Мукан хаан (Эртний Түрэг бичиг: 𐰢𐰆𐰴𐰣:𐰴𐰍𐰣) нь Ашина овгийн Буман хааны хоёрдугаар хүү юм. 553 онд Хөх Түрэгийн хаан ширээнд суужээ. Түүинй хаанчлалын үед Нирун улс, Эфталит улсуудыг мөхөөж, хятадын баруун Вэй, зүүн Вэй улсуудыг хараат улсаа болгоод, Сасанидын Перс, Византи улсуудтай харидцаа тогтоож, газар нутаг нь баруун зүгт Хар тэнгист тулж, зүүн зүгт Солонгосын хойгт хүрээд, умар зүгт Сибирийн их тайгад тулж, өмнө зүгт Цагаан хэрэм, Памирын уулсад хүрсэн өргөн уудам газар нутагтай болсон байжээ. Түүнийг нас барснаас эхлээд Түрэгийн хаант улс дотроо хаан ширээний төлөө тэмцэл өрнөж, доройтох шатандаа орж эхэлсэн.

Мукан хаан
Хөх Түрэгийн эл хаан
Хаанчлал553-572
Бүтэн нэрАшина Еньто Мукан хаан
Төрсөн огноотодорхойгүй
Өнгөрсөн огноо572
УдаахТаспар хаан
ЭцэгБуман хаан
УлсХөх Түрэг улс
Ургийн овогАшина
Өмнөх
Иссик хаан
Түрэгийн хаант улсын хаан]
553-572
Дараах
Таспар хаан