Константин Рокоссовский
Константин Константинович Рокоссовский нь (1889 оны 2 сарын 21 - 1968 оны 8 сарын 3) - польш гаралтай ЗХУ-ын маршал, Польшийн маршал, ЗХУ-ын хошой баатар, цэргийн нэрт зүтгэлтэн хүн байлаа.
Амьдрал
засварлахЭцэг Ксаверий Юзеф Рокоссовский (1853—1902), төмөр замын ажилчин байсан. Эх нь Антонина Овсянникова (1860—1911).
Константин Константинович Рокоссовскийн амьдралд холбогдох чухал үйл явдлын он цагийн хэлхээс.
Хуучин тооллоор 1896 оны 9 дүгээр 3-нд Брест мужийн Телеханы хотод /Великие Луки-д төрсөн гэж мөн үздэг/ төрсөн. 1909 онд Варшав хотын 4 жилийн дунд сургууль төгсөөд оймсны нэхмэлийн үйлдвэрт ажилласан. 1911 онд эх нь нас барж бие даан ажиллах хэрэг гарч 1914 он хүртэл хамаатан Стефан Высоцкийгийн засварын газар чулуу өнгөлөгчөөр ажилласан байна. 1914 оны 8 -р сараас 1917 -р сард 12 сард Каргопольшийн драгуны хороонд цэргийн алба хаажээ. 1915 онд тэдний цэргийн хороо Литв руу германчуудтай дайтхаар очиход Рокоссовский "3 дугаар зэргийн Георгийн загалмай" хүртсэн байна. Варшав орчмын тулаанд орж байсан бөгөөд морь унаж, винтов буу эзэмшиж, сэлэм ашиглаж сурсан байна.
1917 оны 10 дугаар сард Улаан Армийн эгнээнд сайн дураар оржээ.
1918 оны 10 -р сард Уралын морьт 1 -р хорооны сумангийн захирагч байв.
1919 оны 6 -р сард Уралын морьт 2 -р дивизионы захирагч байв.
1919 оны 10 -р сарын 4 нд Вакорин өртөөний дэргэд болсон тулалдаанд гарамгай гавьяа байгуулсан тул Рокоссовский улаан тугийн одогоор анхлан шагнагджээ.
1920 оны 1 -р сард Зөвлөлтийн 30 дугаар морьт хорооны захирагч болж 1921 онд Монголын нутагт цагаатныг дарах цэргийн ажиллагаанд оролцож байжээ .
1920 оны 9 сард 35 -р хорооны захирагч.
1921 оны 6 -р сарын 2 -нд Желтурин тосгоны дэргэд болсон байлдаанд шархадаж улаан тугийн одонгоор анх шагнагджээ.
1922- 1924 онд Өвөр байгал дахь Кубаны 5-р тусгай бригад командлав.
1923 оны 4 дүгээр сарны 30-нд Юлия Петровна Бармина-тай гэрлэж 1925 оны 6 дугаар сарын 17-нд Ариадна гэж охинтой болжээ.
1924 оны 9 -р сараас 1925 оны 8 -р сард Морьт цэргийн дээд курст Г.К.Жуков, А.И.Ерёменко нарын хамт сонсогч байжээ.
1926 оны 7 сараас 1928 оны 7 дугаар сарын хооронд Монголд Улаанбаатарт 1 дүгээр Морьт дивизид сургагч-зааварлагч хийж байжээ.
1929 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл М.Фрунзийн нэрэмжит Цэргийн Академийн дэргэдэх Цэргийн удирдах бүрэлдэхүүний курст сурсан байна.
1929 оны 11 сард Дорнод-Хятадын төмөр замд Хятадын милитаристудыг бут цохиход гарамгай гавьяа байгуулж улаан тугийн одонгоор 3 дахь удаагаа шагнуулав.
1930 - 1931 онд Английн пролетари нарын нэрмжит Самарын 7-р морьт дивизийг командлав.
1932 - 1935 онд Өвөр Байгалд дахин очиж Кубаний 15-р морьт дивизийг командлав.
1936 онд Псков дахь 5-р морьт корпусын захирагчаар ажилав.
