Хөлбөмбөг
Мирко Вучинич
Mirko Vucinic 2012 MNE.jpg
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн 1983 оны 10 сарын 1
ХБНСЮУ, Никшич
Иргэншил Черногорийн далбаа Черногори
Өндөр 186 см
Жин 76 кг
Байрлал довтлогч
Багийн мэдээлэл
Баг Арабын Нэгдсэн Эмират Улсын далбаа Аль Жазира
Дугаар 9
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
1998—1999 Холбооны Бүгд Найрамдах Югослав Улсын далбаа Сутьеска Никшич
Багийн замнал*
1999—2000 Югославын далбаа (1945—1991) Сутьеска 9 (4)
2001—2006 Италийн далбаа Лечче 111 (34)
2006—2011 Италийн далбаа Рома 147 (46)
2011—2014 Италийн далбаа Ювентус 75 (21)
2014—одоо Арабын Нэгдсэн Эмират Улсын далбаа Аль Жазира 5 (10)
Шигшээ**
2005—2006 Серби ба Черногорийн далбаа Серби ба Черногори 3 (0)
2007—одоо Черногорийн далбаа Черногори 40 (16)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 10 сарын 4-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2014 оны 10 сарын 1-нд шинэчлэв.

Мирко Вучинич (сер. Мирко Вучинић, 1983 оны аравдугаар сарын 1-нд ХБНЮУ-ын Никшич хотод төрсөн) — Монтенегрогийн хөлбөмбөгчин бөгөөд АНЭУ-ын «Аль Жазира» болон Монтенегрогийн шигшээ багийн довтлогч юм. Вучинич шигшээ багийнхаа ахлагч нь билээ.

ЗамналЗасварлах

Италийн Лечче багт өөрийн тоглолтын ур чадвараа бүрэн нээн таниулж түлхүүрийн тоглогч нь болсон тэрээр 2006 оны наймдугаар сарын 30-нд Рома багтай нэг жилийн гэрээг 3.75 сая еврогоор байгуулсан ч сунган тоглосоор таван улирлыг үджээ.[1]

2011 оны долоодугаар сарын 30-нд 15 сая еврогоор Ювентус баг Вучиничийг гурван жилийн гэрээгээр[2][3] элсүүлсэн түүхтэй. Тэр шинэ баг дахь анхны улиралдаа 32 тоглолтонд 9 гоол оруулсан юм.[4][5][6]

Вучинич 2014 оны долоодугаар сарын 4-нд 6 сая еврогоор Арабын «Аль Жазира» багт худалдагдав.[7]

Вучинич Монтенегрогийн нэрийн өмнөөс 2007 оны гуравдугаар сараас эхлэн тоглож болж[8] 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтонд үнэлэмхүй тоглосон ч баг нь эрхээ авч чадаагүй байдаг.

АмжилтЗасварлах

БагЗасварлах

Рома
Ювентус

ХувийнЗасварлах

Лавлах холбоосЗасварлах

  1. "Acquisizione a titolo temporaneo con diritto di opzione per l'acquisizione a titolo definitivo con accordo di partecipazione del diritto alle prestazioni sportive del calciatore Mirko Vučinić", asroma.it. 21 December 2013-нд авсан. (Italian) 
  2. "Mirko Vucinic è bianconero", juventus.com, 1 August 2011. 21 December 2013-нд авсан. (Italian) 
  3. La Stampa – Vucinic alla Juve, affare concluso: "E' la squadra che volevo" (Italian). tuttomercatoweb.com. 30 July 2011-д хандсан.
  4. Вучинич — игрок «Ювентуса»
  5. Mirko Vucinic è bianconero. Sito ufficiale della Juventus FC (1.08.2011). the original on 2012-03-02-с архивлагдсан. 1 August 2011-д хандсан.
  6. Roma bindet Vucinic. transfermarkt.de (1.08.2011). the original on 2012-03-02-с архивлагдсан. 1 August 2011-д хандсан.
  7. Chambers, Miles. "Vucinic confirms move to Al-Jazira from Juventus", Goal.com, 4 July 2014. 23 August 2014-нд авсан. 
  8. Montenegro beats Hungary 2–1 in its first international friendly

Гадны холбоосЗасварлах

Загвар:Аль Жазира багийн бүрэлдэхүүн Загвар:Черногорийн шилдэг хөлбөмбөгчин