улбаалаад Манжийн хаад халхын дотоод хэрэгт орох далим өгчээ. Дараахи нь Манжийн хаан зарлиг гарган Түмэнхэний ач Данзан ламыг халх хангуудтай энэ зэрэгцүүлэн өргөмжлүүлж, Халх долоон хошууг найм болгосон. Сонирхууштай нь цэргийн тоо, галт зэвсгээр давуу Галдангийн довтолгоог Түшээт хааны цэрэг гурван өдөр, гурван шөнө няцааж байлдахад Данзан ламын үр Шамба эрх дайчингийн цэрэг Халхын цэргийн дэгийг эвдэн зугтааснаар Түшээт хааны цэрэг бүслэгдэн ихэнхи нь эцсээ хүртэл байлдсаар арваны нэг хүрэхгүй хувь нь Түшээт хааныхаа хамт бүслэлтийг сэтлэн мултарсан түүхтэй. Гэтэл эдний удам Цэрэн эфү (Манжийн хааны хүргэн), хүү Цэнгүнжав нар нь Монголчуудынхаа эсрэг гарамгай байлдаж Манж хаанд гавьяа байгуулснаар шагналд нь Сайн ноён аймаг үүсгэж Халх Монголыг дөрвөн аймаг болгож дахин задалсан. Бүр хожим эдний удам Наянт ван хэмээгч 1911 оны Монголын эрх чөлөөний тэмцлийг эсэргүүцэн тэмцэж байв.
  4. Хасарын угсааны хошуудын ноёдод хан цол олгож Ойрадын ноёлогч Цорос аймгийнхантай нь тэмцэлдэх үндэс тавьсан.
  5. Далай лам бас л Чингисийн угсааны бус Галданд бошгот хаан цол олгож Халхын хангуудтай мөчөөрхөн тэмцэлдүүлэх үзэл сурталын үндэсийн өгсөн.

Мөн Монголчуудыг оюун санааны хувьд нэгдэх замын хааж Монголын том аймаг, улс болгонд шашны тэргүүнүүдийг залжээ. Жишээ татваас: Эзэл, хуваа буюу хуваа, эзэл гэсэн бодлого баримтлан Халхад Жавзундамба, Ойрадад Галдан (1643-1697), өвөр Монголд Жанжаа хутагтуудыг шашны тэргүүнүүд болгон тусад нь өргөмжилсөн нь монгол орны бутралыг оюун санааныхан хүрээнд бататгав. Манжийн хаад Жанжаа хутагтыг эрхэмлэж байсан бол, Түвдүүд Ойрадыг илүүд үзэж байсан байна. Баримт дурдвал Манжийн түүхэнд ганцхан удаа л улсын багш хэмээх хүндэтгэлийг Далай ламд ч, Банчин богдод ч өгч байгаагүй мөртлөө Энх-Амгалан хааны үед Жанжаа хутагт өгч байж. Түвдүүд болохоор Галданг илт дэмжиж, түүнийг дайтахаар сахилаа өгч шар шувтлахад нь зөвшөөрч, хожим амьтаны амийг нигүүлсэн тэвчигч бурханы номт Далай ламын хүсэлтээр Зүүн Туркестаны лалын шашны тэмцэлдэгч нэг талыг дэмжиж дайтахыг хүсэж бичиг илгээж байлаа. [21, 647x] Мөн Зүүнгарынхан Халх руу түрэмгийлэн довтлох нэг шалтагаа болгон Өндөр гэгээнийг Далай ламын элч төлөөлөгчөөс өндөр суудалд заларсан хэмээн яллаж байв. [16, 240х] Хэдий тиймч Буддын шашин хүчтэй дэлгэрснээр дэвшилтэд үзэгдэл гарч соёл иргэншлийн тулгуур хот, суурин үүсэх бодит хөрс болсон. Жишээ нь: Богдын Хүрээ -Улаанбаатар, Хошуудын Авлай хийд- Казахстаны Семиплатиск, Цорсын гулзын (угалзын) хийд – Шинжааны Кульж, Өвөр Монголын Хөх хот зэрэг Монголын нутаг асан дээрхи эдгээр олон хотууд шарын шашны суурин хийдүүдээс үүсэлтэй.

