Рашаант сум (Хөвсгөл)

Рашаант сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 1,980 км² газар нутагтай. 2010 оны байдлаар 3,900 оршин суугчтай байв. Сумын төв нь аймгийн төв Мөрөнгөөс зүүн урагш 154 км, нийслэл Улаанбаатараас 518 км алслагдсан.

Рашаант сум
ᠷᠠᠰᠢᠶ᠋ᠠᠨᠲᠤᠰᠤᠮᠤ
Зүүн зүгээс харагдах Рашаант сумын төв
Зүүн зүгээс харагдах Рашаант сумын төв
Улс Монгол
Аймаг Хөвсгөл
Үүсгэн байгуулагдсан1931 он
Эргэн байгуулагдсан1959 он
Газар нутаг
  Нийт1,982.5 км2 (765.4 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,822
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Сумын төв
Шинэ хийд

Рашаант нь Хөвсгөл аймгийн урд талын хэсэгт орших баруун өмнөөрөө Архангай аймгийн Цэцэрлэг сумтай, зүүн өмнөөрөө Булган аймгийн Баян-Агт сумтай хиллэдэг. Хойд хэсгээрээ тус аймгийнхаа Тосонцэнгэл, Их-Уул сумдтай залгаа орших Сэлэнгэ мөрний өмнө хэсэгт нүүдлийн мал аж ахуйг голлон эрхэлдэг халх ястнууд юм. Рашаант сум нь Өндөр хүчдэлийн шугамд холбогдсон, Мобикомын сүлжээ 2007 оны сүүлээр орсон. Гол давуу тал нь Улаанбаатар Мөрөнгийн авто машины замын дайрч өнгөрдөг аялал жуулчлал цаашид хөгжих байгалийн үзэсгэлэн болоод хөрөнгө оруулагчид тус суманд бий. Байгалийн рашаан элбэгтэй нь нэрнээсээ илт байдаг. Тухайн сумын зэрлэг байгалийн заримаас дурьдвал, Дөрөө цагаан нуур гэх цайны хужир гардаг, малын зуны улирлын жинхэнэ ундаа болдог жижиг аяллын төв хэсэг юм. Мөн хойд талд нь Дулаанхаан хэмээх уул сарьдаг оршдог. Сэлэнгэ мөрөн Рашаант сумаар дайрч өнгөрнө.

1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Рашаант сум бий болжээ. 1915 онд байгуулагдсан Рашаантын Хүрээ буюу Хялганатын хийдийн ойролцоо сумын төв нь байгуулагдсан. 1932 онд гарсан зэвсэгт бослогын үеэр сумын төв шатсан юм. 1933 оны байдлаар тус сум 719 өрхийн 2,400 оршин суугч, 47,000 орчим толгой малтай байв. 1955 онд Тариалан суманд нэгтгэгдсэн ч 1959 онд дахин зохион байгуулагдсан. 1952 онд байгуулагдсан Улаан-Од нэгдэл 1990 оны мал хувьчлал хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан юм.

Эдийн засаг

засварлах

2004 оны мал тооллогоор ойролцоогоор 123,000 толгой мал тоологдсоны 51,000 орчим нь хонь, 55,000 нь ямаа, 8,900 нь үхэр буюу сарлаг, 8,200 нь адуу байсан бөгөөд тэмээ тоологдоогүй[1].

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.119

  1. "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.111" (PDF). Archived from the original (PDF) on 2007-03-22. Retrieved 2007-03-22.