Манзушир хутагт Цэрэндорж
Манзушир хутагт Цэрэндорж (1872 - 1937) нь Монгол улсын тав дахь ерөнхий сайд байв.
Намтар
засварлахЦэрэндорж нь 1872 онд төрсөн ба таван настайдаа Манзушир хутагтын зургадугаар дүрээр тодорчээ. Тэрээр 1911 оны тусгаар тогтнолын төлөөх үйл явдалд болон дараа нь буй болсон улсаа төвхнүүлэх хэрэгт төдийлөн оролцолгүй төрийн үйл хэргээс холхон шашин номын мөр хөөн амьдарч байсан байна.
Генерал Барон Унгерн фон Штернберг 1921 оны 2 сард Нийслэл хүрээнээс хятадын гамин цэргийг бут цохин үлдэн хөөснөөр Монгол орон хятадын түр зуурын дарлалаас чөлөөлөгдсөн юм. Ийнхүү 1921 оны 2 дугаар сард сэргээн тунхагласан Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайдаар Жалханз хутагт Дамдинбазар Богд хааны зарлигаар томилогдон ажилласан. Жалханз хутагтыг баруун монголд ихэд нэр хүндтэйг харгалзан мөн оны 4 дүгээр сараас Баруун хязгаарын илбэн тохинуулах сайдаар томилогдохдоо Богд хааны зарлигаар Ерөнхий сайдын албаа Манзушир хутагтад шилжүүлэн өгсөн байна. Тэрээр 1921 оны 2 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын сүүл хүртэл хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан ба хоёр дахь удаагаа 1922 оноос 1923 оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашсан хүн юм.Манзушир хутагт Цэрэндорж нь Жалханз Хутагт Дамдинбазараас Монгол Улсын Ерөнхий сайдын тамгыг авч, хамаарсан Ерөнхий сайд хэмээн дуудуулж, уг албыг хашиж байгаад 1921 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагт засгийн газрын тамгаа Ардын засгийн Ерөнхий сайд Бодоод шилжүүлсэн билээ.
Манзушир хутагт Цэрэндорж ерөнхий сайдын албыг өгсөний дараа хийддээ эргэж очин буян номын ажлаа үргэлжлүүлжээ. Дилав хутагт Жамсранжав, Мазушир хутагт Цэрэндорж, Хүүхэн хутагт, Егүзэр хутагт Галсандаш, Зая бандид, Хичээнгүй сайд Гомбо-Идшин, алдарт дипломатич Ширнэндамдин нарын 38 хүнийг 1930 оны 9-р сард хилсээр баривчилан шийтгэсэн байдаг. Хутагт Цэрэндоржид 10 жил хорихоор ялласан байна. 1937 онд өвгөн настай хутагтыг Ёнзон хамбын хэрэгт хилсдүүлэн цаазаар авсан байна.
Эшлэл
засварлахГадаад холбоос
засварлахӨмнөх Да лам Бадамдорж |
Монгол Улсын Ерөнхий Сайд 1921 оны 4 сараас 7 сарын 10 |
Дараах Жалханз хутагт Дамдинбазар |