Ишбара хаан
Ишбара хаан нь (Old Turkic: Ϊšbara qaγan, 沙缽略可汗/沙钵略可汗, Пиньинь: shābōlüè kěhàn, Уэд Гилэс: sha-po-lüeh: full name: Il Kül Shad Bagha Ishbara Qaghan 伊利俱盧設莫何始波羅可汗/伊利俱卢设莫何始波罗可汗, personal name: 阿史那攝圖/阿史那摄图, āshǐnà shètú, a-shih-na she-t'u) (540—587) Хөх Түрэгийн хаант улсыг 581-587 оны хооронд захирсан 6 дахь ил хаан юм. Тэрээр Иссик хааны том хүү юм. 581 онд Ашина Амрак хааны эсрэг Мукан хааны хүү Талопен ноён бослого гаргаж, өөрийгөө хаанд өргөмжилсөн. Энэ үеийг далимдуулж, Туул голын ойролцоо хаан ширээг булаан авч, Ишбара хаан гэж өргөмжилөгдсөн. Энэ хоёрын зөрчил нь хурцадснаар Апа хааны талыг баригсад нь Баруун Түрэгийн хаант улс болж, Ишбара хааныг дагагсад нь Зүүн Түрэгийн хаант улс болж салсан байна. Ишбара хаан улмаар умард Жоу улсын Чяньжин гүнжтэй ураг холбоод, хожим байгуулагдсан Сүй улсад 583 оны үеэс эхлэн Сүй улсын нөлөөнд орсон. Түүнийг 587 онд нас барсны дараа түүний дүү Ашина Чулухоу хаан ширээг нь залгамжилсан.
Өмнөх Амрак хаан |
Түрэгийн хаант улсын хаан 581-587 |
Дараах Чоллыг Ябгу Бага хаан |