1642 онд Түвдийн Далай ламаас Манзшури бурханы хувилгаан дүр өргөмжлөл хүртсэн. Мөн Манж гэдэг үг нь тэдний хэлээр эр зориг гэсэн үгтэй нь адилхан дуудагддаг гэх шалтгаануудаар тэд өөрсдийгөө нэрлэсэн байх магадлалтай. Монгол орон тэр үед их том орон байсан болохоор аймаг болгон угсаатан болгон өөр өөр байгаль, газар зүйн бүсэд, эдийн засаг, улс төрийн нэгдэлтэй болчихсон, үүнээс улбаалаад сэтгэлгээ, оюуны цар хүрээ эрх ашиг нь тусдаа болчихсон байлаа. Өвөр монголчууд онцолбол Цахарууд олон жил улс төр, оюун санааны төв байсан бол аглагын 12 отог Халхууд нь Монгол орны хамгийн зах хязгаарын хоцрогдмол, бүдүүлэг соёлжоогүй хязгаар 1911 он хүртэл байжээ. Иймд Манжууд Монголчуудад ялгавартай хандаж байсан бөгөөд анх дагаж орсон хөрш зэргэлдээ Хорчин зэрэг аймгуудад хүндэтгэлтэй хандаж ах, дүү холбоотны ёсоор ханддаг байсан учир тэднийг шарын шашинд гүн автуулах явдлыг хориглон Манжийн Сэцэн хаан 1633 онд “Монголчууд лам нарын үгэнд маш итгэж эд малыг бүрэлгэн өгч хилсийг арилга, сүнсийг сайн газар төрүүл хэмээн ёдор татуулж, овоо үйлдүүлэх зэрэг нь их л мунхаг тэрслүү, үүнээс хойш цөм цаазлан байлгаваас зохимуй” [18, 92x] гэж байжээ. Учир нь тэдэнд Хятадыг эзлэх, даран захирч байхад Өвөр монголчуудын цэрэг, эдийн засгийн хүчин чадал нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой байв. Харин тэд Халхыг найдваргүй этгээд хэмээн тооцож байсан агаад гадаад Монгол хэмээн өвөр Монголчуудаас тусад нь ялгаварлаж тусгай өөр бодлого хэрэгжүүлэв. Тэдэнд найдваргүй Халхын цэрэг, эдийн засаг Зүүнгарын хаант улс унаснаас хойш хэрэгцээгүй болсон юм. Тухайлбал Халхууд тун найдвар муутай холбоотон гэдгээ түүхийн турш харуулан Чингүүнжавийн бослого гэх мэтээс авахуулаад хожим Хятадад гарсан бослогуудыг дарах зэрэг үйлсэд цэрэг гаргалгүй хойш суун тэр байтугай босож байсныг XIX зууны Халхын түүхэнд гарсан цэрэг Онолт, Энхтайван зэргээр удирдуулсан үймээнүүд харуулдаг. Ингээд Халхаас илүү хүн амтай Өвөр монголд 49 хошуу байсан бол Халхад 86 хошуу дээр нь шавь нар гэж тусдаа засаг захиргаа байгуулан маш ихээр задалж хаясан байна. Иймээс тэд Халхад шарын шашин дэлгэрэхийг машид дэмжин Амарбаясгалант гэх зэрэг хийдүүдийн барилгын ажлыг мөнгө санхүүгээр тэтгэж байлаа. Ингэснээр Халх нь дэлхийд төдийгүй Монгол угсаатан дундаа хамгийн бүдүүлэг хоцронгуй нь нэн хэтэрхий болж хүн амын ердийн өсөлт байтугай генетикийн хувьд бууран доройтсон.

