Майкл Фарадей
Майкл Фарадей (англи. Michael Faraday, * 1791 оны 9 сарын 22-нд Лондонд төрсөн- 1867 оны 8 сарын 25-нд Лондонд нас барсан) нь электродинамикт өөрийн нь нэрээр нэрлэгдсэн электролизийн тухай хууль болон индукцийн тухай хуулиудыг нээж, Бунсены шатаагчийг зохион бүтээх зэргээр шинжлэх ухаанд том хувь нэмэр оруулсан Английн химич, физикч агуу эрдэмтэн юм.
Намтар
засварлахМайкл Фарадей нь III Жоржийн хаанчлалын үе буюу 1791 онд дарханы гэр бүлд 3 дахь хүү нь болон Лондон хотноо мэндэлжээ. Тэднийх 10 хүүхэдтэй, тун ядуу айл байсан тул тэрээр дөнгөж бага сургууль л төгссөн бөгөөд 13 наснаасаа хэвлэх үйлдвэрт ажиллаж эхэлсэн аж.
Тэнд олон янзын ном уншдаг байснаас шинжлэх ухаантай холбогдолтой номнууд түүний сонирхлыг татдаг, туршилтын зургуудыг хуулж зурдаг байв. Нэг өдөр түүний дэвтрийг олж үзсэн үйлчлүүлэгч хөгжимчин Уильям Денс (William Dance) нь шинжлэх ухааны лекцийн тасалбар бэлэглэсэн байна. Тэр лекцийн эзэн нь хожим түүний багш болох хувьтай Хемфри Дэви байсан бөгөөд Фарадей Дэвитэй үг сольж, шинжлэх ухааны замаар замнах хүсэлтэйгээ илэрхийлж амжсан байна. 1813 оны эхээр тус хүрээлэнгийн химийн лабораторийн эрхлэгч байсан Дэви 22 настай Фрадей залууг Хатан хааны хүрээлэнгийн лаборантийн сул орон тоонд авчээ.
1813 оны намар профессор Дэви, эхнэр, туслах, нарийн бичгийн дарга Фрадей нарын хамт Наполеоныг дөнгөж ялсан Европын шинжлэх ухааны хотуудаар хоёр жилийн аялал хийхээр явав. Энэ аялал Фарадейгийн хувьд маш чухал ач холбогдолтой байжээ. Дэвиг тухайн үеийн А.Ампер, М.Шевреул, Ж.Л.Гей-Люссак, А.Вольта зэрэг олон шилдэг эрдэмтэд дэлхийд алдартай алдартан хэмээн угтан авч байжээ. Тэдний зарим нь залуу Фарадейгийн гайхалтай авьяас чадвартайг анзаарсан байна.
Тэр өөрийн авъяас чадвараараа 1825 онд бензолыг нээх зэргээр маш олон нээлт хийж, 1831 онд электро магнетийн индукцийн үзэгдлийг илрүүлж, улмаар 1833 онд өөрийн нь нэрээр нэрлэгдсэн хуулиудаа гаргаж ирсэн юм. Гэвч язгууртан угсаатай Дэви Фарадейг дорд үздэг байсан тул амжилтад нь атаархаж, шинжлэх ухааны академид элсэхэд нь саад тотгор хийх зэргээр авирлаж байжээ. Гэхдээ Дэви "Миний хамгийн том нээлт бол Фарадей юм" гэж хэлсэн байдаг нь үнэний хувьтай билээ.
Майкл Фарадей 1867 онд гэртээ сандал дээр суугаагаараа нас барсан юм.
Багтаамжийн хэмжүүр фарад, физикийн Фарадейн тогтмол нь түүний нэрээр нэрлэгдсэн байдаг. Мөн 1991-2001 онд гүйлгээнд хэрэглэгдэж байсан 20 фунт стерлингийн мөнгөн тэмдэгт дээр түүний хөрөг байдаг байв.
Цахим холбоос
засварлах- Michael Faraday, The Chemical History of a Candle, Гутенберг төсөл. [1]