Лугийн голын орд

Лугийн голын ордод 1984-1989 онд хийсэн нарийвчилсан судалгаагаар орд газрын нөөцийг тодорхойлсон бөгөөд ордын хэмжээнд тухайн үеийн нөөцийн ангилалаар С1 төрлийн буюу өнөөдрийн нөөцийн ангилалаар В зэргийн 3.65% -ийн ГХЭ-ийн (RE2O3 буюу TR2O3) агуулгатай 102619.2 тн хүдрийн нөөцийн бодитой зэрэгээр, С2 төрлийн буюу өнөөдрийн нөөцийн ангилалаар С зэргийн 2.63%-ийн ГХЭ-ийн агуулгатай 333744.2 тн хүдрийн нөөцийн боломжтой (С) зэрэгээр тус тус тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл дунджаар 2.87%-ийн ГХЭ-ийн агуулгатай 436364.1 тн хүдэр байгаа нь нийт 12505.2 тн цэвэр ГХЭ-ийн нөөц байна. Нөөцийн хамт байж болох ГХЭ-ийн баялгийг хамт 2.74 хувь ховор элементийн дундаж агуулга бүхий 416964.9 тн хүдрээр үнэлсэн.

“РЕО” ХХК нь Лугийн голын ордын хэмжээнд авч 2005 оноос хайгуул хийсний үр дүнд ордын нөөцийг шинээр тооцон нийт (B+С)зэргээр 506217,83тн хүдэрт 13505,45 тн ГХЭ-ийн ислийн нөөц байна гэж үзжээ.

Ордын судалгааны түүх

засварлах

Ордын геологийн тогтоц

засварлах

Ордын нөөц

засварлах