Түвдэд гурван эрийн нэг нь лам байхад

засварлах

Иймд үйлдвэрлэх хүчин хөгжүүлэх байтугай хүн амын тоон буурч, хүрээ, хийд тойрсон ганц бие эмэгтэйчүүдийн гэр лүү зурайх хамбын, цоржийн гэх мэт нэрэмжит жимүүд балархааргүй болжээ. Нөгөө талаас нь харахад эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь нөхөргүй байсан гэж бодоход л дээрхи зүйлүүдийг нотлох шаардлагагүй ээ. Хамгийн ноцтой нь аль эрдэм ном сурах чадвартай сийрэг толгойнууд нь лам болж үр удмаа тасалснаар генетикийн хувьд ном сурах чадваргүйчүүд нь нь үр удмаа үлдээх сонголт (selection) явагдаж Монгол хүмүүсийн оюуны дундаж чадвар үе, үеэрээ муудаж байсан нь илэрхий. Ер нь Манжийн эхэн үеийн бодлогууд нь тун айхавтар байсан нь Монголын хошуу, аймаг, угсаатны бүлэг болон улс төрийн нэгдэл болгонд тус тусад нь өөрөөр хандаж бодлого явуулж байснаас харагддаг бөгөөд харин Монголын түүхчид түүнийг үл харгалзан нэг бол Монголчуудтай холбоотон байсан бүр ах дүүгийн холбоотой ойр байсан, Хятадад уусахаас хамгаалж байсан эсвэл заналт дайсан байж Монголчуудыг устгаж байсан гэсэн хэт нэг талыг барьсан дүгнэлтүүд нь учир дутагдалтайг дээрхи ялгавартай бодлогоос харж болно.

Халхад хоёр эр хүн тумын нэг нь лам байв

засварлах

Манжуудад ч, Түвдүүдэд ч, Оросуудад ч Халх Монголчууд нь хамгийн найдваргүй, үл итгэж болох Монголчуудын бүлэг байсаар ирсэн түүхтэй. Уг шалтгаан нь Халхууд:Монгол орныхоо төв хэсэгт оршин гадны нөлөөнд бага автагдсан Монгол төрийн уламжлалдаа оюун санааны хувьд үнэнч байсанд оршдог. Иймд Манжууд Өвөр Монголыг дотночилон холбоотны ёсоор үздэг ахул Түвдүүд Хошууд тэргүүтэй Ойрадуудад илүү дотносож, хожим Оросууд Дөрвөд тэргүүтэй Увсын Ойрадуудаар Монгол орны удирдлагыг зонхилуулж байсан нь тохиолдол биш ээ.Хэдий тийм ч оюун санааы тусгаар байдлын ач холбогдлыг ухааран 1718 онд Ойрадын цэрэг Түвд болон Хөх нуурыг хяналтандаа оруулав.

Зүүнгарын нэрт жанжин Их Цэрэндондов нь Түвдийн асар өндөр уулсуудыг даван гэнэдүүлэн довтлож цэргийн урлагт дахин давтагдаагүй үзүүлбрээр Түвдийн хаан ширээнд заларч байсан Хошуудын хааныг нийт Монголын эрх ашигтай зөрчилдөж эхэлсний улмаас түлхэн унагажээ. Оюун санааы удирдлагаа хяналтандаа оруулж авахыг эрмэлзсэн Монголчуудын аюулыг олж харсан Манж гүрэн яаралтай арга хэмжээ аван цэргийн хүч явуулсан ч эхний удаадаа Зүүнгарынханы ялалтаар төгссөн. Харамсалтай нь Түвдүүдийн эсэргүүцэл, тэдний ар талд нь явуулсан элч төлөөлөгчдийн алах, зам харилцааг нь хорлон сүйтгэх террорист ажиллагааны улмаас Ойрадын цэрэг Зүүнгар нутагтайгаа холбоо тасарч хангалт болон сэтгэл санааны дэмжлэгээ алдан голдуу Монгол цэрэг дээр суурилсан дайсны хүчинд автан Түвдийг хяналтаасаа алдав. Ингэснээр Манжууд Түвдэд хяналтаа тогтоон Далай лам, Банчин Богдуудын дахин төрөх явцыг хянадаг болсон юм. Нэг жишээ дурдвал: Түвдийн (хошуудын) хааны өргөмжилсөн Далай ламыг хуурамч гэж зарлан Манж Чин улс VII Далай ламыг тавьсан байна.Халхын шарын шашин Манж, Түвдийн Монгол дахь шарын шашны гол тоглоом нь Халхын богдууд нь байлаа. Халхуудын Монгол угсаатны дундах байр суурь нь товойх тусам тэдний оюун санааны удирдагч Богдынх нь нэр нөлөө автоматаар өсөн өнгөрсөн зууны эхэн гэхэд нийт Монголын улс төрийн жүжгийн хамгийн гол дүрд хувирчээ.

Эх сурвалж

засварлах
  • «Буддын уламжлалт мэдлэг ухааны үндэс» номноос