Микробын инокулянт

Микробын инокулянт гэдэг нь ургамалд ашигтайгаар нөлөөлдөг эндофитүүдийг (микробуудыг) агуулсан газар тариалангийн нэмэлт бүтээгдэхүүн юм. Олон микробууд зохих ургамалтай хоёр талдаа ашигтай (мутуал) симбиоз харилцааг үүсгэдэг. Ургамлын тэжээлийг сайжруулах зорилгоор ашигладаг микробын инокулянтууд нь мөн, ургамлын гормонын үйлдвэрлэлийг идэвхжүүлэх замаар ургамлын ургалтыг дэмждэг (Bashan & Holguin, 1997; Sullivan, 2001).

Инокулянтын ашигт чанарын судалгаа тэдгээрийн биобордоо болдог чанараас хол давсан. Микробын инокулянтууд нь зарим зүйл тарималуудад, өргөн тархсан өвчлөлүүдийн эсрэг системийн олдмол дархлааг үүсгэдэг. Системийн олдмол дархлаа нь цагаан хяруу (Blumeria graminis f. sp. hordei, Heitefuss, 2001), навчны толбо (Pseudomonas syringae, Ramos Solano et al., 2008), үндэсний ялзрал (Fusarium culmorum, Waller et al. 2005) зэрэгт үйлчилдэг болох нь тогтоогдсон.

Бактерийн инокулянт

засварлах

Ризобактерийн инокулянтууд

засварлах

Ризобактерийг азот-фиксацилагчийн ба фосфат-уусгагчийн үүргийг гүйцэтгүүлэхээр инокулянт байдлаар нэмдэг. Ингэснээр эзэн ургамын макротэжээлүүд болох азот ба фосфорын хангамж сайжирдаг. Эдгээр бактериудыг ургамлын ургалтыг дэмжигч ризобактериуд гэж нэрлэдэг.

Азот-фиксацилагч бактери

засварлах

Инокулянтын зорилгоор ашигладаг ризобактерийн төрөлд ризобиум (rhizobium) ба түүнтэй холбоотой төрлүүд багтана. Ризобиум нь буурцагтны овгийн ургамлуудтай симбиоз үүсгэн азотыг фиксацилана. Ингэхдээ буурцагтны үндэсэнд булцуу үүсгэн түүн дотроо оршин агаарын азотыг фиксацилан нийлмэл болгон хувиргана. Энэ нь эзэн ургамлын азотын тэжээлийг нэмэгдүүлнэ. Ризобиум агуулсан инокулянт нь шар буурцаг, вандуй болон бусад буурцагтанг тариалахад чухал үүрэгтэй юм. Буурцагтан бус ургамлын хувьд, азоспириллиум (Azospirillum) нь азотын фиксаци ба ургамлын тэжээлд ач холбогдолтой (Bashan & Holguin, 1997).

Царгас болон хошоонд Rhizobium leguminosarum biovar trifolii ба Sinorhizobium meliloti бактериудыг инокулянт болгон ашигладаг.

Үетэн ургамлуудын хувьд, диазотроп ризобактери нь ургамлын ургалтыг (Galal, 2003), ургацын хэмжээг (Caballero-Mellado, 1992), азот ба фосфорын шингээлтийг (Galal, 2003), азот, фосфор (Caballero-Mellado, 1992; Belimov, 1995) ба калийн (Caballero-Mellado, 1992) агууламжийг нэмэгдүүлдэг.

Фосфат-уусгагч бактери

засварлах

Фосфорын тэжээлийг нэмэгдүүлэхэд агробактериум радиобактер (Agrobacterium radiobacter) анхаарал татдаг (Belimov, 1995a; 1995b; Singh & Kapoor, 1999). Энэ бактери нь дангаар орших ба хөрсний органик бус фосфатыг задлан, ургамалд шингэх боломжтой илүү энгийн хэлбэрт шилжүүлнэ.

Мөөгөнцөрийн инокулянт

засварлах

Хэд хэдэн мөөгөнцөрийн инокулянтууд ургамлын тэжээлд ач холбогдолтой болох нь тогтоогдсон. Хамгийн түгээмэл судлагдсан нь арбускул микориза (arbuscular mycorrhizae). Өөр нэгэн эндофит болох Piriformis indica-г мөн ургамлын инокулянт болгон ашиглах боломжтой (Waller, 2005).

