Стокхольм,[1] (шведээр Stockholm [ˈstɔkːˈɔlm] ) Швед улсын нийслэл бөгөөд 2018 оны байдлаар хамгийн том 1 006 984 хүнтэй хот.[2] Меларен нуур болон Балтын тэнгисийн эрэг дээр байралдаг юм. XIII зуунаас эхлээд тус улсын эдийн засгийн төв болсон хот юм. Нийслэл хотод Шведийн хааны ордон, Засгийн газар болон Риксдаг /парламент/ байралдаг байна.

Стокхольм хот

Сүлд туг

Logo
Стокхольм is located in Sweden
Стокхольм
Стокхольм
Газар нутаг 38.41 км²
Хүн ам (2010) 97,122 хүн

Эх сурвалжуудад Стокхольм байрладаг газрыг Агнафит хэмээх Агне хааны нэрэмжит суурин гэж нэрлэдэг байжээ. 1187 онд загасчны тосгоны суурин дээр бэхэлсэн суурин барьж эхлүүлсэн түүхтэй. Эхний барилгуудыг Стадсхолмен арал дээр барьж эхэлсэн байна. Стокхольм хотыг анх 1252 оны эх сурважид дурдсан байдаг. Энэ хотыг Биргер Магнуссон үндэслэсэн гэж үздэг.

Газарзүйн таатай байрлал нь худалдааны хот болохд нөлөөлсөн байна. XIV-XV зууны үед германчууд хүн амын дөрөвний нэг, магистратын буюу хотын захиргааны хагасыг бүрдүүлдэг байжээ. Зөвхөн 1471 оноос хойш шведүүд хотын удирдлгагад байр сууриа олж авч чаджээ. 15-р зууны сүүлчээр энд Шведийн үндэсний баатар Стен Стуре /том/ нь Данийн эсрэг томоохон бослого гаргаж, Шведийг Даниас тусгаар тогтнохыг уриалж байжээ. 1520 оны 11-р сарын 8-нд Данийн хаан Шведийн бослогыг өдөөсөн бүх хүмүүсийг цаазаар авах тушаал өгсөн байна. Эдгээр үйл явдлууд нь Шведийн хувьд үндэсний эмгэнэлт явдал болж, "Стокхольмын цуст байр" хэмээн нэрлэгдэх болсон.

19-р зууны эхний хагаст хотын ач холбогдол буурсан боловч 19-р зууны хоёрдугаар хагаст эдийн засгаа сэргээн босгож, шинэчилсэн. Шинэ төрлийн үйлдвэрлэл бий болсноор худалдаа, үйлчилгээний томоохон төв болжээ.

1901 оноос хойш Нобелийн Хороо Стокхольм хотод хуралдаж Нобелийн шагналтнуудыг тодруулж жил бүр шагнадаг болжээ.

1912 онд зуны олимп, 1956 оны зуны олимпын морин спортын тэмцээн энд зохиогдож байжээ.

1950 оноос хойш тус хотод метро ажиллаж байгаа бөгөөд нийт 105,7 км урт гурван шугамын 100 өртөөтэй юм. Холболтгүй 4 трамвайн шугам, гурван хот хоорондын төмөр замын систем байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь нарийн царигтай (891 мм). Үүнээс гадна автобус, усан голын тээвэр байдаг.

Стокгольм хотод 3 нисэх онгоцны буудалтай. "Стокгольм-Арланда" олон улсын нисэх онгоцны буудал нь хотоос умард зүгт 42 км зайд байрладаг. Мөн хотын дотор байрлах "Бромма" нисэх онгоцны буудал, хотоос өмнө зүгт 95 км-т орших "Скавста" нисэх онгоцны буудал байдаг байна.

Боловсрол

засварлах

Анхны шинжлэх ухааны төвүүд болон томоохон боловсролын байгууллагууд 18-р зуунд Стокгольм хотод байгуулагдсан. Энд янз бүрийн эрдэмтдийн судалгаа, одон орон судлал, анагаах ухаан гэх мэт янз бүрийн мэргэжлээр сургалт явуулж ирсэн байна. Дараа нь Стокгольмын Одон орон судлалын төв байгуулагдсан. Анагаах ухааны боловсрол нь Каролинскийн дээд сургуульд төвлөрч байв. Хатан хааны технологийн институт нь 1827 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл Скандинавын хамгийн том технологийн институт юм. Энд 13 мянга орчим оюутан суралцдаг.

