Метал рок
Үүслийн үе: 1970-аад оны эхээр
Гарал: Их Британи
Өмнөх урсгал
Хард рок
Анхдагч хамтлаг
Black SabbathLed ZeppelinDeep PurpleIron MaidenJudas PriestMotörhead
Хөгжмийн жанрыг тодотгох зэмсгүүд
Гитараргил гитарбөмбөрдуулалткиборд
Дэд жанр
Хэви металблэк металдэт металслиз металглэм металпаүэр металгрүв металNWoBHMтрэш металспид металдүүм металпрогрессив рокготик металиндастриал металню металфольк металграйндкорметалкордэткорпаган металсимфоник металвикинг металальтернатив металхристийн металсладж метал

Метал рок нь 1970-аад оны эхэн үеэс хүчтэй хөгжиж ирсэн амьд хөгжмийн төрөл бөгөөд хамгийн хүнд хөгжим юм.

Deep Purple, 1976 онд
Металлика

Метал рок хөгжмийн хөгжил

засварлах

Хамгийн анх Cream, Jimi Hendrix, Blue Cheer, Led Zeppelin гэх мэт хамтлаг нь эхлэлийг нь тавьж байсан бөгөөд Led Zeppelin хамтлaг илүү их хувь нэмэр оруулсан юм. Дараагаар нь Black Sabbath, MC5, Mountain, The Stooges хамтлаг гарч ирснээр Метал хөгжмийн жинхэнэ утга учрыг бий болгосон юм. Үүнтэй зэрэгцэж Hard Rock, Shock Rock хөгжмийн эхлэл тавигдаж байв. Тун удалгүй Progressive Metal хөгжиж эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэж олон урсгал үүссээр л байлаа. Метал хөгжмийг хүмүүс ихээр сонирхдог байсан ч энэ нь хязгаарлагдсан олон нийтээс хол байх ёстой гэж үздэг хүмүүс байсаар л байв. Glam Metal хөгжим үүсч, дараа нь одоогийн Punk хөгжмийн эхлэл тавигдаж байв. 1960-70 онд эхлэл тавигдаж байсан бол 1970-80 онд хөгжил нь эхэлсэн юм. 1979 оноос дэлхий дахиныг байлдан дагуулсан хөгжим болох Heavy Metal хөгжим Англи улсад үүслээ. Iron Maiden, Motorhead, Angels Witch гэх хамтлагууд нь анх энэ жанраар уран бүтээлээ туурвих болсон юм. Үүнээс нэг жилийн өмнө Pop Metal урсгал үүссэн. Харин энэхүү орчин цагийн хүнд Метал хөгжмийн эх үүсвэр нь Black Sabbath байлаа. Энэхүү хамтлагийн 1970-аад оны цомгууд, дуунуудаас одоогийн Doom metal хөгжмийн эх тавигдсан юм. Heavy Metal хөгжимтэй зэрэгцэж Hardcore, Power Metal хөгжим үүсч байв. Америк болон Британи улсуудаас Европын орнууд тэс өөрөөр хөгжмийн урсгал гаргаж ирсэн ба тэр хөгжим нь үндэсний хөгжим ба харанхуйн хүчийг дуулдаг байв. Тэр нь Gothic мөн Black Metal байв. Black Metal хөгжмийн эх үүсвэр нь 1981 оноос эхэлсэн ба 4 хамтлаг эх тулгын чулууг нь тавьсан гэж үздэг. Тэдгээр нь Bathory, Mercyful Fate, Venom, Celtic Frost юм. Норвеги, Шведэд одоогийн Black Metal хөгжим илүү ихээр хөгжсөн ба эх нутаг нь гэж үздэг. Гэхдээ жинхэнэ Black Metal хөгжмийн хөгжүүлсэн нь Mayhem, Immortal, Satyricon, Darkthrone, Ancient, Burzum гэх мэт хамтлагууд юм. 2000 оны үеэс эхлэн цоо шинэ Depressive Black Metal гэсэн урсгал гарсан, Удалгүй 1985 оноос Metalcore, Death Metal урсгалууд эхлэлээ тавьж байлаа. Death Metal урсгалаас Possessed, Death, Morbid Angel хамтлагууд хүчээ авч байлаа. Үүнтэй зэрэгцээд 1990 өөд оноос Шведэд анхны Melodic Death урсгал гарч ирснээр хөгжим нь салаалж төрөл бүрийн болж эхэлжээ. Тэдгээр Melodic, Technical, Brutal, Blackened гэсэн төрөл байгаа юм. 1987 оноос эхлээд л одоог хүртэл маш их хамтлаг Death Metal болон Black Metal хөгжмөөр гарч ирсэн бөгөөд шинээр урсгал төрж байсан юм. Grindcore, Nu Metal, Industrial Metal, Alternative Metal урсгал гарч ирсэн юм. Мөн Symphonic, Gothic Metal болон Darkwave урсгал нь маш өөр мэдрэмжээрээ ялгарч өгсөн юм. Doom Metal хөгжим 1990 оноос эхлэлээ тавигдсан. Энэхүү урсгал нь хамгийн хүнд хөгжим бөгөөд бүхий зүйлсийн талаар дуулдаг юм.

