Йозеф Шмидт (пол. Józef Szmidt, 1935 оны 3 сарын 28-нд төрсөн) нь олимпын хошой аварга, Польшийн хөнгөн атлетикч юм. Герман угсаатай түүний нэрийг Герман маягаар Jozef Schmidt гэж бичсэн байх нь бий.

Йозеф Шмидт
хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Польш
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Йозеф Шмидт
Төрсөн огноо 1935 оны 3 сарын 28
Төрсөн газар Польш, Силези, Бытом
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Ром 1960 гурвын харайлт
Алтан медаль – нэгдүгээр байр Токио 1964 гурвын харайлт
Европын АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Стокхольм 1958 гурвын харайлт
Алтан медаль – нэгдүгээр байр Белград 1962 гурвын харайлт

Механикч мэргэжилтэй Шмидт 1960-аад оны эхээр дэлхийд тэргүүлэх гурвын харайлтын тамирчин байсан бөгөөд түүхэнд 17 метрийн босгыг давсан анхны хүн болж тэмдэглэгдэн үлдсэн билээ. Тэр 1960, 1964 онуудад олимпын наадамд түрүүлсэн бөгөөд тухайн жилдээ Польшийн шилдэг тамирчнаар шалгарч байсан. 1960 оны 8 сарын 5-нд 17.03 метр харайж дэлхийн дээд амжилт тогтоосон нь 1968 оны 10 сарын 16-ныг хүртэл хадгалагджээ.

Тэрээр 1975 онд Баруун Германд суурьшиж, Польшид ардчилал ялсны дараа 1992 онд нутагтаа буцаж очсон байна. Түүний ах Эдвард нь мөн 1956 оны олимпод оролцож байжээ.

Он Тэмцээн Зохиогдсон газар Төрөл Байр Дүн
1958 Европын АШТ Стокхольм (Швед) Гурвын харайлт 1 16.43м
1960 Зуны олимп Ром (Итали) Гурвын харайлт 1 16.81м
1962 Европын АШТ Белград (Югослав) Гурвын харайлт 1 16.55м
1964 Зуны олимп Токио (Япон) Гурвын харайлт 1 16.85м