Вакцин нь тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл юм. Өвчин үүсгэгч организмын төлөөлөл болсон зүйлийг агуулсан, ихэндээ микробын хор, үхүүлсэн болон сулруулсан үүсгэгчийг агуулдаг. Эдгээр зүйлүүд нь гадны биетийг таних тэдгээрийг устгах, тэдгээрийг санаж, биеийн дархлааны системийг өдөөнө. Иймээс эдгээр микро организмуудыг дараа дахин биед орж ирэхэд нь, дархлааны систем таних ба устгахад илүү хялбар болдог.

Урьдчилан сэргийлэх (байгалийн буюу зэрлэг ямар нэг үүсгэгчээр ирээдүйд халдварлахыг хамгаалах болон дархлааг дээшлүүлэх гэх мэт), эмчилгээ (хорт хавдрын эсрэг вакцин нь судалгааны төвшинд явагдаж байгаа) чадвартай байдаг.

1796 онд үхрийн цэцгийг хүнд тарьж хүний цэцгийн эсрэг хамгаалалт олгож байснаас үхрийн цэцгийн вакцин гэдэг нэршилийг Эдвард Женнер гаргажээ. Энэ нь vacca үхэр, vaccīn-us үхрээс гэсэн латин үг. Эдвард Женнерийн энэ санааг Луй Пастер хөгжүүлж галзуугийн вакциныг бүтээжээ. Улмаар 20-р зуун гэхэд сахуу, гахайн хавдар, улаан бурхан өвчний эсрэг вакцинийг амжилттай бүтээж өвчлөлийг нь таслан зогсоожээ. Гэсэн хэдий боловч хумхаа болон дархлал олдмол хомсдолын вирус зэрэг олон хор холбогдолтой өвчний эсрэг үр дүнтэй вакцинууд хийгдээгүй байна.

Төрлүүд

засварлах

Вакцин нь хэд хэдэн төрөлтэй байдаг үүнд: Үхүүлсэн, сулруулсан, үүсгэгчийн бүрэлдэхүүн хэсгийг цэвэрлэж авсан гэсэн үндсэн гурван хэлбэр байдаг. Ер нь нилээд хэд хэдэн янзын вакцин байдгаас тэдгээрийг бүтээх бүр ч олон янзын технологи байдаг.

Үхүүлсэн вакцин

Зарим үхүүлсэн вакцин нь өмнө нь хоруу чанартай байсан боловч химийн бодисын үйлчлэл болон халаалтаар задалсан микро- организмууд юм. Ийм вакцины жишээнд: томуу, холер, тарваган тахал, галзуу, гипатит А, полимилит багтана.

Сулруулсан вакцин

Зарим вакцин нь амьд, сулруулсан микро-организмыг агуулдаг. Эдгээрийн ихэнх нь амьд вирус байх бөгөөд вирусын хоруу чанарыг нь идэвхигүй болгох нөхцөлд өсгөвөрлөсөн эсвэл ойр төрлийн гэхдээ аюулгүй боловч өргөн хэмжээний дархлааны хариу урвал үүсгэдэг: байгаль дээр зарим ийм бактери тааралддаг. Тэд ер нь бат тогтвортой дархлааны хариу урвалыг сөдөөдөг бөгөөд эрүүл насанд хүрсэн хүнд илүү тохирдог. Жишээнь: вирусын гаралтай өвчнөөс шар чичрэг, улаан бурхан, гахайн хавдар, бактерийн гаралтай өвчнөөс хижиг хамаарна. Галмит болон Гюурин нарийн хөгжүүлж байсан амьд туберкулёзын вакцин нь халдвартай омгоор хийгээгүй боловч хоруу чанарыг нь өөрчилсөн омог агуулсан байдаг.

Хор агуулсан вакцин

засварлах

Хор агуулсан вакцин нь бактериасаа илүүтэйгээр өвчин үүсгэх идэвхитэй хорыг идэвхигүйжүүлсэн нэгдэлээр хийдэг. Жишээнь: хор суурьтай вакцин нь зогсоо, сахуу хамаарна. Хор агуулсан вакциний үр ашиг тодорхой байдаг юм. Бүх хор агуулсан вакцин микро- организмд зориулагддагүй жишээнь Crotalus atrox- н хорыг хэрэглэн хоржигнуурт могойн хазалтын үед нохойд вакцинжуулахад хэрэглэдэг.