Монгол дахь Метал рок хөгжмийн хөгжил

засварлах

Монгол орон бол 1990 оныг хүртэл Социалист улс байсан ба хуучнаар ЗХУ улс буюу Оросын хараат улс байсан ба бидний хэлж заншсанаар Барууны хөгжмийг ихэд хориглож байсан юм. Тэр үеийн хувцаслалтыг цаанаас харж бүгдийг нэгдлийн гэж харсан байсан үе саяхан. Тэгээд Монгол улсад метал байтугай Хард рок хөгжмийг хориглож байсан юм. 1984 онд Аясын Салхи нэртэй хамтлаг нэгдэж Heavy Metal хөгжмөөр тоглож эхэлсэн ба энэ хамгийн анхны бас хориотой үед хийсэн цохилт байсан. Тэр үедээ хориглогдож байсан юм. Тэгээд Аясын Салхи нам жим болсон юм. 1990-ээд оноос Харанга, Хурд (хамтлаг) байгуулагдаж байсан ба тэр үед амьд хөгжмөөр цангаж байсан хүмүүсийг хөгжөөж байсан юм. Хурд хамтлаг Heavy Metal, Ballad урсгалаар дуулдаг Монголын рок хөгжмийн нэгэн акул юм. 1990-өөд оны сүүл үеэс амьд хөгжим сонирхогч залуус ихэсч байлаа. Удалгүй 4 залуус "Эмийн сан руу алхсан дуу" гаргалаа. Энэ бол Метал рок хөгжимд хийсэн нэг шат байсан. Энэ бол Нисванис хамтлаг байлаа. Гэхдээ энэ хамтлаг нь метал бус Grunge Rock чиглэлийн хамтлаг байлаа. Дараагаар нь Монголын Аясын Салхи сонсогчиддоо буцаж ирлээ. Тэгээд Харанхуй (одоо Fire) хамтлаг байгуулагдаж дуугаа хүргэж байв. Дараагаар нь Зүгээр л, Метроном, Булсара хамтлаг байгуулагдаж дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгосон. Готика нэртэй хамтлаг байгуулагдаж Монголын Gothic Metal урсгалаар дуугаа хүргэж байлаа. Эдгээртэй зэрэгцэж Punk, Alternative, Indie урсгал үүсч хөгжиж байсан юм. Монголын ард түмэн ихээхэн сонсох дуртай хөгжим үүгээр төгсөхгүй шинээр маш олон хамтлаг төрж өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж байсаар байх болно. 2005 - аад оноос хойш хөгжим гэх гэх мэт олон хамтлаг уран бүтээлээ хийж байгаа билээ.

Холбооотой мэдээлэл

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Метал рок – Викимедиа зураг, бичлэг, дууны сан