Ашигт малтмалын ордын нөөцийг судлагдсан байдал, судалгааны түвшин, эдийн засгийн үзүүлэлт болон бусад олон нөхцөлүүдээс нь хамааруулан дотор нь олон төрөлд ангилж үздэг байна.

Нөөцийг ерөнхийд нь судлагдсан байдлаар нь геологийн нөөц, олборлох нөөц гэсэн хоёр төрөлд ангилна. Үүнд: -Хайгуулын ажлын үр дүнгээр тогтоож, газрын хэвлийд орших байдлаар нь тооцоолсон ордын нөөцийг геологийн нөөц гэнэ. -Олборлолтын явцад гарах бүх төрлийн хаягдал, бохирдолт, хамгаалалтын цулд үлдэх нөөц, нөлөөлөх бусад хүчин зүйлийн шалтгаанаар олборлох боломжгүй нөөц зэргийг геологийн нөөцөөс хасч тооцсон эдийн засгийн үр ашигтай нөөцийг олборлох нөөц гэнэ.

Ашигт малтмалын ордын нөөцийг эдийн засгийн үр ашгаар нь гурван бүлэгт ангилна. - Эдийн засгийн үр ашигтай нөөц. - Тодорхой нөхцөлд эдийн засгийн үр ашигтай нөөц. - Эдийн засгийн хязгаарлагдмал үр ашигтай нөөц.

Мөн үзэх

засварлах