Дэд нэгжийн вакцин

засварлах

Уургийн дэд нэгж- идэвхигүйжүүлсэн болон сулруулсан микро-организмыг дархлааны системд оруулснаас (“бүтэн үүсгэгч” вакцин бүрдүүлэх) илүүтэйгээр, дархлааны хариу урвалыг үүсгэж чадах хэсэг юм. Ийм жишээнд гепатит В вирусын эсрэг дэд нэгжийн вакцин хамаарна. Вирусын зөвхөн гадаргуугын уургаас (архаг халдвартай өвчтний цусны ийлдснээс өмнө нь бэлтгэдэг байсан одоо мөөгөнцөрийн дотор вирусын генийг рекомбинантаар гаргадаг) тогтдог, хүний папиломагийн эсрэг вирус төст жижиг хэсэгтэй вакцин нь вирусын гол капсидын уургаас тогтдог, томуугийн вирусын дэд нэгж нь нейроамидаза болон гемаглютин байдаг.

Коньюгат

засварлах

Коньюгат- нь дархлаа муу төрүүлэгч тухайн бактерийн гадаргууг полисахаридаар бүрсэн байдаг. Эдгээр гадна бүрхүүлийг уурагт холбодог (хор гэх мэт), Хэрвээ полисахаридад нь уургийн эсрэгтөрөгч холбогдсон байх юм бол үүнийг нь дархлааны систем таниж чадах болно.Энэ аргыг heamophilus influenzae B хэвшилд хэрэглэдэг.

Туршилтын шатандаа яваа вакцинууд

засварлах

Шинээр хийгдэх буй вакцины тоо нь хөгжисөөр мөн хэрэглэсээр байна:

  • Сэртэнт эс, вакцин биеийн цусны цагаан эсэд эсрэгтөрөгчийг оруулж дархлаа өдөөгөөд дараа уг антиген бүхий сэртэнт эсийг оруулж үйлчилдэг вакцин юм. Энэ вакцин нь тархины хорт хавдарыг эмчилэхэд зарим нэг нааштай үр дүн үзүүлж байна.[1]
  • Рекомбинант вектор- өвчний нарийн нийлмэл халдварын процессын эсрэг дархлаа үүсгэдэг ДНХ бус бодис ба өөр нэг микро- организмын физиологитой хоршуулсан вакцин юм.
  • ДНХ вакцин- ДНХ вакцин хэмээх сүүлийн үеийн вакцины шинэ хэлбэр халдвар үүсгэгчийн ДНХ-ээс хөгжүүлж байна. Хүн болон амьтны эсэд вирус эсвэл бактерийн ДНХ орсноор (экспресслэх, дархлааны систем таньж эхлэх) ажилладаг. Нийлэгжиж байгаа уургийг таньдаг дархлааны системийн зарим эсүүд тэдгээр уургийн эсрэг, тэдгээрийг нийлэгжүүлж байгаа эсийн эсрэг дайралт хийх болдог. Яагаад гэвэл эдгээр эсүүд нилээн урт хугацаагаар амьдарч байгаа учраас уг өвчин үүсгэгч тэр уургийг дараа нь нийлэгжүүлэхийг эсэргүүцдэг. ДНХ вакцины давуу тал нь тэдгээрийн үйлдвэрлэх, хадгалахад маш амархан байдаг. 2006 оноос ДНХ вакциныг туршиж байгаа ч туршилтын шатандаа байсаар байна.
  • Т эсийн хүлээн авагч пептид вакцин: - ууд нь хөндийн чичрэг, ходоодны үрэвсэл, арьсны үрэвсэлийн загварыг хэрэглэн хэд хэдэн өвчинд зориулан хөгжүүлж байна. Эдгээр пептидүүд нь эсээр өдөөгддөг дархлаа сайжруулах мөн цитокины үүсэлтийг нэмэгдүүлдэг.
  • Бактерийн хоруу чанарын гол механизмийг саармагжуулах хавсаргын саатуулалтанд оролцдог нь танигдсан бактерийн уургийг бай болгодог.

[2] Ихэнх вакцинууд нь микро- организмоос идэвхигүйжүүлсэн болон сулруулсан нэгдлийг ашиглаж хийгддэг байхад, синтетик вакцинууд нь синтетик пептидүүдийн гол болон карбогидратууд болон эсрэгтөрөгчөөр хийсэн байдаг.

