Чоллыг Ябгу Бага хаан

Чоллыг Ябгу Бага хаан нь (587-589) Хөх Түрэгийн 7 дугаар хаан юм. Түүний нэрийг хятадын сурвалж бичигт Чулухоу, Персийн сурвалжид Šāwa, Sāva, эсвэл Sāba гэж тэмдэглэж байсан. Бага хаан нь Ишбара хааны дүү бөгөөд түүний дараа Ишбара хааны хүү Тулан хаан залгамжилсан. 588-589 оны хооронд төв азид өрнөсөн Перс-Түрэгийн нэгдүгээр дайнд ялагдаж, улмаар Бахрам Чобин жанжинд алагджээ.

Өмнөх
Ишбара хаан
Түрэгийн хаант улсын хаан
587-589
Дараах
Тулан хаан