Харлуг
Харлуг нь эртний түрэг угсааны нүүдэлчи угсаатны нэг юм. Харлуг хэмээх үгний тухайд авч үзэхэд, ажнай хүлэг гэсэн утгатай түрэг үг гэдэг юм.[1] Харин Судрын чуулганд Харлуг аймгийн тухай дурдахдаа "Өгүүлэн инү, Огуз Хор, Хористан мужаас хуучин нутаг руугаа буцаж явахад замд нь том уул хөндөлсөн нүдгүй шуурсны харгаагаар хэдэн өрх ард хоцорсон юмсанж, Огуз үүнд дургүйцэж, өгүүлрүүн: "Цасаар шалтаглан үлдэж хэн зүрхлэв? гэжээ. Тэрвээр тэр хэдэн өрхийг qarluq гэж нэрлэсэн нь цас гэсэн үг ажгуу. Бүх Харлуг энэ бөлгөөс угшилтай"[2] гэсэн байдаг нь Эхний утга нь ажнай худрдан хүлэг, хоёр дахьд цас гэсэн утга илэрхийлсэн байгаа нь их эргэлзээтэй юм.
Түүх
засварлахХарлуг нар нь Балхаш нуурын зүүн өмнө хэсэг дэх Алмалиг орчимд аж төрж байсан бололтой. Тэдний талаар анх Тан улсын үеэс бичигдэж эхэлсэн байх бөгөөд, Түрэгийн Күлтегиний гэрэлт хөшөөнд нэр дурдагдаж байгаа нь нэн эртний овог аймаг болох нь илэрхий юм. Тан улсын түүхэнд Гэ Ло Лу гэж тэмдэглэсэн бол, Ляо улсын түүхэнд Арслан Уйгур гэж нэрлэсэн. Сүүлд 1211 онд Арслан хан Баржуг Арт Тегин бээр Чингис хаанд дагаар орсон. Чингис хаан түүнд өөрийн охин Алалтун бэхи охиноо сүйлсэн боловч, ураглаж чадахгүй байсаар 1227 онд эзэн хаан таалал төгсөж, удалгүй Баржуг Арт Тегин мөн нас барсан байдаг. Өгэдэй, хаан суугаад түүний хөвүүнд Алалтун бэхийг ураглуулсний дараа түүний нөхөр мөн удалгүй үхсэн. Ингэснээр дахин ураглах болоход Алалтун бэхи наснаас нөгчисний хойно Өгэдэй хаан өөрийн охин Алажин бэхи охиноо Баржуг Арт Тегиний ач хөвүүн Хундарт өгчээ.
Юань улсын дунд үед болоход Харлуг нь Цагадайн улсын мэдэлд очиж, Өгэдэйн угсааныхны харъяат аймаг болсон. Тогоонтөмөр хааны эх Маалайдай нь уг аймгийн Баржуг арт тегиний удмын хүн болох юм.