1937 оны 8 дугаар сарын 17-ноос 1940 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл Ленинград мужийн Улсыг Аюулаас хамгаалах Ерөнхий газрын дотоод шоронд хоригдсон байна. Энэ үеэр түүнийг тамлан зөвөөсөж мэдүүлэг авсан боловч тэрээр өөрийнхөө болон бусдын эсрэг буруу мэдүүлэг өгөөгүй байна. Тимошенко, Будённый, Жуков нарын Сталинд өргөдөл гаргаж батлан даасаны улмаас түүнийг сулласан байна.
1940 оны 12 -сараас 9-р механикжуулсан корпусын захирагч болов.
1941 оны 6 -р сарын 22 - 7 -р сарын 14 -нд Баруун-Өмнөд фронтод байлдав.
1941 оны 7 -р сарын 18 -нд Армийн бүлгийн командлагч,дараа нь 16-р армийн командлагч байв.
1941 оны 9 дүгээр сарын 11-нд түүнд дэслэгч генерал цол хүртээжээ.
1941 оны 12 -р сард 1942 оны 3 -р сард 16-р армийг командлан Москвагийн дэргэд тулалдав.
1942 оны 3 -р сарын 8-нд Калуга мужийн Сухиничи хотод хүнд шархдаж Москвад эмнэлэгт хэвтээд 5 дугаар сарын 23-нд гарч 26 -нд Сухиничид иргэн очжээ.
7 -р сарын 14 -нд Брянскийн фронтын командлагч болов.
10 -р сарын 1 -нд Донын фронтын командлагч болов.
1942 оны 11 -р сараас 1943 онд Сталинрадын дэргэд их тулалдаанд оролцов.
1943 оны 1 дүгээр срын 15-нд хурандаа генерал цол хүртээд 2 дугаар сард Төвийн фронтын командлагч болжээ.
7 -р сард Курскийн цүлхэнд эл фронтыг командлан тулалдав. Түүний жанжины авъяас чадвар хурц тод илрэн гарсан байлдааны операци нь Белоруссийг чөлөөлөх “Багратион” ажиллагаа байлаа. Тухайн үеийнхээ бүх цэргийн онолтой зөрчилдсөн, нэг бус хоёр чиглэлд гол цохилт өгөх К.К.Рокоссовскийн санааг байлдааны төлөвлөгөөг боловсруулахад оролцсон бүх генералууд Жуков, Васильевский нар ч эсэргүүцэж байв.
1944 оны 6 сарын 29 -нд ЗХУ-ын маршал болов.
11 -р сард Белоруссын 2-р фронтын командлагч болов.
1945 оны 1 -р сараас 3 -р сард Дорнод-Прусс, Дорнод-Помераны операцийн үед фронтын цэргийг удирдан оролцов.
1945 оны 4 - 5 сард Төгсгөлийн опурациудад оролцов.
1945 оны 6 дугаар сарын 24-ны Москва хотын Улаан талбайд болсон Ялалтын парадыг командлах нэр хүндтэй үүргийг И.Сталин түүнд ноогдуулсан билээ.
1945 - 1949 -онд БНПАУ -ын нутаг дахь Зөвлөлтийн цэргийг командлав.
1949 оны 11 -р сараас - 1956 оны 11 -р сард БНПАУ-ын Ерөнхийлөгч Болеслав Берутын хүсэлтээр Польшийн Үндэсний батлан хамгаалах яамны сайд, СНЗ -ын орлогч даргаар томилогдон ажилласан байна.
1957 -1968 онд ЗХУ-ын БХЯ-нй орлогч сайд, Өвөр Кавказийн цэргийн тойргийн командлагч, БХЯ-ны Ахлах дараа нь Ерөнхий шалган байцаагчаар томилогдов.
1961 онд ЗХУ -д сууж байсан Монголын Элчин сайд С.Лувсан Сүхбаатарын одон Москвад гардуулав. Сүүлд түүнийг Монголд ирэхэд Монгол улсын Батлан хамгаалах яамны сайд хурандаа генерал Ж.Лхагвасүрэн Нүхтийн аманд монгол гэрт зоог барьж, монгол дээл бэлэглэсэн байна.
1968 оны 8 дугаар сарын 3-нд түрүү булчирхайн хавдраар таалал төгсчээ. Түүний цогцосыг чандарлаад Москва дахь Кремлийн хананд оршуулжээ.
Маршал К.К.Рокоссовский доод тушаалын хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ энгийн харьцдаг тэдний зөв санал санаачлагыг хөхүүлэн дэмждэг байсан нь бусад цэргийн жанждаас хамгийн их ялгардаг чанар гэгддэг байжээ.