Их-Уул сум (Хөвсгөл)

Их-Уул сум нь урд талаараа Рашаант, баруун талаараа Тосонцэнгэл, хойд талаараа Түнэл, зүүн талаараа Тариалан зэрэг сумдтай хил залгадаг Хөвсгөл аймгийн сум юм. Аймгийн төвөөсөө 112 км, нийслэл Улаанбаатараас 589 км зайтай. 1198 өрхийн 4200 гаруй оршин суугчтай байсны ихэнх нь халх, хотгойдууд болно. 2016 оны байдлаар Их-Уул сум нь 4200 гаруй хүн амтай, 247,000 толгой малтай. Сумын төвийг Сэлэнгэ гэх бөгөөд Сэлэнгэ мөрний ойролцоо оршино. Их-Уул сумын засаг даргаар Б.Мянганбаяр, ИТХ-ын даргаар Б.Батдорж нар ажилладаг.

Их-Уул сум
ᠶᠡᠬᠡᠠᠭᠤᠯᠠᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Хөвсгөл
Үүсгэн байгуулагдсан1931 он
Дахин байгуулагдсан1959 он
Газар нутаг
  Нийт2,023.8 км2 (781.4 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,198
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад бий болжээ. 1933 оны тооллогоор 718 өрхийн 2,700 оршин суугч, 68,000 орчим толгой малтай байв. 1956 онд Тариалан суманд нэгтгэгдсэн ч 1959 онд дахин зохион байгуулагдсан. 1958-1990 онд Саруул-Амьдрал нэгдэл үйл ажиллагаагаа явуулж байв.

Хотгойдын шадар ван Чингүнжав Манжийн түрэмгийлэгчдээс зугтаж явахдаа одоогийн Их-Уул сумын Асгат багийн баруун давааг даван одсон гэсэн түүх байдаг. Түүний хайртай хонгор морь баруун давааны бартааг үл ажран тэнхээт хүлгийн ёрыг гаргаж замын хар хатираагаар давахыг харсан нутгийн ардууд түүнээс хойш баруун давааг Хонгорын даваа гэж нэрлэх болжээ. Хожим нь Шадар Ван Чингүнжав ар зуслангийн Ангархайн ам гэдэг газар гал түлж цай чанаж ууж байгаад баригджээ.

Газарзүй

засварлах

Их-Уул сумын хамгийн өндөр цэг нь Халзан Бүргэдтэй уул.

Эдийн засаг

засварлах

2004 оны байдлаар 140,000 толгой мал тоологдсоны 49,000 нь хонь, 73,000 нь ямаа, 10,000 нь үхэр буюу сарлаг, 8,800 нь адуу, 46 нь тэмээ байв[1]. 2011 оны байдлаар 234 мянган толгой мал тоолуулсан нь аймагтаа төдийгүй улсад дээгүүр орох үзүүлэлт юм.

1997 онд сумын төв нь Төвийн эрчим хүчний системд холбогджээ.

  • Дүрслэх урлаг, Соёл судлаач Түүхийн ухааны Доктор (PhD) Том Дашням Отгонтөгс.
  • Дашнямын Отгонтөгс - зураач, уран барималч, түүхч

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.90

  1. "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.111" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2007-03-22. Татаж авсан: 2007-03-22.