Камчаткын хүрэн баавгай
Камчаткын хүрэн баавгай (Ursus arctos beringianus) буюу Алс Дорнодын хүрэн баавгай хүрэн баавгайн (Ursus arctos) дэд зүйл, Камчаткын хойг, Карагинский арал, хойшоо Корякийн тойрог хүртэл тархсан. Түүнчлэн Агнуурын тэнгисийн баруун талын эргээр, эргийн уулсаас зүүн тийш өмнө зүгт Уда булан хүртэл, Шантар арлууд болон хойд зүгийн Курилын арлуудаар тархсан.
Камчаткын хүрэн баавгай | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||
Ursus arctos beringianus |
Тодорхойлолт
засварлахЭнэ дэд зүйл биеэр Аляскын Кодяк баавгайтай төстэй, зүс нь бараавтар, хэмжээ жижгэвтэр.[1] Хар бараан үстэй баавгай зонхилох боловч үсний өнгө харавтар хүрнээс цайвар шар хүртэл янз бүр. Савар нь цайвар шар үзүүртэй бараан хүрэн байх төлөвтэй бөгөөд саврын урт 100 мм байдаг. Толгой, биеийн урт 275 см, сүүлний урт 16.5-21.6 см, сэрвээний өндөр 127-135 см. Камчаткын хүрэн баавгай дэлхийн хамгийн том хүрэн баавгайн дэд зүйлийн нэг, биеийн жин бүтэн хагас тонн хүрдэг. Аляскын төрлийн нэгэн адил Камчаткын хүрэн баавгай эрэг хавийн голын уснаас уургаар баялаг түрсээр шахаж буй хулд барьж хооллодог[2], харьцангуй зөөлөн уур амьсгалтай учраас ичээний хугацаа богино.[1]
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 "Join the Russian Hunting Agency for a Brown Bear Hunt". Russian Hunting Agency. Татаж авсан: 2008-03-22.
- ↑ Kamchatka Brown Bear (Memento 17. Наймдугаар сар 2000 цахим архивт) at kamchatkapeninsula.com