Макс Карл Эрнст Людвиг Планк (Герман: Max Karl Ernst Ludwig Planck, * 1858 оны 4 сарын 23-нд Киль; † 1947 оны 10 сарын 4-нд Гөттинген) нь Германы гарамгай физикч байв. Тэрээр Квант онолыг үндэслэснээрээ XX зууны агуу физикчдийн нэг гэж зүй ёсоор тооцогддог юм.

Макс Планк
Төрсөн огноо1858 оны 4 сарын 23
Киль
Нас барсан огноо1947 оны 10 сарын 4
Герман, Гөттинген
ҮндэсГерман
СалбарФизик
Алдаршсан зүйлПланкийн тогтмол
Планкийн постулат
Планкийн хар биеийн цацаргалтын хууль
Нэр хүндтэй шагналуудНобелийн шагнал (1918)
Гарын үсэг

Амьдралын замнал

засварлах

Планк нь сэхээтэн гэр бүлээс гаралтай бөгөөд хуульч Вилхелм Планкийн гэрт түүний 6-р хүүхэд болон мэндэлжээ. Дунд сургуулийн сурагч байх үеэсээ физикч болох гэсэн хүсэлд хөтлөгдсөн М.Планк эхлээд Мюнхений дараа нь Берлиний их сургуульд суралцан төгссөн бөгөөд Херманн фон Хельмхольц зэрэг алдарт эрдэмтдээр хичээл заалгаж байв.

Aжил хөдөлмөр, ололт амжилтын замнал

засварлах

1880 онд Мюнхений их сургуулийн доцент, удалгүй Киль, Берлиний их сургуулийн профессор болжээ. 1894 онд Берлиний шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдон 1922-1943 он хүртэл тус академийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар тасралтгүй ажиллаж байв. Эзэн хаан Вильхельмийн нийгэмлэг гэдэг шинжлэх ухааны байгууллагын ерөнхийлөгчөөр бас ажиллаж байсан бөгөөд уг нийгэмлэг 1948 онд М.Планкийн нийгэмлэг гэдэг нэртэй болсон билээ. Мөн 1913 онд Петербургийн шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, 1926 онд ЗСБНХУ-ын шинжлэх ухааны академийн хүндэт гишүүн, Лондоны Вангийн нийгэмлэгийн гишүүнээр сонгогдож байв.

M.Планк оюутан байхаасаа эхлэн термодинамикийг сонирхон судлажээ. Залуудаа бичсэн бүтээлүүд нь дулааны үзэгдлийг тайлбарлах, термодинамикийн хоёрдугаар хуулийг үндэслэх ( энэ сэдвээр докторын зэрэг хамгаалсан), термодинамикийг физик-химийн процесст хэрэглэх аргыг боловсруулахад чиглэсэн байдаг.

М.Планк нэрт физик-химич В.Нернстийн электролитийн онолд тулгуурлан электролит уусмалын потенциалын ялгаварыг бодож гаргасан билээ. Түүний цацралын термодинамик онолын бүтээлүүд нь ихээхэн ач холбогдолтой болсон юм. Ийнхүү үнэмлэхүй хар биеийн цахилгаан соронзон цацралын спектрт энергийн хуваарилагдах томъёог гаргасан байна. Үүнийг Планкийн хууль гэдэг.Туйлын бага масстай эгэл бөөмийн хөдөлгөөний хуулийг илэрхийлэхэд хэрэглэгддэг тогтмол хэмжигдэхүүнийг бодож гаргасан нь одоо Планкийн тогтмол нэртэйгээр өргөн хэрэглэгдэж байна.   ж·c

М.Планк энэ хэмжигдэхүүнийг бодож гаргасанаар шинэ физик, өөрөөр хэлбэл квант физикийн эриний эхийг тависан байна.

Шинжлэх ухаанд оруулсан гарамгай хувь нэмрийг нь үнэлж 1918 онд түүнд Нобелийн шагнал хүртээсэн юм.

М.Планк амьдралынхаа туршид 2 удаа гэрлэсэн ба нийт 5 хүүхэдтэй болсон.

Цахим холбоос

засварлах
  Commons: Макс Планк – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

 

Энэ эрдэмтний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ эмчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ багшийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ биологичийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ физикчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ химичийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ геологичийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ улс төрчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ дипломат төлөөлөгчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.