Марафон

(Марафон гүйлт-с чиглүүлэгдэв)

42 километр 195 метр (26 бээр 385 яард) буюу хамгийн хол зайд гүйж уралдахыг марафон гүйлт гэдэг.

Стокхольмын марафон. 2009 он.
Марафон
Монгол нэрийдэл
кирилл үсгээр
монгол1 марафон
2 гүймэг
3 холын явган уралдаан
англиmarathon /ˈmærəθən/
грекΜαραθών (Marathṓn)

Марафон 1896 оноос орчин цагийн олимпын наадмын нэгэн төрөл болж орсон. 40 км, 42.75 гэх мэт өөрчлөгдөж байгаад 1924 онд одоогийнхоо зайг тогтоод дахиж өөрчлөөгүй. Жил бүр дэлхий даяар 800 гаруй марафон уралдаан зохиогддог. Монгол улсад 2009 оноос Улаанбаатар Марафон зохиогдож маш олон оролцогчтойгоор жил бүрийн хавар зохиогдож байна. 2017 оны Улаанбаатар Марафонд хамгийн олон оролцогч буюу 33000 гаруй хүн дэлхийн 17 орноос оролцжээ.

Бусад төрлүүд

засварлах

Хэт холын зайн гүйлтийн төрлүүд 100-200км зайг туулж хэд хоногоор уралддаг холын зайн гүйлтийн тэмцээнүүд олон улсад зохиогддог бөгөөд үүнийг албан ёсоор Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооноос оролцож зохиодоггүй зөвхөн тухайн улсын сонирхогчид нэгдэж тэмцээнийг зохиодог байна.

Дэлхийн дээд амжилт

засварлах
  • Сүүлийн таван удаагийн дэлхийн дээд амжилт шинэчлэн тогтоолт:

Эрэгтэй

засварлах
Хугацаа Тамирчин Улс Он, сар, өдөр Тэмцээний газар
2:04:55 Пол Тергат   Кени 2003 оны 9 сарын 28 Берлиний марафон
2:04:26 Хайле Гебреселассие   Этиоп 2007 оны 9 сарын 30 Берлиний марафон
2:03:59 Хайле Гебреселассие   Этиоп 2008 оны 9 сарын 28 Берлиний марафон
2:03:38 Патрик Макау   Кени 2011 оны 9 сарын 25 Берлиний марафон
2:03:23 Уилсон Кипсанг   Кени 2013 оны 9 сарын 29 Берлиний марафон

Эмэгтэй

засварлах
Хугацаа Тамирчин Улс Он, сар, өдөр Тэмцээний газар
2:20:43 Тегла Лорупе   Кени 1999 оны 9 сарын 26 Берлиний марафон
2:19:46 Такахаши Наоко   Япон 2001 оны 9 сарын 30 Берлиний марафон
2:18:47 Катрин Ндереба   Кени 2001 оны 10 сарын 7 Чикагогийн марафон
2:17:18 Пола Рэдклифф   Нэгдсэн Хаант Улс 2002 оны 10 сарын 13 Чикагогийн марафон
2:15:25 Пола Рэдклифф   Нэгдсэн Хаант Улс 2003 оны 4 сарын 13 Лондоны марафон


Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Марафон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Марафон – Энэ үгийг тайлбар толиос харна уу