Луи Пастер (Франц: Louis Pasteur 1822 оны 12-р сарын 27-нд төрж-1895 оны 9-р сарын 28-нд нас барсан) Францын Дол хотод төрсөн Францын алдартай химич, микробиологич эрдэмтэн юм. Тэрээр өвчин үүсгэх учир шалтгаан, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар гайхамшигтай нээлт хийснээрээ хамгийн их алдаршсан. Тухайлбал тэр төрөхийн халуунаас болдог эхийн эндэгдлийг бууруулж, галзуу өвчний эсрэг анхны вакцин бий болгожээ. Түүний туршлагын ажлууд нь өвчнийг нян үүсгэдэг гэх онолыг баталсан. Луи Пастер мөн сүү, дарснаас өвчилдөг явдлыг зогсоох арга (ариутгах пастеризацийн арга гэж түүний нэрээр нэрэлжээ) сэдсэнээрээ олон нийтэд хамгийн их алдаршсан. Тэрээр микробиологийн салбарыг үндэслэгч гурван эрдэмтний нэг гэж тооцогддог. Нөгөө хоёр нь Фэрдинанд Кон, Робэрт Кох хоёр юм. Пастер мөн химийн шинжлэх ухааны салбарт олон нээлт хийснээс хамгийн алдартай нь зарим талстын асимметрийн молекул үндэслэлийг гаргаж ирсэн явдал юм. Тэрээр Парис хотноо биологийн судалгаа эрхэлдэг Пастерийн хүрээлэн (франц. Institut Pasteur) байгуулсан бөгөөд энэхүү хүрээлэнгийн доор тусгай бунханд түүний цогцос байрладаг ажээ.[1]

Луи Пастер
  1. "VM/SAC, Veterinary medicine & small ... - Google Books". Books.google.com. 2007-12-29. Татаж авсан: 2009-10-07.

Гадны холбоос

засварлах
  Commons: Louis Pasteur – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

The complete work of Pasteur, BNF (Bibliothèque nationale de France)