Малайз улс Олимпод

Малайз улс олимпийн наадам-д анх 1956 онд оролцсон бөгөөд 1980 оны олимпийн Америкаар удирдуулсан бойкотыг эс тооцвол түүнээс хойшхи бүх зуны олимпод тамирчдаа илгээжээ. Малайз нь өвлийн олимпод оролцож байгаагүй.

Малайз улс Олимпод
Flag of Malaysia.svg
Малайз улсын төрийн далбаа
ОУОХ-ны код: MAS
ҮОХ: Малайзын Олимпийн Зөвлөл
Албан ёсны сайт
Олимп
Медаль
Алт
0
Мөнгө
2
Хүрэл
2
Нийт
4
Малайз - Зуны олимпод
1956* • 1960* • 196419681972197619801984198819921996200020042008

*Малай гэсэн нэрээр оролцсон

Холбогдох баг
Хойд Борнео (1956)

Малайн Холбоо гэсэн нэртэй байсан үедээ Малай (MAL) гэсэн нэрээр 1956, 1960 оны олимпод оролцсон бөгөөд 1956 оны зуны олимпод Хойд Борнео тусдаа баг илгээжээ. Мөн Малайн Холбоонд багтаж байсан Сингапур нь 1948-аас 1960 оны олимпод оролцсон байдаг. Тэдгээр Британийн колониуд 1963 онд тусгаар тогтнож, Малайз гэдэг нэртэй болсны дараа 1964 оны Токиогийн олимпод анх удаа оролцжээ. Сингапур нь 1965 онд Малайзаас тусгаар тогтносон тул 1968 оноос Сингапур гэдэг нэрээрээ оролцох болсон.

Малайзын тамирчид олимпийн наадмаас 4 медаль хүртсэнийг цөмийг бадминтоны төрлөөр хүртжээ[1].

Малайзын Үндэсний Олимпийн Хороо 1953 онд байгуулагдаж, 1954 онд Олон Улсын Олимпийн Хороогоор хүлээн зөвшөөрөгджээ.

МедальтнуудEdit

Медаль Нэр Олимп Спорт Төрөл
3  Хүрэл Разиф Сидек & Жалани Сидек 1992 Барселона Бадминтон Эрэгтэй хос
2  Мөнгө Чеа Сүн Кит & Яп Ким Хок 1996 Атланта Бадминтон Эрэгтэй хос
3  Хүрэл Рашид Сидек 1996 Атланта Бадминтон Эрэгтэй ганцаарчилсан
2  Мөнгө Ли Чон Вэй 2008 Бээжин Бадминтон Эрэгтэй ганцаарчилсан

Медалийн хүснэгтEdit

Зуны олимпийн наадмаарEdit

Олимп Алт Мөнгө Хүрэл Нийт
1992 Барселона 0 0 1 1
1996 Атланта 0 1 1 2
2008 Бээжин 0 1 0 1
Нийт 0 2 2 4

Спортын төрлөөрEdit

Спорт Алт Мөнгө Хүрэл Нийт
Бадминтон 0 2 2 4
Нийт 0 2 2 4

ЭшлэлEdit

  1. "Previous Olympic Games Medal Tally", Olympic Council of Malaysia