Иосиф Сталин

(Иосеф Сталин-с чиглүүлэгдэв)

Иосиф Виссарионович Сталин (гүрж. ვასილი იოსების სტალინი; жинх. Иосиф Виссарионович Жугашвили, гүрж. ვასილი იოსების ჯუღაშვილი; 1878 оны 12 сарын 18-нд төрж - 1953 оны 3-р сарын 5-нд нас барсан) нь Зөвлөлтийн улс төрч. Гүржид гуталчны хүү болж төрсөн тэрбээр шашны сургуульд сурч байсан боловч хувьсгалт үйл ажиллагаа явуулсны учир 1899 онд сургуулиасаа хөөгджээ. Тэрбээр нууц хувьсгалт бүлгэмд нэгдэж "Коба" нууц нэртэй болсон. 1903 онд Оросын Социал Демократ Ажилчны Намын большевик фракцын талд оржээ. Владимир Ильич Лениний шавь болсон тэрбээр намд доогуур албан тушаал хашиж байгаад, 1912 онд анхны Большевик Төв хороонд томилогдсон. 1917 оны Оросын хувьсгалаар большевикууд төрийн эрхэнд гарах хүртэл тайзны ард идэвхтэй ажиллаж байсан бөгөөд 1913-1917 онд цөллөгт байсан. Сталин (Оросын сталь буюу “ган” хэмээх үгнээс гаралтай) хэмээх нэрийг 1912 онд аваад, большевик засгийн газарт үндэстэн ястнууд болон төрийн хяналтыг хариуцсан комиссарын үүрэгт ажлыг гүйцэтгэсэн (1917-1923). 1922 оноос Сталин намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн товчооны гишүүн болсон. Энэхүү ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал нь сүүлд дарангуйлал тогтоох эрх мэдлийнх нь үндэс суурийг бүрдүүлсэн. Ленинийг нас барсны (1924) дараа Сталин Лев Троцкий, Григорий Зиновьев, Лев Каменев, Николай Бухарин, Алексей Рыков зэрэг өрсөлдөгчдөө ялж, Зөвлөлтийн улс төрийн хяналтыг гартаа авчээ. 1928 онд тэрбээр Зөвлөлтийн эдийн засаг, нийгмийн бүтцийг эрс өөрчилж, олон сая хүний аминд хүрсэн. Таван жилийн төлөвлөгөөгөө тунхаглалаа. 1930-аад онд тэрбээр Хядлага хийж, олноор нь цаазаар авах, цээрлүүлэх зэргээр эрх мэдэлд нь учрах аюулыг арилгаж дөнгөжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тэрбээр баруун хилээ бэхжүүлэхийн тулд Герман-Зөвлөлтийн харилцан үл довтлох гэрээнд (1939) гарын үсэг зурж, Финланд руу довтолж (Өвлийн дайныг үзнэ үү), Зүүн Европын зарим хэсгийг Зөвлөлтөд нэгтгэжээ. Герман Зөвлөлтөд халдан довтлоход (1941) Сталин цэргийн үйл ажиллагааны удирдлагыг гартаа авсан. Тэрбээр Оросыг Британи, АНУ-ын холбоотон болгож, Тегеран, Ялта, Потсдамын бага хурлууд дээр хэлэлцээ хийх чадвараа харуулсан юм. Дайны дараа тэрбээр Зүүн Европ дахь Зөвлөлтийн нөлөөг бэхжүүлж, Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийн цэргийн гүрэн болгосон. Сталин дотоодын эсрэг үзэл бодлыг хянах улс төрийн харгис арга хэмжээ авч байсан бөгөөд улам бүр параноид болж байлаа. Тэрбээр нас барах үедээ Эмч нарын хуйвалдаан хэмээх хядлагын дараа дахин нэг хядлага явуулахаар бэлтгэж байжээ. Ард түмэндээ аймшигтай их гарз хохирол учруулан байж Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийд нөлөөтэй гүрэн болгосон гэгддэг тэрбээр харгислал, айдас хүйдсийн зэрэгцээ аж үйлдвэржсэн цэргийн гүрэнг үлдээсэн юм. 1956 онд Сталин болон түүнийг тахин шүтэх үзлийг Никита Хрущёв шүүмжилж буруу шаасан юм.

