Луис Фернандо Суарес
Луис Фернандо Суарес (Испани: Luis Fernando Suárez, 1959 оны арванхоёрдугаар сарын 23-нд Медельин хотод төрсөн) — Колумбын зодог тайлсан хөлбөмбөгчин бөгөөд Хондурасын шигшээ багийн дасгалжуулагч юм.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Луис Фернандо Суарес | ||
Төрсөн огноо | 1959 оны 12 сарын 23 | ||
Төрсөн газар | Колумб, Медельин | ||
Байрлал | Хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Хондурас (дасгалжуулагч) | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1987–1993 | Атлетико Насьональ | ||
1994–1995 | Депортиво Перейра | ||
Дасгалжуулсан багууд | |||
1999–2000 | Атлетико Насьональ | ||
2001 | Депортиво Кали | ||
2001 | Депортес Толима | ||
2003–2004 | Аукас | ||
2004–2007 | Эквадор | ||
2008 | Аукас | ||
2009 | Атлетико Насьональ | ||
2009–2010 | Хуан Аурич | ||
2011– | Хондурас | ||
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. † Гараа (Гоол). |
Замнал
засварлахАтлетико Насьональ баг 1989 онд Олимпиа багтай Либертадоресийн цомын шувтаргад тунахад Суарес тоглож байлаа. Нэг жил тоглоод Депортиво Перейра багаасаа 1995 онд зодог тайлсан түүхтэй.
Суарес Атлетико багийг 1999 онд дасгалжуулан Колумбын аварга болгосон ч дараа жилдээ халагдсан байдаг. Суарес 2001 онд Депортиво Кали, Депортес Толима гэх хоёр ч багийн дасгалжуулагчийн ажлыг хийв. 2003 онд Эквадорт ирээд Сосьедад Депортива Аукас, 2004 онд шигшээд нь дасгалжуулагчаар очсон. 2006 оны ДАШТ-д багаа удирдан хэсгээс хоёроор шалгарч хасагдах шатанд Англитай тунаж 1-0 харьцаагаар ялагдсан ч[1] чамгүй амжилт гаргасан юм. Харин дараагийн ДАШТ-ий эрхээ алдсан тул Суарес ажлаа өгчээ. 2011 оноос Хондурасын шигшээг удирдах болсон.
Амжилт
засварлахТоглогч
засварлах- Либертадоресийн цом: 1989
Дасгалжуулагч
засварлах- Колумбийн аварга: 1999
Эшлэл
засварлах- ↑ England — Ecuador 1:0 (англ.)