Грекийн Супер лиг
Грекийн Супер лиг (гре. Σούπερ Λίγκα Ελλάδα) нь Грекийн мэргэжлийн хөлбөмбөгийн дээд лиг юм. 2006 оны 7 сарын 16-нд Альфа Этники-н оронд Грекийн хөлбөмбөгийн лигийн системийн тэргүүн лиг болон зохион байгуулагджээ. Тус лиг нь 16 багаас бүрдэх бөгөөд жил бүр 8 сараас дараа жилийн 5 сарыг хүртэл, баг тус бүр 30 тоглолт хийдэг. 2009 оны 5 сарын байдлаар Грекийн Супер лиг нь Европын цомын тэмцээнүүдэд гаргасан сүүлийн 5 жилийн амжилтад үндэслэн гаргадаг УЕФА-гийн лигүүдийн чансаагаар 12-рт бичигдэж байна.
Улс | Грек |
---|---|
Холбоо | УЕФА, Европ |
Байгуулагдсан | 1959 (2006 оны 7 сарын 16-наас одоогийн бүтцээр) |
Багуудын тоо | 16 |
Түвшин | 1 |
Доодхи лиг нь | Хөлбөмбөгийн лиг[1] |
Дотоодын цом(ууд) | Грекийн цом Грекийн Супер цом |
Олон улсын цом(ууд) | УЕФА Аваргуудын Лиг УЕФА Европын лиг |
Одоогийн аваргууд | ПАОК (2023-24) |
Хамгийн олон түрүүлсэн нь | Олимпиакос (47) |
ТВ-ийн хамтрагч | Нова Спортс |
Вэб хуудас | superleaguegreece.net |
2019-20 оны Грекийн Супер лиг |
1927-28 оны улиралд анхны Пан-Эллений аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсанаас хойш тус улсын аварга цолыг ердөө зургаахан баг хүртэж байв. Афины "Их гурвал" (Олимпиакос, Панатинайкос, АЕК Афин) ноёлсоор ирсэн бөгөөд тэдний ноёрхлыг ПАОК, Арис, Ларисса багууд цөөн удаа зогсоож байжээ. Хамгийн сүүлчийн 2009-10 оны улирлын аваргаар Панатинайкос баг тодорсон бөгөөд тэд 20 дахь түрүүгээ хүртжээ.
2010-11 оны Грекийн Супер лигийн гишүүд
засварлах2 - 5-р байр эзэлсэн багуудын эцсийн байрыг плэй-оффт эзэлсэн байраар нь бичив.[2]
* АЕК, Олимпиакос, Панатинайкос, ПАОК багууд Альфа Этникиг 1959 онд байгуулахад элссэн анхны гишүүд бөгөөд нэг ч удаа доод лиг рүү унаж байгаагүй.