Иосиф Виссарионович Сталин Тегераны уулзалт дээр, 1943 он

Бага нас

засварлах

Сталин Гүржийн Горид төрсөн бөгөөд гэр бүлийн санхүүгийн байдлаас болоод түүнийг 10 хүрэх хооронд тэднийх 9 газар сольж нүүсэн байв. Сталин 8, 9 хүртлээ орос хэлээр ярьдаггүй байв. 10-тайдаа сүмийн сургуульд орсон бөгөөд тэнд эзэн хаан 3-р Александрын зарлигийн дагуу, зайлшгүй орос хэл сурах ёстой байв. Сталин 12-тойдоо морин тэргэнд дайруулан ноцтой бэртэл авсан. Сургуулийн ахлах ангид байхдаа Сталин сургуулийн бусад хүүхдийн нэгэн адилаар хориотой Виктор Гюгогийн зохиолууд, марксист зохиолуудыг нууцаар уншдаг байв. Сургуулийн нэгэн багш Эцэг Абашизе сургуулийн хүүхдүүдийг харгисаар дэглэж, нэгийг нь нөгөөгөөр нь тагнуулж, сургуулийг айдас хүйдэст автуулдаг байв. Марксист ном уншлаа хэмээн баригдаж Сталин нэг бус удаа шийтгүүлж байв. Энэ бүх нөхцөл байдал хожим түүний улс төрийн үзэл бодол, айдас хүйдсээр дамжуулан төр барихад нь нөлөөлсөн хэмээн Сталин хожим дурссан байдаг.

Хувьсгалт үйл ажиллагаа

засварлах

1889-1894 онд Иосиф Жугашвили сургуульд орж сурсан байна. 1894 онд Иосиф шалгалтаа сайн өгч Тифлисийн төвд байрлах Тифлисийн үнэн алдартны шашны семинарт элсэн оржээ. Тэнд тэр анх удаа марксизмтай танилцсан байна. Улмаар 1902 онд баривчлагдан Сибирь лүү 3 жилээр цөлөгдсөн. Гэсэн ч Сталин хуурамч бичиг баримт олж аван 1904 оны 1 сарын 17-нд Сибирийн цөллөгөөс оргосон. 1906 онд Ленин Сталин хоёр анх удаагаа биечлэн уулзаж, танилцсан байдаг. Дараа нь Ленин, Сталин хоёр 1907 онд Лондонд болсон Оросын Социал Демократ Хөдөлмөрийн Намын хуралд оролцсон. 1908 онд Сталин дахин баривчлагдан шоронд хэдэн сар байсны дараа, Сибирь рүү дахин 2 жилээр цөлөгдсөн. Цөлөгдсөнөөс хойш 7 сарын дараа Сталин эмэгтэй хүн болон зүсээ хувирган дахин оргосон. Гэсэн ч хувьсгалт намын дотор хаант засгийн тагнуулууд олноор шургалсан байсныг хожим нь Сталин мэдсэн бөгөөд тэр үед оройтсон байв. 1910 оны 4 сард Сталин дахин баривчлагдан, өмнөх цөллөгөө дуусгахаар илгээгдсэн. 1911 оны эхээр тэрээр богино хугацаагаар дахин оргосон. Оргоод явж байх үед нь түүнд мөнгө дамжуулах ёстой өөр нэгэн цөллөгийн хүн мөнгөө аваад оргон зугтсан. Хожим нь үүний нь төлөө, өмнөхөө эргэн санан, Сталин 1937 онд тэр нөхрийг буудуулсан.

1912 онд Ленин социал демократ намаас салж Большевик намыг байгуулсан бөгөөд Намын төв хороонд сонгогдсон зарим гишүүд хаант засгийн цагдаа нар, Охрана нарт баригдсаны дараа, хоосон албан тушаалыг нөхөх үүднээс Ленин Сталиныг намын төв хорооны гишүүнээр томилсон.