Вакцины цэнэг

засварлах

Вакцин нь нэг ба олон цэнэгт байж болох юм. Нэг цэнэгт вакцин нь нэг микро- организмийн буюу нэг антигений эсрэг дархлаа тогтоодог бол олон цэнэгт вакцин нь 2 ба түүнээс дээш микро- организмын омгийн эсрэг дархлаа тогтоохоор хийгдсэн байдаг. Зарим тохиолдолд илүү хүчтэй дархлааны хариу урвалыг харьцангуй түргэн үүсгэдэг учир нэг цэнэгт вакциныг хэрэглэхийг илүүд үздэг.

Вирусын вакцин

засварлах

Вирусын вакцин нь вирусын халдвар, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх гол арга юм. Бүтэц болоод шинж чанар нь бүрэн судлагдсан, тогтвортой эсрэгтөрөгчтэй вирусыг өсгөвөрлөн гаргаж авснаар үр дүнтэй вакцин бэлддэг. Өнөөгийн төвшинд вирусыг өсгөвөрлөн түүний эсрэгтөрөгч шинжтэй хэсгийг тогтворжуулж, хоруу шинжийг нь арилгах аргаар бэлдсэн амьд, үүсгэгчийг идэвхгүйжүүлж эсвэл бүтцийн эсрэгтөрөгчийн шинжтэй хэсгийг агуулсан вакциныг үйлдвэрлэж байна. Сүүлийн үед вирусын бүтцийн хэсгүүдийг рекомбинант ДНХ технологийн аргаар гарган авч, вакцины үйлдвэрлэлд хэрэглэх болсон байна.

Амьд сулруулсан вакцин

засварлах

Энэ төрлийн вакциныг хоруу чанаргүй болсон мутант вирусээр бэлдэх тул дархлаа тогтоож, өвчин үүсгэдэггүй. Амьд вакцин дархлаа тогтоох чадвар сайтай байдаг. Харин дархлаа хомсдолтой хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцины дараах өвчлөл үүсгэх, хөврөл ургийг халдааж болох тул болгоомжтой хэрэглэх ёстой. Амьд сулруулсан вакциныг полио-, улаан бурхан-, гахайн хавдар-, улаанууд-, varicella- , шар чичрэгийн вирусын халдварын сэргийлгэнд хэрэглэж байна.

Идэвхгүйжүүлсэн вакцин

засварлах

Энэ төрлийн вакциныг бэлдэхэд вирионыг физик, химийн аргаар урьдчилан идэвхгүй болгож бэлдэх тул амьд вакцинтай харьцуулбал түр зуурын дархлаа тогтдог. Иймээс дархлааг тогтворжуулах, дэмжих зорилгоор хэд хэдэн удаагийн тунг хэрэглэнэ. Идэвхгүйжүүлсэн вакциныг influenza-, rabies-, polio- болон Японы энцефалит В-ийн вирусын халдварын эсрэг хэрэглэдэг.

Рекомбинант вакцин

засварлах

Вирусын бүтцийн эсрэгтөрөгчийн шинжтэй хэсгийг рекомбинант ДНХ-ийн аргаар гарган авч, вакцины үйлдвэрлэлд ашигладаг. Уг вакциныг субвирион вакцин ч гэж нэрлэдэг. Энэ хэлбэрийн зөвшөөрөгдсөн хэрэглэгдэж буй вакцин нь гепатитийн В вирусын вакцин юм.Түүнчлэн генийн инженерийн аргаар вакциниа вирусын геномд өөр ямар нэгэн вирусын дархлаа өдөөгч бүрдлийн нуклеотидийн дарааллыг шилжүүлэн суулгаж вакцин үйлдвэрлэжээ. Уг тохиолдолд мэдрэмтгий организмд вакциниа вирусын зэрэгцээ генийг нь шилжүүлэн суулгасан вирусын эсрэг дархлаа тогтдог байна.

Дархлаа хөгжүүлэх нь

засварлах

Дархлааны систем гадны биет байдлаар орж ирсэн вакцины бүрэлдэхүүнүүдийг таньж тодорхойлоод дараа нь устгаж тэдгээрийг мөн санамжиндаа санаж байдаг.

Вакцины хуваарь

засварлах

Төрөл бүрийн халдварт өвчнөөс хамгаалахын тулд улс орнууд хүүхдүүдийг вакцинжуулах хөтөлбөртэй байдаг. Вакцинжуулах хөтөлбөр нь тухайн улс орны онцлог, хүүхдийн нас, тухайн үеийн өвчин гаралтын байдал зэргээс хамаарна.