Стокгольмын их сургууль нь 1878 онд байгуулагдсан боловч зөвхөн 1960 онд бүрэн эрхт Их сургуулийн статустай болсон. 2004 онд тус их сургууль 35,000 оюутантай байжээ. Байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгүүд байгуулагдсан бөгөөд тэдгээрийн хамгийн алдартай нь Шведийн Байгалийн түүхийн музей, Бергианска трэдгарден ботаникийн цэцэрлэг юм. Стокгольмын Эдийн засгийн сургууль нь 1909 онд байгуулагдсан бөгөөд тус улсын цөөн хэдэн хувийн их сургуулиудын нэг юм.

Стокгольм хотод Хатан хааны чөлөөт урлагийн академи (1735), Хатан хааны хөгжмийн дээд сургууль (1771 онд Хатан хааны хөгжмийн академи нэртэйгээр байгуулагдсан) ажилладаг. Стокгольмын их сургуулийн сэтгэл судлалын факультет Хатан хааны технологийн дээд сургууль 1995 онд Седёртөрн их сургууль Стокгольмын өмнөд хэсэгт нээгдэв. Карлберг цэргийн академи, /дэлхийн хамгийн эртний цэргийн академи/ (1792); Констфак дизайны сургууль (Швед: Konstfack) (1844), Их сургуулийн дуурийн коллеж (1968), бүжиг дэглэлт, хөгжмийн боловсрол ; Стокгольмын Боловсролын хүрээлэн (Lärarhögskolan i Stockholm).

Газар зүй

засварлах
Стокхольм
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
39
 
-1
-5
 
 
27
 
-1
-5
 
 
26
 
3
-3
 
 
30
 
9
1
 
 
30
 
16
6
 
 
45
 
21
11
 
 
72
 
22
13
 
 
66
 
20
13
 
 
55
 
15
9
 
 
50
 
10
5
 
 
53
 
5
1
 
 
46
 
1
-3
Температур °CТунадас мм
Эх сурвалж: WMO
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Стокхольм
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −1 −1 3 9 16 21 22 20 15 10 5 1 Ø 10.1
Мин. Температур (°C) −5 −5 −3 1 6 11 13 13 9 5 1 −3 Ø 3.6
Тунадас (мм) 39 27 26 30 30 45 72 66 55 50 53 46 Σ 539
Нартай цаг (h/d) 1.3 2.4 4.9 6.5 8.8 10.2 8.9 7.6 5.4 3.1 1.6 1.0 Ø 5.2
Бороотой өдөр (d) 18 15 13 11 11 12 15 14 15 14 17 18 Σ 173
Усны температур (°C) 3 2 2 3 6 11 16 17 14 9 6 3 Ø 7.7
Агаарын чийгшил (%) 87 86 80 73 64 66 71 78 81 85 88 89 Ø 79
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−1
−5
−1
−5
3
−3
9
1
16
6
21
11
22
13
20
13
15
9
10
5
5
1
1
−3
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
39
27
26
30
30
45
72
66
55
50
53
46
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: WMO

Зургийн цомог

засварлах

Зүүлт, тайлбар

засварлах
  1. МУ-д хэлэхэд онц ялгаагүй хэдэн янзаар салаалан бичиж байна. Stockholm гэсэн үгний үгийн дунд орж буй "h" үсэг лхагва гэдэгт байгаа шиг сул дуутай шүргэх "х" юм. Орос бичигт "г" үсгээр тэмдэглэдэг нь Монголд XX зуунаас дэлгэрсэн Стокгольм. Швед бичгийн гэх заримдаг ойлголт, үнэндээ англи бичгээс Стокхольм, Стокхолм. Шведээр шүргэх "х"-г гээж [сток-коольм] хэмээн хэлдгээс бичвэл Стоккольм, Стокольм. Үүнд "ol"-ийг уртаар зөөлөн хэлэх тул зөөлний тэмдэгтэй "оль" [ооль] гэнэ. Худам монгол үсгээр ᠰᠲᠣᠻᠬᠣᠯᠮ (стокхолм), ᠰᠲᠣᠻ᠋ᠭᠣᠯᠮ (стокголм) гэж бичнэ.
  2. "Folkmängd i riket, län och kommuner 31 december 2011 och befolkningsförändringar 2011". Statistics Sweden.

Цахим холбоос

засварлах
  Commons: Стокхольмын зургийн цомог – Викимедиа зураг, бичлэг, дууны сан