Эх сурвалж

засварлах

Bashan, Y. & Holguin, G. (1997), Azospirillum-plant relationships: environmental and physiological advances (1990-1996), Canadian Journal of Microbiology 43, 103-121.

Bashan, Y., Holguin, G. & E., D.-B. L. (2004) Azospirillum-plant relationships: physiological, molecular, agricultural, and environmental advances (1997-2003). Canadian Journal of Microbiology, 50, 521-577.

Belimov, A. A., Kojemiakov, A. P. & Chuvarliyeva, C. V. (1995a) Interaction between barley and mixed cultures of nitrogen fixing and phosphate-solubilising bacteria. Plant and Soil, 173, 29-37.

Belimov, A. A., Kunakova, A. M., Vasilyeva, N. D., Gruzdeva, E. V., Vorobiev, N. I., Kojemiakov, A. P., Khamova, O. F., Postavskaya, S. M. & Sokova, S. A. (1995b) Relationship between survival rates of associative nitrogen-fixers on roots and yield response of plants to inoculation. FEMS Microbiology Ecology, 17, 187-196.

Caballero-Mellado, J., Carcano-Montiel, M. G. & Mascarua-Esparza, M. A. (1992), Field inoculation of wheat (triticum aestivum) with azospirillum brasilense under temperate climate, Symbiosis, 13, 243-253.

Galal, Y. G. M., El-Ghandour, I. A., Osman, M. E. & Abdel Raouf, A. M. N. (2003), The e ffect of inoculation by mycorrhizae and rhizobium on the growth and yield of wheat in relation to nitrogen and phosphorus fertilization as assessed by 15n techniques, Symbiosis, 34(2), 171-183.

Heitefuss, R. (2001) Defence reactions of plants to fungal pathogens: principles and perspectives, using powdery mildew on cereals as an example. Naturwissenschaften, 88, 273-283.

Khammas, K. M. & Kaiser, P. (1992) Pectin decomposition and associated nitrogen fixation by mixed cultures of Azospirillum and Bacillus species. Canadian Journal of Microbiology, 38, 794-797.

Khaosaad, T., Garcia-Garrido, J. M., Steinkellner, S. & Vierheilig, H. (2007) Take-all disease is systemically reduced in roots of mycorrhizal barley plants. Soil Biology and Biochemistry, 39, 727-734.

Lippi, D., Cacciari, I., Pietrosanti, T. & Pietrosanti, W. (1992) Interactions between Azospirillum and Arthrobacter in diazotrophic mixed culture. Symbiosis, 13, 107-114.

Nguyen, T. H., Kennedy, I. R. & Roughley, R. J. (2002) The response of field-grown rice to inoculation with a multi-strain biofertiliser in the Hanoi district, Vietnam. IN I. R. Kennedy & A. T. M. A. Choudhury (Eds.) Biofertilisers in Action. Barton, ACT, Rural Indrustries Research & Development Corporation.

Rabie, G. H. & Almadini, A. M. (2005) Role of bioinoculants in development of salt-tolerance of Vicia faba plants under salinity stress. African Journal of Biotechnology, 4 (3), 210-222.

Ramos Solano, R., Barriuso Maicas, J., Pereyra De La Iglesia, M. T., Domenech, J. & Gutierrez Manero, F. J. (2008) Systemic disease protection elicited by plant growth promoting rhizobacteria strains: relationship between metabolic responses, systemic disease protection, and biotic elicitors. Phytopathology, 98 (4), 451-457.

Singh, S. & Kapoor, K. K. (1999) Inoculation with phosphate-solubilising microorganisms and a vesicular-arbuscular mycorrhizal fungus improves dry matter yield and nutrient uptake by wheat grown in sandy soil. Biology and Fertility of Soils, 28, 139-144.

Sullivan, P. (2001) Alternative soil amendments. Appropriate Technology Transfer for Rural Areas, National Center for Appropriate Technology. https://web.archive.org/web/20081011174000/http://www.attra.ncat.org/attra-pub/PDF/altsoil.pdf

Waller, F., Achatz, B., Baltruschat, H., Fodor, J., Becker, K., Fischer, M., Heier, T., Huckelhoven, R., Neumann, C., Von Wettstein, D., Franken, P. & Kogel, K.-H. (2005) The endophytic fungus Piriformis indica reprograms barley to salt-stress tolerance, disease resistance, and higher yield. Proceedings of the National Academy of Sciences, 102 (38), 13386-13391.

Гадны холбоос

засварлах