Мадагэ
Ваньянь Мадагэ (1168 оны 8 сарын 31 – 1208 оны 12 сарын 29) нь зүрчидийн Алтан улсыг 1189 оны 1 сараас - 1208 оны 12 сарын 29 хүртэл захирч байсан зургаа дахь хаан юм. Түүний хятад нэрийг Жин (璟, Jǐng), зүрчид нэрийг Мадагэ (麻達葛, Mádágé) гэдэг.
Товч намтар
засварлахТэрбээр Ваньянь Улу хааны ач хөвүүн бөгөөд эцэг нь залуудаа нас барсан учраас угсаа залгамжилсан. Хаан болсны дараах эхэн үед өвөөгийнхөө бодлогыг үргэлжлүүлэхдээ зүрчидийн ноёдыг төрийн шалгалт өгөхдөө заавал харвах намнах зэрэг дайн тулааны ур чадвараа сориулахыг шаардаж байсан. Мөн Хайлин вангийн үеийн күнзийн сүм байгуулах ажлыг үргэлжлүүсэн. 1196 онд Алтан улсад татвар төлдөг Татарын ханлиг эсэргүүцэн бослого гаргасанд, Вангин чинсанд их хэмжээний цэргийг захируулан Татарыг номхотгохоор илгээв. Уг жилдээ Вангин чинсан тэднийг нутгаас нь хөөж байлдсаар Улз голын Нарт шүтээн, Хуст шүтээн хэмээх ууланд оруулж алдав. Ингээд Хэрэйдийн Тоорил хан, Хамаг Монголын Тэмүжин хан нартай холбоо тогтоож, Татарыг довтлон дарангуйлав. Энэ явдлын дараа Тоорил ханд "Ван" цол, Тэмүжин ханд "Жаутхури" гэх цолыг шагнасан.
Мадагэ хааны засаглалын сүүлийн жилүүдэд хатдаас нь төрсөн зургаан хөвүүд нь бага насандаа ямар нэг байдлаар нас барж, хятад гаралтай татвар эм Ли Шиэрд дурласан зэрэг нь төрийн хэргээс хойш сууж зугаа цэнгэлд толгой мэдүүлэх нь илт нэмэгдсэн. Энэ татвар эмд, хаан татагдах тусам Ли овогтны гэр бүл ойрын хүрээлэлд түшмэлийн албан тушаал шагнаж байсан.
1206 оны 6 сарын 14 нд Сүн улсын чинсан Хань Туожоугийн саналаар Алтан улсад дайн зарлав. Үүний хариуд Алтан улсын арми Сүн улсын армийг ялж хэд хэдэн хот тосгоныг эзэлсэн. Дайн удаан хугацаанд сунжирч эхлэхэд 1208 оны 11 сарын 2 нд Сүн улс бууж өгч, дайн гаргахад нөлөөлсөн Хань Туожоу, Сү Шидань нарыг цаазлан, толгойг нь Алтан улсад илгээн, жил бүр 50,000 лан мөнгө, 50,000 боодол торго өгөхөөр болж, дайнд эзлэгдсэн газраа тэр хэвээр нь орхисон.
1208 оны 12 сарын 29 нд Мадагэ хаан 40 насандаа нас барав. Түүний дараа авга ах Ваньянь Юнжи нь хаан сууринд заларсан.
Гэр бүл
засварлахЭцэг эх:
- Эцэг: Хутува (胡土瓦), хятад нэр нь Ваньянь Юнгун (完顏允恭)
- Эх: Тудань овогтон (徒單氏), Шяои хатан (孝懿皇后) цолыг нэхэн өргөмжилсөн
Хатад, хүүхэд:
- Циньхуай хатан, Пуча овогтон (欽懷皇后 蒲察氏)
- Ваньянь Хонюй, Жян ван (絳王 完顏洪裕, 1186 — 1188), ууган хөвүүн
- Ли овогт татвар эм (元妃 李氏, ?-1209), нэр нь Ши-эр (師兒)
- Ваньянь Тэлинь, Гэ ван (葛王 完颜忒邻, 1202 – 1203 ), 6-р хөвүүн
- Зимин ахайтан, линь овогтон (資明夫人 林氏)
- Ваньянь Хонжин, Жин ван (荊王 完顏洪靖, 1192 – 1193), 2-р хөвүүн
- Чэню татвар, Жя овогтон (承御賈氏)
- үр зулбалт (1208)
- Чэню татвар, Фань овогтон (承御范氏)
- Шүньгуо гүнж (順國公主), 3-р охин
- Эх нь тодорхойгүй:
- Ваньянь Хонши, Рун ван (榮王 完顏洪熙, 1192 – 1193), 3-р хөвүүн
- Ваньянь Хонянь, Ин ван (英王 完顏洪衍, 1193 – 1193), 4-р хөвүүн
- Ваньянь Хонхуй, Шоу ван (壽王 完顏洪輝, 1197 – 1197), 5-р хөвүүн
Өмнөх Улу |
Алтан улсын хаан 1189-1208 |
Дараах Ваньянь Юнжи |