Машин (англиар machine, латинаар machina багаж, хэрэгсэл эсвэл зохиомол төхөөрөмж) гэдэг нь хөтлөх системийн туслалцаатай хөдлөх эд ангийг зохиомол төхөөрөмж буюу машин гэнэ.“[1][2] Машин нь ихэвчлэн техникийн ажлын хэрэгсэл болгон хэрэглэх ба ялангуяа механикаар нөлөөлөх үүднээс хэрэглэдэг. Өнгөрсөн зуунд машин техникт энерги болон материалын урсгалыг чухалчлан үздэг байсан бол орчин үеийн машин техникийг мэдээллийн технологи түүний оролцоогүйгээр төсөөлөхийн аргагүй болсон ба бараг бүх төрлийн машин техникт түүний гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн байна (автоматжуулалт). Машин техникийн нээлт болон түүнийг ашиглах нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, өөрийнхөө чадлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэx, цаг хугацаа хэмнэх, ижил бүтээгдхүүнийг олноор үйлдвэрлэх эсвэл гараар хийх боломжгүй нарийн ажиллагаа шаардсан бүтээгдхүүн үйлдвэрлэх зэрэгт оршино. Орчин үеийн машин техникийг аюултай ажлын байр, биеийн хүч болон оюуны чадвар шаардсан хэсэгт ихээр ашигладаг. Машин бүхэн хэрэглээнээсээ шалтгаалан өөрийн гэсэн өвөрмөц тусгай хийцтэй байдаг. Машины бүрэлдхүүн хэсэгт их хэмжээгээр тодорхой стандарт функц бүхий (жишээ нь бэхлэх буюу тогтоох зориулалт бүхий) жижиг машины эд хэсэг байх ба үүнийг нэгдсэн техникийн стандартын дагуу байнга их хэмжээгээр үйлдвэрлэдэг. Бэхлэн тогтоох машины эд ангид жишээлбэл эрэг, шураг, боолт зэрэг орох ба харин хөдөлгөөнтэй машины эд хэсэгт араа болон хөших эд ангиуд орно.

Тамхи ороодог машин

Тодорхойлолт

засварлах
 
эртний ромд бүтээгдсэн насос, Испаны археологийн үндэсний музей, Мадрид

Машин бол хүний бүтээсэн бүтээгдхүүн. МЭ-ий эхэн үед түүнийг хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх техник гэхээсээ илүү ид шидтэй холбон тайлбарладаг байв. Сүүлд 14-р зуунаас эхлэн механизмын талаарx анхны нарийвчилсан төсөл тооцоо бий болсон. Механизм гэдэг нь олон эд ангийг хооронд нь тодорхой системийн дагуу холбон нэг эд ангийн нэгдэл болох ба энэ нэгдлийн аль нэг эд ангийн хөдөлгөөн өөр эд ангийг хүчээр хөдөлгөөнд оруулдаг. Тиймээс энэ нь үндсэндээ хөдөлгөөнт эд ангиудын нэгдэл бөгөөд аппарат болон багаж хэрэгсэлийг бодвол харьцангуй нарийн төвөгтэй хийцтэй байна. Тухайн үед механизм бол үндсэндээ ажил байсан ба энэ ажил нь тодорхой хөтлүүрийн хэлбэртэйгээр хүчийг дамжуулах үүрэгтэй. Хамгийн нарийн хийцтэй механизмд Grande Komplikation буюу механик-автомат цагнууд ордог байв. Үүний тод жишээнд тэнгэрийн од эрхэсийн хөдөлгөөнийг дүрсэлсэн загварууд орно.

Мөн тухайн үед инженерийн шинжлэх ухааныг урлаг хэмээн нэрлэдэг байсан ба үүний баталгаа нь 19-р зуунд уул уурхайд морины хүчээр ус татах зориулалттай машиныг уурхайн хүний урлаг гэж нэрлэж байснаар илэрнэ.

Механикийн үндэс: энгийн машин болон автомат

засварлах
 
automatos humanoides буюу хүн автомат

Сонгодог механик нь шинжлэх ухааны салбар болон хөгжсөнөөр механик системийг бүрэлдүүлж байгаа үндсэн эд ангийг хайж эхэлсэн ба үүнийгээ атомын загвартай адилтган үүнээс цааш задрахгүй эд ангийг машины нэгж эд анги гэж нэрлэх утга санааг эртний грекийн инженер (Аристотель) гаргаж ирсэн. Эндээс энгийн машины тодорхойлолтууд гарсан ба үүнд татах олс, штанг/саваа хэлбэрийн төмөр, эргэвч, хөшүүрэг болон налуу хавтгай орно.

Хийцийн хувьд энгийн болон маш нарийн хийцтэй механизмууд инженерийн салбарт элбэг байдаг. Тиймээс машин гэдэг нэршилийн дор хамгийн энгийн хийцтэй гар багажнаас эхлээд хоорондоо хөдөлгөөн бүхий эд ангиар (механизм) холбогдон км хүртэл сунасан том үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд ч орно.

