Боолт
Боолт нь машины эд хэсэгт ороx цилиндр хэлбэр бүхий холбох элемент (эд анги) юм. Цөнтэй харьцуулахад боолт нь амархан тайлах боломжтой, учир нь холхих хүлцэлийн хэмжээстэй хийдэг. Боолтыг ихэнх тохиолдолд зөвхөн хөндлөн ачаалалтай (Огтлоx/Зүсэлт) үед хэрэглэдэг. Боолтонд байх нэмэлт хэлбэрүүд буюу толгой, үзүүрийн хэсгийн хөндлөн нүх (шплинтэнд зориулсан), богинохон эрээс эсвэл хөндлөн хоног (тэнхлэг тогтоогчинд зориулсан) нь холбож байгаа элементүүдээс боолт өөрөө мултарч алга болохоос хамгаалах үүрэгтэй.
Боолтыг олон задрах болон задлах үед түргэн тайлагдах холболтуудад мөн түүний тэнхлэгийн дагуу ачаалал үүсэхгүй үед шурагийн оронд хэрэглэнэ. Жишээлбэл ачаа тээвэрт чингэлэгийг бэхлэх эсвэл ачааны машины ачих хашлагын түгжих бэхэлгээ гэх мэт. Боолтон холбоос нь ерөнхийдөө эргэх боломжтой учир эргэх чагтан холбоосын нэг хэсэг байж бас болно. Боолт нь европын холбооны EN 22340 (толгойгүй боолт) болон EN 22341 (толгойтой) стандартын дагуу үйлдвэрлэгдэнэ.