Сталинд энэ тухай мэдэгдсэний дараа Сталин цөллөгөөс дахин оргож 1912 оны 4 сард Санкт Петрбургд ирсэн. Гэсэн ч удалгүй Сталин 7 сард нь дахин баригдаж, гурван жилийн ял аван Сибирь рүү цөлөгдсөн. Гэвч энэ нь Сталины хамгийн богино шийтгэл байв. Тэрээр ердөө л 38 хоногийн дараа дахин оргосон. 1913 оны 3 сарын 8-нд намын нөхрийнхөө зөвлөгөөг даган нэгэн хуралд суух үед нь, цагдаа нар орж ирж түүнийг баривчилсан. Энэ удаад 4 жилийн ял аван цөлөгдсөн. 1917 онд Сталин цэрэгт татагдсан боловч багадаа авсан гэмтлийн улмаас цэргээс чөлөөлөгдсөн. Сталин дахин орголгүй цөллөгөө дуусгасан.

1917 оны хувьсгалын эхээр Сталин цөллөгөөс суллагдан хувьсгалын ажилд идэвхийлэн оролцсон. Энэ үймээний үеэр Лениний амь насанд аюул учирч болзошгүй хэмээн Сталин Ленинийг Финланд руу нууцаар оргон гаргах ажлыг зохион байгуулсан. Ленинийг эзгүй үед Сталин Большевик намын удирдлагыг гартаа оруулж эхэлсэн байна.

Улс төрийн амжилт

засварлах

1917 онд Сталин "Правда" сонины редакц большевик намын ТХ-ны Улс төрийн товчоо Цэргийн хувьсгалт Төвийн гишүүн байжээ. Эхлээд Сталин Түр засгийн газрыг дэмжиж байв. Дараа нь хоёрдугаар сарын "хөрөнгөтний демократ" хувьсгалт пролетарийн социалист хувьсгал болгон өрнүүлэх зорилт тавьсан Ленины талд оржээ. Тэрбээр хувьсгалт бослогод идэвхтэй орлцсон бөгөөд аравдугаар сарын 25 (арваннэгдүгээр сарын 7)-ны ОСДХН(б)-ын Төв Хорооны хуралд оролцсон бөгөөд энд хурлаар шинэ Зөвлөлт засгийн газрын бүтэц, нэрийг баталсан байна. Сталин Бүх Оросын үүсгэн байгуулах хуралд Петрогарадын депутатаас болж аравдугаар сарын 6-нд Сталин Москвад ирэв. Аравдугаар сарын 8 коммиссаруудын зөвлөлийн тогтоолоор Цэргийн зөвлөлийн гишүүн болов. Аравдугаар сарын 11 нд Сталин Царицынд эргэн иржээ. Удалгүй улаан арми ялалт байгуулж Москвад буцан ирэв. 1919 оны зун Сталин Смоленскт очиж, Баруун фронд дахь польшуудын довтолгоог зогсоосон юм. 1919 оны зургаадугаар сарын 12-18-нд Сталин Петроград дахь “Красная горка” цайзын бослогыг дарах ажиллагааг удирдсан байна. 1919 оны арваннэгдүгээр сарын 27-нд Бүх Оросын гүйцэтгэх төв хорооны тогтоолоор Сталин анхны "Улаан тугийн одон"-гоор шагнагдасан байна. Сталины санаачлагаар байгуулагдсан Нэгдүгээр морьт арми Өмнөд Оросыг цагаантнаас чөлөөлөв. Тус армийг С.М.Будённый, К.Е.Ворошилов, Е.А.Щаденко нар удирдаж байжээ.

