Карл-Фрийдрих Хаас
Карл-Фрийдрих Хаас (Герман: Karl-Friedrich Haas, 1931 оны 7 сарын 28-нд Берлинд төрсөн) нь Баруун Германы хөнгөн атлетикч бөгөөд гол төлөв 400 метрийн гүйлтийн төрөлд өрсөлддөг байв.
| ||||||||||||||||
Төлөөлсөн улс: Баруун Герман | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Төлөөлсөн улс: Герман | ||||||||||||||||
|
Тэрээр Баруун Германыг төлөөлж Финландын Хельсинки хотод зохиогдсон 1952 оны зуны олимпод оролцож, 4 x 400 метрийн буухиа гүйлтийн төрөлд Ханс Гайстер, Гюнтер Штайнес, Хайнц Ульцхаймер нарын хамтаар хүрэл медаль зүүжээ. Харин хувийн төрөлд 47 секундын амжилтаар 4-р байр эзэлсэн.
4 жилийн дараа Австралийн Мельбурн хотод зохиогдсон 1956 оны зуны олимпод хоёр Герман нийлж, Германы нэгдсэн баг гэсэн нэрээр оролцсон бөгөөд уг олимпын 400 метрийн гүйлтийн төрөлд Хаас 46.8 секунд гүйж, Америкийн Чарьли Женкинсийн дараа орж мөнгөн медаль хүртсэн бөгөөд багийн төрөлд 4-р байр эзэлжээ.
Түүний хүү нь мөн олимпод оролцож явсан тамирчин, Кристиан Хаас юм.