Кутлук ябгу хаан

Кутлук Ябгу хаан бол Хожуу Түрэгийн хаант улсыг 741-742 онд захирч байсан 7-р хаан юм. 741 онд Тэнгри хаан алагдсны дараа Панкүл тегин Басмыл аймгийн цэрэгт ялагдсан эсвэл алагдав. Яг энэ самууныг ашиглаж Кутлук Ябгу нь Билгэ хааны хоёр хүүг хаан сууринд суулгасан ч, богино хугацааны дараа тэднийг алж, өөрийн биеийг Хаанд өргөмжилжээ. Түүхэнд түүнийг Ашина овогтой холбоотой гэсэн баримт нотолгоо байдаггүй нь Хааны ургийн биш хүн Хаан сэнтийг булааж авсан болохыг нотолдог. Түүнийг хаан болсонд Уйгурын ноён Пэйло, Басмыл аймгийн эзэн Ашина Ши, Карлук аймгийн ноёд, хангууд эсэргүүцэж, тус гурван аймгууд холбоотон болсноо зарлаж, Кутлук ябгу хааны эсрэг дайн зарлав. 742 онд Кутлук ялагдаж алуулсан. Түүний дараа 742 онд Хожуу Түрэгийн хаант улсад хоёр хаан зэрэгцэн гарч ирэв.

  • Түрэгийн төв болон зүүн гарын ноёд Панкүл тегиний хүү Озмыш тегинийг хаан болгов.
  • Түрэгийн баруун гарын Басмыл, Карлук, Уйгур аймгийн ноёд Басмыл аймгийн эзэн Ашина Ши ноёныг ᠋᠋᠋Алп Билгэ Эл Этмиш хаан гэж өргөмжлөв.
Өмнөх
Тэнгри хаан
Хожуу Түрэгийн хаант улсын хаан
741-742
Дараах
Ашина Ши
Өмнөх
Тэнгри хаан
Хожуу Түрэгийн хаант улсын хаан
741-742
Дараах
Озмыш тегин