Ми Сон
Ми Сон (Вьетнам хэл:Mỹ Sơn) нь төв Вьетнамын Куань Нам мужийн Дуй Фе тосгонд орших Хинди шашны сүмийн цогцолцор юм. Олон тооны чампа хийцийн барилгуудыг агуулсан уг цогцолбор нь уулсын хоорондох 2 км өргөн хөндийд оршдог. Энд Чампа улсын хаадын шашны ёслолын үйл ажиллагаа явуулдаг төв байсан бөгөөд Чампагийн хаад, үндэсний баатруудын булш бунхнууд олноороо байрладаг Вьетнам улсын бахархал болсон ариун нутаг юм. Ми сон цогцолбор нь зүүн өмнөд Ази дахь Хинди шашны дурсгалууд болох Боробудур (Индонези), Ангкор Ват (Камбож), Баган (Бирм), Аюуттаяагийн (Тайланд) сүмийн цогцолборуудтай ихээхэн төстэй. 1969 онд уг цогцолбор АНУ-ын Б-52 бөмбөгдөгчийн довтолгоонд өртөж, 2 томоохон сүм нь балгас болж, 16 байгууламж нь ихээхэн хохирол амсжээ.
Ми Соны ариун сүм* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Ми Соны гол сүмийн туурь | |
Улс | Вьетнам |
Төрөл | Соёлын |
Шалгуур | ii, iii |
Дугаар | 949 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1999 (23-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Цахим холбоос
засварлах Commons: Mỹ Sơn – Викимедиа зураг, бичлэг, дууны сан