Лазер (Англи: Laser) нь албадмал цахилгаан соронзон цацралд суурилсан оптик өсгөлт ашиглан гэрэл цацаргадаг төхөөрөмж юм. Лазер хэмээх нэршил нь албадмал цацралаар гэрлийг өсгөх буюу "Light Amplication by Stimulated Emission of Radiotion" гэсэн англи үгсийн товчлол юм. Лазерын бусад гэрлийн үүсгүүрүүдээс ялгарах онцлог нь когерент гэрэл цацаргадаг бөгөөд цацаргасан туяа нь зүг бүрт сарнилгүй нэгэн цэгт цуглардаг явдал юм. Мөн түүнчлэн лазерын гэрэл нь зөвхөн нэг өнгийн гэрэл агуулдаг юм. Лазерын гэрэл нь их энергитэй бөгөөд нүдэнд шууд тусгаваас сохрох хүртэл аюултай.

Улаан (660 ба 635 нм), ногоон (532 ба 520 нм), хөх-нил (445 ба 405 нм) лазерууд

1917 онд Альберт Эйнштейн лазер болон мазерын онолыг үндэслэсэн. Үүнээс хойш хэд хэдэн эртэмтэд Эйнштейний гаргасан онолыг баталсан.

Гол өгүүлэл: Мазер


1953 онд ЗХУ-н эрдэмтэд болох Николай Басов, Александр Прохов нар болон Америкийн эрдэмтэн Чарльз Хард Таун нар бие биеэсээ хамааралгүйгээр см-ийн мужид ажиллах хэт богино радиодолгионы үүсгүүр МАЗЕР-ыг анх зохион бүтээжээ. Мазер (англиар maser) гэдэг нэршил нь албадмал цацралаар микродолгионыг өсгөх буюу "Microwave Amplication by Stimulated Emission of Radiotion" гэсэн англи үгсийн товчлол юм.

1960 онд АНУ-ын Теодор Мейман анхны амжилттай лазерыг угсарчээ.

Үсний лазер

засварлах

Лазераар үс арилгах нь хүсээгүй биеийн үснээс салах ийм үр дүнтэй бөгөөд түгээмэл шийдэл бөгөөд үүнийг бараг ямар ч арьсны өнгөөр ашиглах боломжтой байдаг.[1]

Лазер нь гэрэл үүсгэж буй аргаасаа хамаараад хийн лазер, химийн лазер, хатуу биеийн лазер, хагас дамжуулагчийн лазер гэх мэт хэд хэдэн төрөл байдаг.

Хэрэглээ

засварлах

Өнөө цагт лазерын гэрлийг энгийн ахуйн хэрэглээнээс эхлүүлээд шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбар, зэвсэгт хүчний салбар, мэдээлэл холбооны салбар, металл боловсруулах үйлдвэр зэрэг маш олон салбарт хэрэглдэж байгаагаас цухас дурьдваас:

  • Эрүүл мэнд: Нүдний болрын хагалгаа, бөөрний чулууны эмчилгээ, цус гаргалгүй зүсэлт хийх г.м
  • Аж үйлдвэр: Металл хайлуулах, гагнах, зүсэх, уртыг хэмжих г.м
  • Зэвсэгт хүчин: Онио, радар, чиглүүлэгч г.м
  • Судалгаа: Микроскоп, спектроскоп, хэмжил зүй г.м
  • Ахуйн технологи: Хэвлэгч, диск, шугаман код уншигч, заагч (pointer), голограф, лазер шоу г.м
  • Гоо сайхан: Батганы эмчилгээ, илүүдэл үс авах г.м

Улаан өнгийн лазер хамгийн өргөн хэрэглэгддэг. Ногоон өнгийн лазер улаан өнгийн лазернаас илүү тод харагддаг боловч үйлдвэрлэх өртөг өндөр бөгөөд энерги их зарцуулдаг байна.

Чадлаас хамаарсан хэрэглээ

засварлах
Чадал Хэрэглээ
1–5 мВт Лазеран заагч
5 мВт CD тоглуулагч
5–10 мВт DVD тоглуулагч
100 мВт өндөр хурдны CD бичигч
250 мВт DVD бичигч
400 мВт өндөр хурдны DVD тоглуулагч
30–100 Вт Мэс засалд
100–3000 Вт Металл зүсэх
100 кВт Зэвсэг юмаа

Тэмдэглэл

засварлах
  1. "Үсний лазер". Archived from the original on 2019-11-03. Татаж авсан: 2019-11-05.