Ион

(Катион-с чиглүүлэгдэв)

Ион - (грек.ion - явж буй), цахилгаан цэнэг агуулж буй нэг эсвэл олон атомт бөөм. Жишээ нь: Н+, Li+, Аl3+, NH4+, F-, SO42-, г.м.. Эерэг цэнэгтэй ионыг катион (грек. kation - дээш явж буй), сөрөг цэнэгтэйг анион (грек. anion - доош явж буй) гэж нэрлэдэг. Чөлөөт байдлаар плазмын төлөвт оршдог. Хийн төлөвт, хүчтэй халаах, цахилгаан цэнэгээр эсвэл ионжуулах цацрагаар нөлөөлөх г.м. замаар саармаг бөөмөөс нэг эсвэл хэд хэдэн электроныг салгаж эерэг цэнэгтэй ионыг гарган авч болдог. 1+ цэнэгт ионыг гарган авахад зарцуулагдах энергийг ионжилтын анхны потенциал эсвэл ионжилтын анхны энерги гэдэг. 1+ ионоос 2+ ионыг гарган авах энергийг ионжилтын хоёр дахь потенциал гэдэг. Үүнтэй адилаар дараачынх нэрлэгдэнэ. Хийн төлөвт бөөмүүд чөлөөт электроныг нэгтгэх замаар сөрөг цэнэгтэй ионыг үүсгэнэ. Гэхдээ саармаг атомууд зөвхөн нэг л электроныг нэгтгэж чаддаг. Нэгээс илүү сөрөг цэнэгтэй нэг атомт ион дангаараа оршин тогтнодоггүй.

Өргөн тархсан ионууд

засварлах
Катионууд
Нэр Томъёо Хуучин нэр
Энгийн катионууд
Хөнгөн цагаан Al3+
Бари Ba2+
Берилли Be2+
Кальци Ca2+
Хром(III) Cr3+
Зэс(I) Cu+ cuprous
Зэс(II) Cu2+ cupric
Устөрөгч H+
Төмөр(II) Fe2+ ferrous
Төмөр(III) Fe3+ ferric
Хар тугалга(II) Pb2+ plumbous
Хар тугалга(IV) Pb4+ plumbic
Лити Li+
Магни Mg2+
Манган(II) Mn2+
Мөнгөн ус(II) Hg2+ mercuric
Кали K+ kalic
Мөнгө Ag+ argentous
Натри Na+ natric
Стронци Sr2+
Цагаан тугалга(II) Sn2+ stannous
Цагаан тугалга(IV) Sn4+ stannic
Цайр Zn2+
Олон атомт катионууд
Аммони NH+
4
Гидрони H3O+
Мөнгөн ус(I) Hg2+
2
mercurous
Анионууд
Нэр Томъёо Өөр нэр
Энгийн анионууд
Азид N
3
Бромид Br
Хлорид Cl
Флюорид F
Гидрид H
Иодид I
Нитрид N3−
Оксид O2−
Сульфид S2−
Оксоанионууд
Карбонат CO2−
3
Хлорат ClO
3
Хромат CrO2−
4
Дихромат Cr
2
O2−
7
Дигидрофосфат H
2
PO
4
Гидрокарбонат HCO
3
bicarbonate
Гидросульфат HSO
4
bisulfate
Гидросульфит HSO
3
bisulfite
Гидроксид OH
Гипохлорит ClO
Моногидрофосфат HPO2−
4
Нитрат NO
3
Нитрит NO
2
Перхлорат ClO
4
Перманганат MnO
4
Пеоксид O2−
2
Фосфат PO3−
4
Сульфат SO2−
4
Сульфит SO2−
3
Супероксид O
2
Тиосульфат S
2
O2−
3
Силикат SiO4−
4
Метасиликат SiO2−
3
Хөнгөн цагааны силикат AlSiO
4
Органик хүчлийн анионууд
Ацетат CH
3
COO
ethanoate
Формат HCOO
methanoate
Оксалат C
2
O2−
4
ethanedioate
Цианид CN

Эх сурвалж

засварлах