Вакцины идэвхи

засварлах

Вакцин нь өвчнөөс бүрэн хамгаалж чаддаггүй.[3] Заримдаа, энэ нь эзэн амьтны дархлааны тогтолцоо хангалттай хариу урвал үзүүлдэггүйгээс шалтгаалдаг. Энэ нь ерөнхийдөө дархлаа буурсны (чихрийн шижин, стеройдын хэрэглээ, ДОХ- ийн халдвар, нас) улмаас буюу тухайн антигений эсрэгбиеийг үүсгэх боломжтой В эс байхгүйн улмаас ийм байдалд хүрдэг.

Адювантуудыг дархлааны хариу урвалын идэвхийг эрчимжүүлэхэд хэрэглэдэг. Хөнгөн цагааныг адювант байдлаар хэрэглэх нь хамгийн түгээмэл хэрэглээ боловч загасны тос мэтийн адювантыг цөөн тохиолдолд загасны тос фосфат хавсарсан адювантыг туршиж байна.[4] Вакцины үйлчлэл нь дор дурьдсан нилээд хэдэн хүчин зүйлээс хамаардаг:

Вакцины өөрийнх нь өвчин үүсгэлт

засварлах
  • Вакцины омог
  • Вакцинжуулах хуваарийг баримталсан эсэх
  • Зарим бодьгал тухайн вакцинд үл хариу үзүүлэгч энэ нь вакцин зөв таригдсаны дараа эсрэгбие үүсгэдэггүй
  • Үндэстэн, нас, генетикийн онцлог гэх мэт бусад хүчин зүйл орно.

Өвчний үед уг өвчний эсрэг вакцин хэрэглэх нь вакцинжуулаагүйгээсээ хүнд өвчин үүсгэдэг.

Вакцины үйлдвэрлэл

засварлах

Вакцины үйлдвэрлэл нь хэд хэдэн үе шаттай. Эхлээд, тухайн антигенийг гаргаж авна. Вирусээ тогтворжуулсан эсийн шугам, хүний эсийн өсгөвөр (Haemophilus influenzae гэх мэт), тахианы өндөг (томуугийн хувьд) гэх мэтийн аль нэг анхдагч эс дээр ургуулна. Бактерийг биореакторт ургуулах бөгөөд бактери болон вирусээс гаргаж авсан рекомбинант уургаа мөөгөнцөр, бактерит мөн эсийн өсгөвөр дээр гаргаж авч болно. Антигенээ гаргаж авсны дараа өсгөвөрлөсөн эсээс уг антигенээ цэвэрлэж авдаг. Тухайн вирус нь идэвхигүйжүүлсэн байх нь цаашдын цэвэршүүлэлт шаарддаггүйгээрээ ашигтай. Рекомбинант уургийн хувьд ультрафилтераци болон баганан хромотограф хийх шаардлагатай. Эцэст нь, вакцинд шаардагатай адювант, тогтворжуулагчууд, хадгалааслагч нэмснээр бий болдог. Адювант нь антигений дархлаа төрүүлэх чадварыг нэмэгдүүлж, тогтворжуулагч нь дархлаа тогтох хугацааг уртасгаж, хадгалааслагч нь олон хэрэглээний тун агуулсан саванд хадгалах боломж олгодог. Антиген болон бусад агуулагдахууны хооронд харилцан үйлчлэл, үл нийцэл явагдах боломжтой учраас хавсарсан вакцинуудыг хөгжүүлэх болон үйлдвэрлэхэд хүндрэлтэй байдаг.

Вакцин үйлдвэрлэх техникүүд нь хувьсан сайжирсаар байна. Өсгөвөрлөсөн сүүгээр бойжигчидийн эс тахианы өндөг мэтийн өндөр бүтээмжтэй боловч хэд хэдэн бохирдох дутагдалтай ердийн технологуудтай харьцуулахад ихээхэн ач холбогдолтой болно гэж тооцож байгаа. Генетикийн аргаар хоргүйжүүлсэн вакцин бүтээх рекомбинагт ДНХ- ийн технологи хор нийлэгжүүлдэг бактерийн вакциныг үйлдвэрлэхэд түгээмэл болж хэрэглээ нь өснө гэж тооцож байна. Хавсарсан вакцин нь тэдгээрт агуулагдах антигений тоог бууруулснаараа өвчинтэй хамаатай сөрөг урвалуудыг бууруулахад чиглэлд хөгжинө гэж тооцож байна.

