Марокко улс Олимпод
Марокко улс Олимпын наадамд анх 1960 онд оролцсон бөгөөд түүнээс хойш Америкаар удирдуулсан 1980 оны зуны олимпын бойкотод оролцсоныг эс тооцвол бүх зуны олимпод оролцож ирсэн. Гэхдээ Марокко улс 1976 оны зуны олимпод төлөөлөгчдөө илгээсэн ч эгүүлэн татжээ. Шинэ Зеланд улсын рагбигийн шигшээ баг апартеид дэглэм бүхий Өмнөд Африкийн шигшээ багтай тоглолт хийснийг эсэргүүцэн тамирчдаа татсан тул Африкийн ихэнх орнуудын оролцсон бойкотод оролцсон гэж үздэг[1]. Марокко улс тус олимпоос тамирчдаа татахаас өмнө боксчин Абдерахим Нажим л эхний тулаанаа хийн, ялагдал хүлээгээд байв. Бусад тамирчид нь тэмцээндээ оролцож амжилгүй буцсан байна.
Марокко Улс Олимпод | ||||
Марокко улсын төрийн далбаа | ||||
ОУОХ-ны код: | MAR | |||
ҮОХ: | Мароккогийн Олимпын Хороо | |||
Олимп | ||||
Медаль |
Алт 6 |
Мөнгө 5 |
Хүрэл 10 |
Нийт 21 |
Марокко - Зуны олимпод | ||||
1960 • 1964 • 1968 • 1972 • 1976 • 1980 • 1984 • 1988 • 1992 • 1996 • 2000 • 2004 • 2008 | ||||
Марокко - Өвлийн олимпод | ||||
1968 • 1972 • 1976 • 1980 • 1984 • 1988 • 1992 • 1994 • 1998 • 2002 • 2006 • 2010 |
Марокко улс өвлийн олимпод 1968 оноос хойш 5 удаа оролцоод байгаа.
Мароккогийн тамирчид олимпоос 21 медаль хүртсэний 18-ыг нь хөнгөн атлетикчид, 3-ыг нь боксчид хүртжээ. Олимпын олон медальтай 3 тамирчин байдаг нь Хишам Эл Герруж (2 алт, 1 мөнгө), Саид Ауйта (1 алт, 1 мөнгө), Хасна Бенхасси (1 мөнгө, 1 хүрэл) нар юм.
Мароккогийн Үндэсний Олимпын Хороо нь 1959 онд байгуулагджээ.
Медальтнууд
засварлахМедаль | Нэр | Олимп | Спорт | Төрөл |
---|---|---|---|---|
Мөнгө | Ради Бен Абдесселам | 1960 Ром | Хөнгөн атлетик | Эрэгтэй марафон |
Алт | Навал Эл Мутавакел | 1984 Лос-Анжелес | Хөнгөн атлетик | Эмэгтэй халхалттай 400 м |
Алт | Саид Ауйта | 1984 Лос-Анжелес | Хөнгөн атлетик | Эрэгтэй 5000 м |
Алт | Брахим Бутаеб | 1988 Сөүл | Хөнгөн атлетик | Эрэгтэй 10000 м |
Хүрэл | Саид Ауйта | 1988 Сөүл | Хөнгөн атлетик | Эрэгтэй 800 м |
Хүрэл | Абделхак Ачик | 1988 Сөүл | Бокс | -57 кг |
Алт | Халид Сках | 1992 Барселона | Хөнгөн атлетик | Эрэгтэй 10000 м |
Мөнгө | Рашид Эл Басир | 1992 Барселона | Хөнгөн атлетик | Эрэгтэй 1500 м |
Хүрэл | Мохаммед Ачик | 1992 Барселона | Бокс | -54 кг |
Хүрэл | Салах Хиссу | 1996 Атланта | Хөнгөн атлетик | Эрэгтэй 10000 м |
Хүрэл | Халид Булами | 1996 Атланта | Хөнгөн атлетик | Эрэгтэй 5000 м |
Мөнгө | Хишам Эл Герруж | 2000 Сидней | Хөнгөн атлетик | Эрэгтэй 1500 м |
Хүрэл | Али Эззине | 2000 Сидней | Хөнгөн атлетик | Эрэгтэй 3000 м саадтай |
Хүрэл | Нежа Бидуане | 2000 Сидней | Хөнгөн атлетик | Эмэгтэй 400 м халхалттай |
Хүрэл | Брахим Лахлафи | 2000 Сидней | Хөнгөн атлетик | Эрэгтэй 5000 м |
Хүрэл | Тахар Тамсамани | 2000 Сидней | Бокс | -57 кг |
Алт | Хишам Эл Герруж | 2004 Афин | Хөнгөн атлетик | Эрэгтэй 1500 м |
Алт | Хишам Эл Герруж | 2004 Афин | Хөнгөн атлетик | Эрэгтэй 5000 м |
Мөнгө | Хасна Бенхасси | 2004 Афин | Хөнгөн атлетик | Эмэгтэй 800 м |
Мөнгө | Жауад Гариб | 2008 Бээжин | Хөнгөн атлетик | Эрэгтэй марафон |
Хүрэл | Хасна Бенхасси | 2008 Бээжин | Хөнгөн атлетик | Эмэгтэй 800 м |
Медалийн хүснэгт
засварлахОлимпын наадмаар
засварлахОлимп | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
---|---|---|---|---|
1960 Ром | 0 | 1 | 0 | 1 |
1964 Токио | 0 | 0 | 0 | 0 |
1968 Мехико | 0 | 0 | 0 | 0 |
1972 Мюнхен | 0 | 0 | 0 | 0 |
1976 Монреаль | 0 | 0 | 0 | 0 |
1980 Москва | оролцоогүй | |||
1984 Лос-Анжелес | 2 | 0 | 0 | 2 |
1988 Сөүл | 1 | 0 | 2 | 3 |
1992 Барселона | 1 | 1 | 1 | 3 |
1996 Атланта | 0 | 0 | 2 | 2 |
2000 Сидней | 0 | 1 | 4 | 5 |
2004 Афин | 2 | 1 | 0 | 3 |
2008 Бээжин | 0 | 1 | 1 | 2 |
Нийт | 6 | 5 | 10 | 21 |
Спортын төрлөөр
засварлахСпорт | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
---|---|---|---|---|
Хөнгөн атлетик | 6 | 5 | 7 | 18 |
Бокс | 0 | 0 | 3 | 3 |
Нийт | 6 | 5 | 10 | 21 |
Эшлэл
засварлах- ↑ Africa and the XXIst Olympiad (Memento 8. Дөрөвдүгээр сар 2008 цахим архивт), Olympic Review
- "Olympic Medal Winners". International Olympic Committee. Татаж авсан: 2007-12-15.
- "Comité Olympique Marocain". International Olympic Committee. Татаж авсан: 2007-12-15.