Клас-Ян Хюнтелар
Клас-Ян Хюнтелар | ||
![]() | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Уугуул нэр | Дирк Клас-Ян Хюнтелар | |
Хоч | Анчин, Клас-Ян Голтелар | |
Мэндэлсэн | 1983 оны 8 сарын 12 Нидерланд, Гелдерланд, Вор-Дремпт | |
Иргэншил | ![]() | |
Өндөр | 186 см | |
Жин | 78 кг | |
Байрлал | довтлогч | |
Багийн мэдээлэл | ||
Баг | ![]() | |
Дугаар | 25 | |
Тоглогчийн замнал | ||
Залуучуудын багууд | ||
1988—1994 | ![]() | |
1994—2000 | ![]() | |
2000—2002 | ![]() | |
Багийн замнал* | ||
2002—2004 | ![]() |
1 (0) |
2002—2003 | → ![]() |
9 (0) |
2003—2004 | → ![]() |
35 (26) |
2004—2006 | ![]() |
46 (34) |
2006—2008 | ![]() |
92 (76) |
2008—2009 | ![]() |
20 (8) |
2009—2010 | ![]() |
25 (7) |
2010— | ![]() |
117 (66) |
Шигшээ** | ||
2000 | ![]() |
6 (3) |
2000—2002 | ![]() |
20 (8) |
2001 | ![]() |
1 (0) |
2001 | ![]() |
9 (2) |
2002—2006 | ![]() |
24 (18) |
2006— | ![]() |
71 (39) |
Олон улсын медалиуд | ||
ДАШТ | ||
Мөнгө | ӨАБНУ 2010 | |
Хүрэл | Бразил 2014 | |
* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2015 оны 2 сарын 1-нд шинэчлэв. ** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) | ||
Дирк Клас-Ян Хюнтелар (нид. Dirk Klaas-Jan Huntelaar; 1983 оны наймдугаар сарын 12, Гелдерланд, Вор-Дремпт) — Нидерландын хөлбөмбөгчин, Германы «Шальке 04» болон Нидерландын шигшээн довтлогч. 2005/06, 2007/08 онд тус бүр 33 гоолдсон мэргэн бууч.
ЗамналЗасварлах
КлубЗасварлах
Херенвен, Аякст лигийн мэргэн буучаар шалгарсан, ЕАШТ болон сонгонд гялалзсан Хюнтеларын авъяасыг Реал Мадрид 27 сая еврогоор үнэлжээ.[1][2]
Түүнийг италийн Милан 15 сая еврогоор элсүүлсэнээ 2009 оны наймдугаар сард зарлаж, дөрвөн жилээр гэрээлэв.[3][4]
Хюнтеларыг Германы Шальке 14 сая еврогоор 2010 оны наймдугаар сарын 31-нд элсүүлэн[5][6] есдүгээр сарын 19-нд Боруссиатай[7] тоглоход (3:1) гоолдуулсан бөгөөд 2012 онд 34 тоглолтонд 29 гоолдсоноор 'бундеслигийн анхны Голланд мэргэн буучаар' тодорсон.
«Реал Мадридын» эсрэг Аваргуудын лигт 2015 оны гуравдугаар сарын 10-нд дубльдэж хожив (4:3).
ШигшээЗасварлах
Хюнтеларыг Робин ван Персид дарагддаг байсныг онцлох хэрэгтэй.
Нидерланд 2006 оны наймдугаар сарын 16-нд Ирландтай тоглоход (4:0)[8] тэр 2 гоол, 2 дамжуулалтаар 28 жил эвдэгдээгүй Дик Наннингийн амжилтыг давтав.[9]
2008 оны зургаадугаар сарын 17-нд ЕАШТ-д Румынтай тоглоход, 2010 оны зургаадугаар сарын 24-нд ДАШТ-д Камерунтай тоглоход гоолдсон.[10]
2012 оны ЕАШТ-ий сонгонд Сан Маринод хоёронтоо хэт-трикдсэн Хюнтелар 2014 оны зургаадугаар сарын 30-нд ДАШТ-ий шөвгийн 16-д Мексиктэй тоглоход (2:1) хожлын гоолыг торгуулийн цохилтоор оруулсан билээ.[11]
АмжилтЗасварлах
- Аякс
- Нидерландын цомын эзэн (2): 2006, 2007
- Нидерландын супер цомын эзэн (2): 2006, 2007
- Шальке 04
- Германы цомын эзэн: 2011
- Германы супер цомын эзэн: 2011
- Нидерланд
- Хувийн
- Нидерландын лигийн мэргэн бууч (2): 2006, 2008
- Германы лигийн мэргэн бууч: 2012
- УЕФА Европа лигийн мэргэн бууч: 2012[12]
Лавлах холбоосЗасварлах
- ↑ "Madrid to sign Ajax goal machine Huntelaar", UEFA.com, 2 December 2008. 6 August 2009-нд авсан.
- ↑ "'Onvergetelijke jaren bij Ajax'", AFC Ajax, 3 December 2008. 6 August 2009-нд авсан. (Dutch)
- ↑ "Huntelaar transferred to AC Milan", Real Madrid official site, 6 August 2009. 6 August 2009-нд авсан.
- ↑ "Huntelaar signs 4-year contract with AC Milan", 7 August 2009. 4 January 2011-нд авсан.
- ↑ AC Milan Group 2010 Annual Report (Italian). AC Milan (ca. April 2011). 11 June 2011-д хандсан.
- ↑ Huntelaar moves to Schalke 04. goal-arena.com (31 August 2010). 3 September 2010-д хандсан.
- ↑ Dortmund dominate derby. ESPN Soccernet (19 September 2010). 30 September 2010-д хандсан.
- ↑ "Republic of Ireland 0–4 Holland", BBC Sport, 16 August 2006. 16 September 2007-нд авсан.
- ↑ Huntelaar scoort tweemaal bij debuut (Dutch). Ajax.nl (16 August 2006). 16 August 2006-д хандсан.
- ↑ Cameroon-Netherlands. FIFA.com (24 June 2010). the original on 27 June 2010-с архивлагдсан. 23 July 2010-д хандсан.
- ↑ "Netherlands 2-1 Mexico", BBC, 29 June 2014. 30 June 2914-нд авсан.
- ↑ Сонгоны гоолуудыг оролцуулаад.