Хөдөлгөөн

засварлах

1920 оны хавар 3-р сард Сталин Украины хөдөлмөрийг Сталин, Ленин, Калинин нар 1919 онд армийн зөвлөлийг тэргүүлж, нүүрс олборлолтод хүн амыг дайчлах ажлыг гардан удирдаж байжээ. 1920 оны 12-р сарын 22-нд Сталин Бүх Оросын Зөвлөлүүдийн VIII их хуралд оролцжээ. Судлаач А.П.Шикманы тэмдэглэснээр “Сталин эрс ширүүн шийдвэр гаргадаг, ажилч, хичээнгүй чанартай, цэргийн болон улс төрийн ажлыг хослуулж чаддаг байсан нь олон хүмүүс түүний талд татагдан орох нөхцөл нь болжээ. 1922 онд Сталин ЗСБНХУ (СССР) байгуулах ажилд оролцсон юм. Тэрбээр холбооны улс биш, харин үндэстнүүдийн автомит нэгдэл бүхий нэгдсэн улс байгуулах хэрэгтэй гэж үздэг байв. Гэвч энэ төлөвлөгөөг Ленин болон түүний талынхан няцаасан байна. 1922 оны 12-р сарын 30-нд бүх холбооотын зөвлөлтийн анхдугаар хурлаар Зөвлөлт Бүгд найрамдах улсуудыг нэгтгэж, Зөвлөлт Социолист Бүгд Найрамдах Холбооны Улсыг байгуулсан юм. Эх орны дайн эхэлснээс долоон хоногийн дараа (1941 оны зургаадугаар сарын 30-нд Сталин шинээр байгуулсан Улсын Батлан хамгаалах хорооны дарга болсон юм. 1941 оны 7-р сарын 3-нд Сталин зөвлөлтийн ард түмэнд хандаж алдарт үгээ хэлсэн юм. "Нөхдүүд ээ, иргэд ээ, ах дүү нар аа, манай арми, флотын дайчид аа! Би та нарт хандаж байна, найз нар аа! гэж тэр үгээ эхэлсэн байдаг. 1941 оны долоодугаар сарын 19-нд Сталин Тимошенколийн оронд батлан хамгаалахын ардын комиссар болсон юм. 1941 оны 8-р сарын 8-наас ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарилгаар Сталин ЗСХУ-ын Зэвсэгт хүчний дээд Ерөнхий командлагч болсон юм. 1941 оны долоодугаар сарын 30-нд Сталин = АНУ-ын өрөнхийлөгч Франклин Рузвельтийн бие төлөөлөгч, дотны зөвлөгч Харри Хопкинсыг хүлээн авч уулзсан байна.

Гадаад харилцаа

засварлах

Арванхоёрдугаар сарын 16-20-нд Сталин Москва хотноо Их Британий гадаад хэргийн сайд Э.Идентэй Германы эсрэг дайнд холбоотон болох болон дайны дараа хамтран ажиллах тухай ЗСБНХУ, Их Британийн хооронд гэрээ байгуулах талаар хэлэлцсэн байна. 1943 оны 2-р сарын 11-нд Сталин атомын бөмбөг хийх ажлыг эхлүүлэх тухай Улсын батлан хамгаалах хорооны тогтоолд гарын үсэг зуржээ. Арваннэгдүгээр сарын 25-нд Сталин ЗСБНХУ-ын гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов, УБХХ-ны гишүүн, ЗСБНХУ-ын Ардын комиссарын зөвлөлийн даргын орлогч К.Е.Ворошилов нартай хамт Сталинград, Баку орж, тэндээс онгоцоор Тегеран (Иран) оржээ. Тэнд 1943 оны арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 1-нд Сталин ЗСБНХУ, АНУ, Их Британ-ий тэргүүнүүд оролцсон “Их гуравын” Тегераны бага хуралд оролцсон юм. 1945 оны хоёрдугаар сарын 4-11-нд Сталин холбоотон гурнүүдийн Ялтын бага хуралд оролцсон байна. 1943 оны гуравдугаар сарын 6-нд Сталин ЗХУ-ын Маршал цол хүртэв.1945 оны зургаадугаар сарын 26-нд Сталинд ЗХУ-ын Баатар цол олгов. 1945 оны долоодугаар сарын 27-ид шинээр бий болгосон ЗХУ-ын Генералиссимус цол олгожээ. Дайны дараа Сталингаар удирдуулсан ЗСБНХУ-ын Сайд нарыи Зөвлөл, БОКН(б) дайнд сүйдсэн улс орны эдийн засгийг яаравчлан сэргээн босгох ажилд орсон юм.1945оны аравдугаар сарын 10-15-ны хооронд Сталинд анх удаа жижиг хэмжээний цус харвалт болжээ, 1951 оны наймдугаар сард Сталин Эрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацааны амралт авчээ. Тэр 1952 оны хоёрдугаар сарын 12-нд ажилдаа орсон байна. 1952 оны 10-р сард ЗХУКН-ын XIX их хурал дээр Сталин ‘хөгширч, ядарсан" тул "түүний хусэлтийг хүндэтгэж” БОКН(б)~ын ТХ -ны нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн байна 3ХУКН-ын IX ны Бүгд хурал тууний хусэлтийг хулээж аваагүй бөгөөд намын шинэ дүрмийн дагуу туүнийг ЗХУКН-ын ТX-ны Нарийн бичгийн даргаар сонгожээ.

