Билгэ хаан

Билгэ хаан Могилян (684-734) (Руни бичиг: 𐰋𐰃𐰠𐰏𐰀:𐰴𐰍𐰣‎, латинаар: Bilgä Qaγan, хятадаар: 毗伽可汗; пиньинь: píjiā kěhàn) нь Элтерес хааны ууган хүү, 716-734 оны хооронд Түрэгийн хожуу хаант улсыг захирч байсан дөрөв дэхь хаан.

Билгэ хааны үеийн Түрэг улс

НамтарEdit

Бага насEdit

684 онд Иньшань ууланд төрсөн гэж үздэг. Могилян нэрийг эрдэмтэд түрэг хэлний “Мерген” гэсэн үгийн үгчилсэн дуудлага гэж тайлбарладаг. 697 онд 14 настайдаа Тардуш шад болсон. 716 оны 7-р сард Капаган хаан алагдахад хүү нь Инел цолтой хаан болсон хэдий ч, түүнийг нь зайлуулж Түрэгийн хаан болов.

Хаанчлалын үеEdit

Хаан сууринд суусан даруй Түрэгт тохиолдсон төрийн хямрал, дотоод дахь огуз аймгуудын бослогыг дарав. Дараа нь 719-722 онд Тан улс түүний холбоотнуудтай дайтжээ. Энэ дайнд ялсан тул Тан улс 724 онд найрамдал байгуулав. Энэ явдлаас хойш Түрэг улс мөхтөл Тан улстай ерөөс дайтсангүй.

727 онд Төвөдийн хаант улсаас холбоотны гэрээ байгуулж Тан улсын эсрэг дайтах санал тавьсан ч, Билгэ татгалзаж ирүүлсэн бичгийг Тан улсад илгээж харилцаагаа бэхжүүлж чадсан байна. Тан улс талархал болгож хилийн боомтоо нээж буман хуй торго өгч, жил бүр их хэмжээний торго илгээж эхэлсэн гэдэг. Гэвч 734 онд Билгэ Могилян дэргэдийн шадар түшмэл Буюруг Чорт хорлогдож 11-р сарын 25-ны өдөр тэнгэрт халижээ.

Гадаад харилцааEdit

Могиляныг хаан болох үеэр Түрэгийн улс төрийн байдал тогтворгүй байлаа. Түрэг-Огузын их дайнд Түрэг ялсан ч Уйгурын Эльтебер 716/717 онд, Огузууд 717 онд Тан улс руу нүүсэн явдал Билгэд том цохилт болжээ. Тэр Тоньюкукийг буцааж албанд нь дуудаж, зөвлөгөөг нь дагаж үлдсэн овог, аймгуудыг хураав. Дараа нь Тан улсыг дайлахаар төлөвлөсөн ч Тоньюкук “дөнгөж хураасан цэрэг эрсийг бүү оролд, дахин бутарч магад” гэж хоригложээ. 718 оны 1-2 сард Билгэ элч илгээж Тангийн хааныг амрыг эрэв. Тан улс харин Түрэгийг нэгмөр бутцохихыг төлөвлөж хил дагуу 3 бум цэрэг хуралдуулжээ. Билгэ хаан 718-719 онд дорно зүгт Татаби-г дайлж, өрнө зүг рүү тудун Ямтарыг илгээж Карлукыг довтлов. Ингэж дорно, өрнө зүгээс ирж болох аюулыг хаан газар нутгаа ч тэлжээ.

Үүний хариуд Тан улс, Басмал, Кидан, Кумоси мөн Түрэгээс зугтагсад, Капаганы хүү Мо тегин, хааны ургийн Билгэ тегин зэрэг язгууртныг нэгтгэж шинэ эвсэл байгуулж Түрэгийг довтолж эхэлжээ. Билгэ хаан, Тоньюкук, Куличур нар цэргээ хоёр хувааж түрүүлж довтолж ирсэн Басмилийг бут ниргээд Бешбалык, Кечин (Кэсэн буюу Лянчжоу)-ий зүгт сөрж довтлон эвслийг хүчийг задалж Тангийн төлөвлөгөөг нурааж чадав. 721 онд Тан улстай эвссэн Кидан, Татабыг довтолж хариугаа авчээ. Хойтон жил нь Тан улсыг цэрэглэв. Үүнээс хойш бараг 733 он хүртэл бараг арван хоёр жил Түрэг улс том дайн хийгээгүй юм.

Гэр бүлEdit

ХүүхдүүдEdit

Холбоотой өгүүлэлEdit

Өмнөх
Инел хаан
Хожуу Түрэгийн хаант улсын хаан
716-734
Дараах
Ижань хаан