Калама (Испани: Calama) нь Өмнөд Америк дахь Андын нурууны улс болох Чилийн умард хэсэгт орших томоохон хот юм. Тус хот нь Антофагаста мужид орших ба нийт 158.487 оршин суугчтай (мэдээ: 2017 он).

Калама
Координат: 22° 28′ Ө, 68° 56′ Б
Karte: Чили
marker
Калама
Калама, Чили
Үндсэн мэдээлэл
Улс Чили
Муж Антофагаста
Аймаг Эл Лоа
Хүн ам 158.487 (2017 он)
Хотын бэлгэ тэмдэг
Нарийвчилсан мэдээлэл
Газрын байц 2260 м

Газар зүй

засварлах

Цөлийн хот болох Калама нь Атакамагийн цөлийн төв хэсгийн өндөрлөгт, Арикагаас 600 км орчим өмнө зүгт оршдог. Жилийн дундаж хур тунадасны хэмжээ 0 мм учир уг хот нь дэлхийн хамгийн хуурай сууринд тооцогдоно. Тийм ч учраас хотын орчмоор ургамлын бараа бараг харагдахгүй.

Хот урьд нь Чиу-Чиу гэх нэртэй байсан ба 1840 оноос эхлэн Калама гэгдэх болсон. Тухайн үед энэ хот нь Боливид харьяалагдаж байв. Хоёрдугаар номхон далайн дайны дараа буюу 1879 оны гуравдугаар сарын 23-нд хотыг Чилийн цэрэг эзэлсэн бөгөөд түүнээс хойш Чилид хамаарах болжээ. 1886 онд хот төмөр замд холбогдсон байдаг.

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Калама – Викимедиа зураг, бичлэг, дууны сан