Их Долоо (Англи: Group of Seven, G7) буюу Долоогийн Бүлэг гэж Америкийн Нэгдсэн Улс, Герман, Их Британи, Итали, Канад, Франц, Япон гэсэн дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлдэг улсуудаас бүрддэг албан бус бүлэг буюу клуб юм. «Их долоо» бол олон улсын байгууллага биш юм, учир нь олон улсын гэрээгээр байгуулагдаагүй өөрийн гэсэн дүрэм, байгууллагын төв, нарийн бичгийн газр байхгүй юм. «Долоо»-гийн шийдвэр заавал биелүүлэх хүчинтэй бус. Гол төлөв аливаа асуудлаар талууд өөрийн байр сууриа илэрхийлэх, саналаа нэгтгэх зэргээр хязгаарлагддаг байна.

Group of Seven
Groupe des Sept
Gruppe der Sieben
Gruppo degli Sette
先進7ヶ国
Их Долоогийн гишүүн орнууд.
Их Долоогийн гишүүн орнууд.
 Канад
Ерөнхий сайд: Жастин Трюдо
 Франц
Ерөнхийлөгч: Эмманюэл Макрон
 Герман
Канцлер: Олаф Шолц
 Итали
Ерөнхий сайд: Марио Драги
 Япон
Ерөнхий сайд: Кишида Фүмио
 Нэгдсэн Хаант Улс
Ерөнхий сайд: Риши Сунак
Их Долоогийн 2021 оны Ерөнхийлөгч
 Америкийн Нэгдсэн Улс
Ерөнхийлөгч: Жо Байден
Мөн төлөөлөгдсөн
Европын Холбоо
Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен
Ерөнхийлөгч Чарльз Мишел

Эдгээр улсууд нь 2021 оны байдлаар дэлхийн эдийн засгийн 62 орчим хувийг бүрдүүлдэг байна. Жил бүр эдгээр улсуудын төрийн тэргүүн, дээд албан тушаалтнууд уулзаж, дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог гэж хэлж болно.

Их долоо-2023 онд Хирошима хотод болсон дээд хэмжээний уулзалт

2023 оны дээд хэмжээний уулзалт Японы Хирошима хотод 5 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд болсон.

Цахим холбоос

засварлах
  Commons: G8 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан