Лувсангийн Одончимэд
Лувсангийн Одончимэд нь (1942 онд төрсөн-2016 онд нас барсан) Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч юм.
Намтар
засварлахЛ.Одончимэд 1942 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн.
Боловсрол
засварлах- 1967 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийг эмч мэргэжлээр төгсжээ.
- 1969 онд Ленинград хотод Эх барих-эмэгтэйчүүдийн мэргэжлээр ординатур төгссөн.
- 1974-1977 оны хооронд Праг хотын Карлын их сургуульд аспирантурт суралцаж “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах зохион байгуулалтын болон клиникийн арга замууд” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал
засварлахЛ.Одончимэд нь 1986 онд анх номоо хэвлүүлсэн.
- Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургуулийн захирал
- МАХН-ын Төв хороонд Эрүүл мэнд, биеийн тамир хариуцсан референт,
- МҮЭ-ийн Рашаан, Сувилалын хэрэг эрхлэх газрын дарга
- Монгол тэмээ хамгаалах олон улсын "Алтан тэмээ" төв
- 1990-1992 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан,
- 1992-1996 онд Дорноговь аймгийн Засаг дарга,
- 1996-2016 онд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, хүндэт Ерөнхийлөгч,
- 2000-2008 онд Улсын Их Хурлын гишүүн,
- 2006-2007 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд,
- 2009-2016 онд Монголын Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан
Зохиол бүтээл
засварлах- Хоржоонтой дурсамж
- Ээжтэй орчлонгийн наран
- Равжаа хутагтын тухай аман хууч, домог яриа,
- Нарны хэлтэрхий
- Сөрж амьдрах хорвоо -зэрэг яруу найраг, хошин шог, хүүхдийн зохиол, улс төр нийтлэлийн 30 гаруй ном бүтээсэн
Гавьяа Шагнал
засварлах- МЗЭ-ийн шагнал
- “Алтан Өд” шагнал