Маркифф Моррис (Англи: Markieff Morris, 1989 оны есдүгээр сарын 2-нд Пеннсилвани мужийн Филадельфи хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Финикс Санз» багийн хүчний довтлогч юм.

Ихэр дүү[1] Маркустайгаа нэг багт харъяалалтай.

Замнал засварлах

Канзасийн коллежийн багаас 2011 оны драфтаар №13 дахь сонголтоор «Финикс Санз» багт ирсэн. 2012 оны арванхоёрдугаар сарын 6-нд «Даллас Маверикс» багийн эсрэг тоглолтонд 17 самбараас бөмбөг авалт, 15 оноо авсан нь Маркиффийн өндөр үзүүлэлт нь билээ. «Кливленд Кавальерстай» тоглоход (99:90) 27 оноо, 15 самбарыг Моррис сэлгээнээс авч 2002 онд Яо Минээс хойш эвдээгүй амжилтыг давтав.[2] 13.8 оноо, 6.0 самбарыг 80 тоглолтонд 26.6 минут тоглохдоо дунджилсан Моррис 2013–2014 онд зургаа дахь тоглогч болон ахисан тоглогчийн сунгаанд дээгүүр өрсөлдсөн юм.

2014 оны есдүгээр сарын 29-нд багтайгаа олон жилийн гэрээ байгуулсан.[3] 2015 оны нэгдүгээр сарын 13-нд «Кливленд Кавальерсийн» эсрэг (107:100) 21 довтолгооноос 15-ыг амжилттай болгон хувийн дээд 35 оноогоо авсан.[4]

НБА-гийн үзүүлэлт засварлах

Таних тэмдэг
  ОТ Оролцсон тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  Тоглосон дундаж минут
 ШХ%  Шидэлтийн хувь  3ОШ%  3 онооны шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 Сам  Самбараас бөмбөг авсан дундаж  Дам  Дамжуулалтын дундаж per game  Тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаа  Хаалтын дундаж  ОД  Онооны дундаж  Тод  Замналын шилдэг үзүүлэлт

Улирал засварлах

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2011-12 Финикс 63 7 19.5 .399 .347 .717 4.4 1.0 .7 .7 7.4
2012-13 Финикс 82 32 22.4 .407 .336 .732 4.8 1.3 .9 .8 8.2
2013-14 Финикс 81 0 26.6 .486 .315 .792 6.0 1.8 .8 .6 13.8
Замнал 226 39 23.1 .440 .333 .764 5.1 1.4 .8 .7 10.0

Лавлах холбоос засварлах

  1. Bedore, Gary (2010-12-29). "Men's basketball notebook: Marcus' nickname? 'Mook'". KUsports.com. Retrieved 2013-11-19.
  2. http://www.azcentral.com/sports/suns/articles/20140128phoenix-suns-miles-plumlee-feels-hes-getting-back-form.html
  3. Suns Sign Marcus and Markieff Morris to Extensions
  4. James' 33 in return not enough, Cavs lose sixth straight

Цахим холбоос засварлах