Сталинизм ба хэлмэгдүүлэлт

засварлах

Ленинийг нас барсны дараа төрийн эрхийг барихын төлөө тэмцэн, өрсөлдөгчдөө янз бүрийн аргаар замаасаа нэг болон хэсгээр нь зайлуулсан. Үүний дараа 1936-1938 оны Их цэвэрлэгээний дараа Сталинтай эн зэрэгцэх хүн Зөвлөлтөд үгүй болж, Сталин хязгааргүй эрх мэдлийг ганцаараа эзэмшсэн.

Хүн төрөлхтний түүхэнд маш цөөхөн хүнд л байсан эрх мэдлийг ганцаараа олсон тэрээр хүн төрөлхтний өмнө байгаагүй том нийгмийн туршилтууд, нийгмийн өөрчлөлтүүдийг хийсэн. Орос орныг тариачдын орноос аж үйлдвэржсэн улс болгох ажлыг хүн хүч, цэрэг цагдаа, 5 жилийн төлөвлөгөөгөөр далайлган хэрэгжүүлсэн. Мөн янз бүрийн угсаатан, ард түмнүүдийг төрөлх нутгаас нь зуу зуун мянга, саяар нь нүүлгэн шилжүүлж, сая сая хүний юу идэх, юу идэхгүйг ганцаараа шийдэж байв.

Түүний тушаалын дагуу Украинууд, Польшууд, Солонгос, Ижил мөрний Германууд, Крымын татарууд, Халимагууд, Чеченүүд, Ингушүүд, Мешкетын туркүүд, Финландууд, Болгарууд, Грекүүд, Латвиуд, Литвууд, Эстонууд, Еврей нар зэрэг үндэстэн, угсаатан хүмүүсийг хүчээр Сибирь, Төв ази руу цөлж, үндэстэн угсаатнаар нь нутаг зааж байв. Учир нь эдгээр хүмүүсийг итгэж үл болох хүмүүс хэмээн үзэн, 2-р зэргийн хүмүүс гэж тэр үзэж байв.

Хожим судлаачид Сталины дэглэмийн улмаас 4-10 сая гаруй зөвлөлтийн иргэн нас барсан гэж тооцоолдог. Зарим судлаачид өлсгөлөнг мөн оролцуулан, зөвхөн 32-33 оны өлсгөлөнгийн үеэр 6 орчим сая хүн нас барсан. Үүнээс гадна 1.5 сая хүнийг цаазаар авсан; Гулагуудад, шоронд 5 сая хүн нас барж; 7.5 сая хүнийг цөлж, нүүлгэн шилжүүлэх үеэр 1.5 сая орчим; германы цэргийн хоригдол болон германы иргэд 1 сая орчим хэмээн тооцоолдог. Ингэж тооцоолбол 15 сая орчим хүн Сталины дэглэмийн золиос, хохирогч болон хэлмэгдсэн. Өөр нэгэн тооцоллоор Сталин нийт 24 сая зөвлөлтийн хүмүүсийг цаазлан хороосон гэсэн тоо байдаг. Ленин,Сталины байгуулсан харгис дарангуйлал болон олон улсын коммунизмын харгислалын балгаар дэлхий даяар коммунизмын бүтэшгүй үзлийн төлөө ямар ч гэм зэмгүй 100 сая хүний амь насыг коммунистууд хөнөөсөн ажээ.

Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт эхний үед маш ноцтой хохирол амсаж, бууж өгөх тухай асуудал ч яригдаж байсан гэдэг. Гэсэн ч дайны явцад өөрчлөлт гарч улмаар дайныг Зөвлөлтийг ялалтаар дуусгах боломжтой болсон. Ийнхүү ганцаараа засагласаар 1953 оны 3 сарын 1-нд тархинд нь цус харваж Сталин нас нөгчсөн.

Таалал төгссөн нь

засварлах

Хоёрдугаар сарын 26 -нд Сталин "Ближняя дача" зуслан дээр 3ХУКНын Төв Хорооны Товчоог хуралдуулжээ. Хуралд Сталин, Мяленков, Бария, Булганин, Хрущёв оролцсон байна, 1953 оны гуравдугаар сарын 1-нд "Ближняя Дача" Зуслангийн гал тогооны өрөөнд Сталины хэвтэж байгааг хамгаалалтын албаны ажилтан П.В.Лозгачёв олж харсан байна. Гуравдугаар сарын 2-ны өглөө эмч нар ирж, биеийн баруун тал мэдээгүй болсоныг тогтоосон байна. Сталин гуравдугаар сарын 5-ны орой 21 цаг 50 минутад нас баржээ. Тархинд нь цус харвасан тул нас барсан гэсэн эмнэлгийн дүгнэлт гарчээ. Зандалшуулсан цогцосыг нь Лениний бунханд тавьсан байна. 1953-оос 1961 он хүртэл бунханыг В.И.Ленин, И.В.Сталины мавзолей гэж нэрлэж байв. 1961 оны аравдугаар сарын 30 -н д ЗХУКН-ын XXII их хурал "Сталин Лениний гэрээслийг ноцтой зөрчиж байсайн тул түүний цогцосыг бунханд байлгах боломжгүй гэж тогтоожээ. 1961 оны аравдугаар сарын 31-ээс арваннэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө Сталины цогцосыг Бунханаас гарагаж Кремлийн хананы хаа нэгтээ оршуулжээ.

Сталинийг хороох оролдого

засварлах

Сталинийг хороох оролдогууд нь Сталины хамгаалалт үргэлж өндөр түвшинд байлаа. Иосиф Сталиныг хороох хэд хэдэн оролдлого гарч байсан ч ямар ч амжилтгүй өндөрлөж байлаа. 1942 оны 11-р сарын 6-нд Сталиныг машинтайгаа Улаан талбайн ойролцоо явж байхад нь гал нээж байжээ. Гал нээсэн Савели Дмитриевийг баривчилж 1950 оны 8 сарын 25-нд буудсан байна. 1943 онд Сталин, Рузвельт, Черчилль нарыг Тегеранд уулзахаас өмнө германы нууц албаныхан тэднийг хороохоор бэлтгэж байгаа гэсэн мэдээллийг нууц албаныхан олж мэдсэн байна. Үүний үр дүнд Иранд байгаа Германы нууц бүлэглэлийн олон арван гишүүдийг баривчилжээ. Гурван орны төрийн өндөрлөгийн аминд халдах хуйвалдааныг тагнуулч Отто Скорцени гол зохион байгуулж байжээ.

Өмнөх
Вячеслав Молотов
ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга
1941-1953
Дараах
Георгий Маленков
Өмнөх
Өмнө нь байгаагүй
ЗХУКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
1922-1953
Дараах
Никита Хрущёв