Вакцины нэмэлтүүд

засварлах

Идэвхитэй вакцинд түүнээс гадна вакцин бэлдэхэд дараахи түгээмэл нэмэлт бодисуудыг хэрэглэдэг.

  • Хөнгөн цагааны давсууд болон гелийг адьювант байдлаар нэмдэг. Адювантуудыг илүү хүчтэй тогтвортой хариу урвал үүсгэх зорилгоор вакцинд нэмдэг ба мөн вакцины хэрэглэх тунг ч багасгадаг.
  • Антибиотикуудыг зарим вакцинд тэдгээрийг хадгалах болон үйлдвэрлэх явцад бактерийн ургахаас хамгаалах зорилгоор нэмдэг.
  • Өндгөний уургийг Томуу, Шар чичрэгийн вакцинд тахианы өндгөнөөс бэлтгэн нэмдэг.
  • Формальдегидийг хор агуулсан вакцины бактерийн бүрдэл хэсгүүдийг идвэхгүйжүүлэхэд хэрэглэдэг. Энэ бодис мөн вакцин үйлдвэрлэлийн явцад бохирдуулагч бусад бактери вирусуудыг устагадаг.
  • Моносодиум Глютамат ба 2-феноксиэтанолыг цөөн вакцины тогтворжуулагчаар хэрэглэх бөгөөд вакциныг чийглэг, хүчиллэг, гэрэл, халалт зэрэгийн орчны хүчин зүйлийн өмнө тогтвортой байж чанараа хадгалахад чухал байдаг.
  • Таймерзол бол мөнгөн ус агуулсан хадгалааслагч ба үүнийг вакцины саванд нэмж өгснөөр хортой бактерийн ургалт бохирдолоос хамгаалдаг.

Чиг хандлага

засварлах

Вакцины хөгжил нь дараах чиг хандлагтай байна.

  • Саяхныг хүртэл ихэнх вакцинууд нь хүүхэд, балчир хүүхэдэд зориулагдсан байсан бол орчин үед насанд хүрсэн хүнд зорилагдах нь нэмэгджээ.
  • Вакцинуудын хоршил илүү түгээмэл болж байна. Дэлхийн өнцөг булан бүрт тав болон түүнээс дээш бүрэлдэхүүнтэй вакциныг хэрэглэх болжээ.
  • Вакциныг биед оруулах арьсаар түрхэх, амьсгалын замаар оруулах, амаар олгох гэх мэр шинэ аргууд бий болж байна.
  • Вакцинууд нь Төрөлхийн болон олдмол Дархалааг хамтад нь дэмжих хандлагтай болж байна.
  • Вакцины хөгжил нь өвчнөөс хамгаалахын хажуугаар архаг халдварыг эмчлэх чиглэлд явж байна.
  • Тарваган тахал, цэцэг, боом гэх мэт Биотеррорист дайралтаас хамгаалах чиглэлд хөгжиж байна.
  • Жирэмсэн болон хүйсээс хамаарсан ялгаатай вакциныг бүтээх болжээ.

Дархлааны хариу урвалыг жолоодох зарчим нь автоиммуны өвчин, хорт хавдар гэх мэт олон халдваргүй өвчний эсрэг яг тохирсон вакцинууд хэрэглэгдэх болжээ. Жишээ нь CYT006-AngQbтуршилтын вакцины цусны өндөр даралтыг эмчлэх боломжийг судлаж байна.

Мөн үзэх

засварлах
  1. Kim W, Liau LM (2010). "Dendritic cell vaccines for brain tumors". Neurosurg Clin N Am. 21 (1): 139–57. doi:10.1016/j.nec.2009.09.005. PMC 2810429. PMID 19944973.
  2. Meri, S; Jördens, M; Jarva, H (2008). "Microbial complement inhibitors as vaccines". Vaccine. 26 Suppl 8: I113–7. PMID 19388175. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)
  3. Grammatikos, Alexandros P.; Mantadakis, Elpis; Falagas, Matthew E. (2009). "Meta-analyses on Pediatric Infections and Vaccines". Infectious Disease Clinics of North America. 23 (2): 431–57. doi:10.1016/j.idc.2009.01.008. PMID 19393917. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)
  4. "Adapting Vaccines For Our Aging Immune Systems".

Гадны холбоосууд

засварлах