Багаж бол хүний биед хамаарахгүй объект бөгөөд түүний тусламжтайгаар өөрийн биеийг өргөтгөн тодорхой функцийг гүйцэтгэн ямар нэгэн зорилгод хүрэхийг хэлнэ.[1]

Мянган дамжсан багажны загвар: Нударган шаантаг
Оёдлын багаж хэрэгсэл, Вильгелм Виттманн , 1889

Тодорхой ажил үйлд шаардлагдах төрөл бүрийн багажны цуглуулгыг багажны багц (англиар: Toolkit) хэмээн нэрлэдэг.

Нэрийн тухай тойм

засварлах

Багаж нь төхөөрөмжөөс ялгарах ялгаа нь хүчийг ашиглах зарчимд суурилсан энгийн машинууд буюу тоног юм. Механикийн нөлөөлөл бүхий ердийн хэлбэрт жишээлбэл барих, хөдөлгөх, хэлбэрт оруулах, огтлох, таслах, холбох зэргээс гадна үйлдвэрлэх технологид багтах бусад үйлдлүүд орно.

Өөр нэгэн тодорхойлолтод бүх төрлийн туслах хэрэгслийг бас оруулдаг. Үүний жишээ нь хэмжих багаж хэрэгсэл орохоос гадна математикийн томъёо, тоон загвар ч бас хамаарна. Эндээс харвал багаж гэдэг нь ямарваа зүйлийн сайжруулалт эсвэл, байгаа зүйлийн өргөтгөл, мөн хүний биеийн хүч хүрэхгүй байгааг нөхөх нөхөөс эсвэл оюун ухаан гэж тайлбарлаж болох юм. Жишээ нь алх нь хүний нударганы өргөтгөл, хямсаа нь эрхий болон чигчий хурууны өргөтгөл, кран нь хүний гараас өч төчнөөн дахин илүүг өргөх, хадгалах медиум нь санах ойг өргөтгөх гэх мэт.[2]

Багажны хийцийн онол ба түүний хэрэглээ нь технологи юм. Технологи гэх нэршлийг техниктэй холбон, мэдээлэл зүйгээр өргөтгөн мэдээллийн технологи гэх нийтлэг утгаар бас ойлгож болох юм.

Багажны ашиглалт ба түүний хэрэглээний түүх нь 2,4 сая жилийн өмнөөс бий болсон гэж үздэг аж. Чулуун зэвсгийн үед өнөөгийн бидний хэрэглэж буй өдөр тутмын маш олон багаж хэрэгсэл бий болсон байна. Сармагчны арга техникийг давсан хамгийн эртний чулуун багажыг 2,4 сая жилийн өмнө магадгүй рудольфийн хүн бүтээсэн гэж таамагладаг. Металлыг багаж хэрэгслийн материалаар ашигласан нь хүрэл зэвсгийн үеэс ердийн үзэгдэл болжээ.

Цахим холбоос

засварлах
  Commons: Багаж – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Багаж – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эх сурвалж

засварлах
  1. "the use of an external object as a functional extension of mouth or beak, hand or claw, in the attainment of an immediate goal. Jane van Lawick-Goodall 1970 Tool-using in primates and other vertebrates Advances in the study of behaviour, Vol. 3 D. S. Lehrman, R. A. Hinde, E. Shaw, Academic Press, New York (NY) S.195–249, Vicki K. Bentley-Condit, E.O. Smith, 2010 Animal tool use: current definitions and an updated comprehensive catalog Behaviour, Vol. 147, 2, Brill, Leiden S.185–221; A1–A32, ISSN 0005-7959 онлайн: бүрэн текст pdf-форматаар (Memento 25. Аравдугаар сар 2014 цахим архивт) өөр тодорхойлолтуудыг эндээс үзнэ үү nationalzoo.si.edu (Memento 25. Аравдугаар сар 2014 цахим архивт)
  2. Beispiele in diesem Sinne geben die Gebrüder Grimm: „im konkreten Sinne Gerät als Mittel zur Unterstützung oder Ersetzung der menschlichen Hand bei der Bearbeitung von Gegenständen oder Stoffen.“WERKZEUG 1). In: Grimm: Deutsches Wörterbuch. Hirzel, Leipzig 1854–1961 (woerterbuchnetz.de (Memento 10. Аравдугаар сар 2017 цахим архивт), Universität Trier).