Техникийн хэрэглээнд зориулсан машинууд ихэнх дээ хөтлөгчтэй (жишээ нь мотор) байх бөгөөд энэ нь их болон бага хэмжээгээр тасралтгүй энерги нийлүүлж байдаг. Энэ энергээр ажилладаг машиныг ажлын машин гэж нэрлэдэг. Төрөл бүрийн энергийн хэлбэрийг ихэнх тохиолдолд эргэх хөдөлгөөний энерги болгон хувиргадаг мотор болон бусад машиныг хүчний машин гэж нэрлэдэг.

Машин нь тасралтгүй ажиллах хөтлөгчтэй бөгөөд хэсэгчлэн хувааж болох тодорхой ажлын процессыг дахин давтан гүйцэтгэж байгаа учир автоматтай утга ижил болно. Автомат нь хүн эсвэл амьтаны (урьдчилан тооцох боломжгүй) үйлдлийг төлөвлөж болох үйл ажиллагаа (алгоритм) болгон өөрчилдөг[3]. Автомат гэдэг үг нь (грек.: αὐτόματος-автоматос "-өөрийн хүсэл тэмүүлэлээр хөдлөх") анх жижиг тэргэнцэр дээр угсарсан тоглоомон хүнээс гаралтай бөгөөд байгалийн зайлшгүй дараалах хуулийг механикаар тайлбарлах гэсэн оролдлого хэмээн үздэг.

Үйлдвэржилтийн үеийн тодорхойлолт

засварлах
 
Босоо өрөмний суурь машин

19-р зуунд:

Эсэргүүцэх чадвар бүхий биетийн холбоос хоорондоо холбогдохдоо механикийн хүчний хуулийн дагуу тодорхой хөдөлгөөнөөр нэг нэгэндээ нөлөөлөх (Reuleaux).
Биетийн хоорондын холболт нэг нэгийнхээ хөдөлгөөнийг хорих биш харин тухайн машины үүргээс хамааран хэрэггүй эсвэл саад болж буй хөдөлгөөнийг хязгаарлах буюу зөвхөн хэрэгтэй хөдөлгөөн хийх холболтууд байх.[4]

20-р зуунд:

  • Аппарат, төхөөрөмж, багаж хэрэгсэл, хяналтын төхөөрөмж, үйлдвэрийн тоног төхөөрөмж гэх мэтээр стандартчилсан ялгаа:
  • Аппарат нь бодис буюу материйг хувиргагч техникийн дүрсүүд,
  • Төхөөрөмж дохиог хувиргагч техникийн дүрсүүд
  • Багаж хэрэгсэл нь мөн л төхөөрөмжид орох бөгөөд ялгаа нь бие даан ажилладаггүй (хүний оролцоогүй)
  • Xяналтын төхөөрөмжүүд нь ажил хувиргахад биш харин заах буюу хянах үүрэгтэй
  • Үйлдвэрийн тоног төхөөрөмж нь машин, аппарат, төхөөрөмж, багаж хэрэгсэл, хяналтын төхөөрөмжүүдийг багтаасан цогц систем

Мөн үзэх

засварлах
  • Үзэсгэлэнд зориулсан каталог: Maschinenphantasien - zur Kulturgeschichte des Mensch-Maschinen-Verhältnisses. Technische Sammlungen der Stadt Dresden vom 11. Julibis 24. September 1994
  • Sybille Krämer: Symbolische Maschinen. Die Idee der Formalisierung in geschichtlichem Abriss. Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt 1988, ISBN 3-534-03207-1
  • Hans-Dieter Bahr: Über den Umgang mit Maschinen. Konkursbuchverlag, Tübingen 1983, ISBN 3-88769-011-7
  • Martin Burckhardt: Vom Geist der Maschine. Eine Geschichte kultureller Umbrüche. Campus Verlag, Frankfurt/M./New York 1999, ISBN 3-593-36275-9
  • Jürgen Dahl (Hrsg.): Jugend der Maschinen. Bilder aus der Enzyklopädie von Diderot und d’Alembert (1751–1772). Ebenhausen b. München 1965, o.ISBN (Aufnahmen der Abbildungen: Bayerische Staatsbibliothek München)
  • Marshall McLuhan: Die mechanische Braut - Volkskultur des industriellen Menschen. Verlag der Kunst, Amsterdam 1996, ISBN 90-5705-021-8
  • Werner Stein: Kulturfahrplan. F.A. Herbig, München/Berlin/Wien 1974
  • Karl v. Meyenn (Hrsg.): Triumph und Krise der Mechanik. Piper Verlag, München/Zürich 1990
  • Sigvard Strandh: Die Maschine, Geschichte – Elemente – Funktion. Herder, Freiburg im Breisgau 1980, ISBN 3-451-18873-2
  • Thomas Klindt, Thomas Kraus, Dirk von Locquenghien, Hans-J. Ostermann: Die neue Maschinenrichtlinie 2006 . Beuth Verlag, Berlin, ISBN 978-3-410-16518-7

Цахим холбоос

засварлах
  Commons: Машин – Викимедиа дуу дүрсний сан
  1. Kluge 1999 S. 542
  2. "μηχανή" (von "μῆχος" „Mittel, Hilfsmittel, Ausweg“), Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon (Perseus Digital Library)
  3. Sybille Krämer: Symbolische Maschinen. Die Idee der Formalisierung in geschichtlichem Abriss. Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt 1988, ISBN 3-534-03207-1
  4. Meyers Konversations-Lexikon 1885-1890