Диазотропууд нь, атмосфер дахь хий азотыг фиксацилан, аммиак г.м. илүү хэрэгцээтэй хэлбэрт шилжүүлдэг бактери ба архей.[1][2][3]

Диазотропууд нь нийлмэл азотын гадны эх үүсвэргүйгээр оршин тогтнож чаддаг организмууд юм. Жишээ нь, ризобиа, Frankia (симбиозтой үед), Azospirillum. Бүх диазотропууд нь төмөр-молбиден эсвэл төмөр-ванади нитрогеназа системийг агуулдаг. Klebsiella pneumoniae ба Azotobacter vinelandii системүүд хамгийн сайн судлагдсан. Эдгээр системүүд нь судлахад хялбар генетиктэй, мөн хурдан ургадаг учир ингэж судлагдах шалтгаан болсон.[4]

Диазотропын төрлүүд

засварлах

Диазтропуудын дийлэнх нь бактериуд ба цөөн тооны архей байдаг. Диазотроп бактериуд нь бактерийн олон овог, төрлүүдэд багтдаг. Азотыг фиксацилах чадвартай бактерийн зүйлүүд нь дотроо азотыг фиксациладаггүй штаммуудыг агуулдаг тохиолдол бий.[3] Өөр эх үүсвэрээс азот нийлүүлэгдэх боломжтой болмогц фиксаци зогсдог. Олонхи зүйл диазотроп бактерийн хувьд, хүчилтөрөгчийн өндөр парциал даралттай үед мөн азотын фиксаци явагдахаа болино. Бактериуд нь, хүчилтөрөгчийн нитрогеназад үзүүлэх сөрөг нөлөөллийг шийдвэрлэх хэд хэдэн аргуудтай байдаг.

Эх сурвалж

засварлах
  1. Puri, Akshit; Padda, Kiran Preet; Puri, Chris P (October 2015). "Can a diazotrophic endophyte originally isolated from lodgepole pine colonize an agricultural crop (corn) and promote its growth?". Soil Biology and Biochemistry. 89: 210–216. doi:10.1016/j.soilbio.2015.07.012. {{cite journal}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (help)
  2. Puri, Akshit; Padda, Kiran Preet; Chanway, Chris P (25 August 2015). "Evidence of nitrogen fixation and growth promotion in canola (Brassica napus L.) by an endophytic diazotroph Paenibacillus polymyxa P2b-2R". Biology and Fertility of Soils. doi:10.1007/s00374-015-1051-y. {{cite journal}}: External link in |last1= and |last3= (help)
  3. 3.0 3.1 Postgate, J (1998). Nitrogen Fixation, 3rd Edition. Cambridge University Press, Cambridge UK.
  4. Dixon R and Kahn D (2004). "Genetic regulation of biological nitrogen fixation". Nat Rev Microbiol. 2 (8): 621–31. doi:10.1038/nrmicro954. PMID 15263897.

Цахим холбоос

засварлах