Нөөцийн боломжтой (С) зэрэг

Боломжтой (С) нөөц нь дараах шаардлагуудыг хангасан байна.

  • - Хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, байрших нөхцөл тодорхойлогдсон, дотоод бүтцийн гол онцлог шинжүүд тайлбарлагдсан, томоохон хагарлуудын байрлал, түүгээр явагдсан шилжилтийн чиглэл ба далайцыг судалсан байна.
  • - Ашигт бүрдвэрийн тархалт, хүдрийн биетийн зузаан зэрэг хүдрийн биетийн бүтцийн нийлмэл байдлыг илэрхийлэгч аль нэгэн гол үзүүлэлтийн хувиран өөрчлөлт, тасралтгүй үргэлжлэх чанарыг орон зайн гурван чиглэлд судалсан байна.
  • - Хүдрийн байгалийн ба технологийн төрөл, сортууд тодорхойлогдсон, тэдгээрийн орон зайн байршлын ерөнхий зүй тогтол ба тоон харьцаа нь судлагдсан байна.
  • - Хүдрийн технологийн шинж чанарыг лабораторийн технологийн туршилтын түвшинд судалж тогтоосон байна. Мөн үзүүлэлтийг харьцуулалтын аргаар тогтоосон байж болно.
  • - Ашигт малтмалын хүдэр, баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн дэх ашигтай ба хортой хольцын агуулга, орших нөхцөл, тархалтыг судалсан байна.
  • - Боломжтой нөөцийн хил хүрээг жишгийн шаардлагыг баримтлан малталт, цооногийн болон байгалийн гаршийн сорьцлолтын дүнд тулгуурлан тогтоохын зэрэгцээ геологи, геофизик, геохимийн шалгуураар давхар баталгаажсан нөхцөлд экстраполяцын шугамаар хязгаарлаж болно.


Мөн үзэх

засварлах