Инжун ван (солонгосоор: 인종, ханз: 仁宗) Ван Хэй (왕해, 王楷) (1109-1146) нь 1122-1146 оны хооронд Курё улсыг захирч байсан 17 дахь ван юм. Курё улсын Ежун вангийн Сүндок хатнаас 1109 оны 10 сард төрсөн. 1115 онд хунтайжаар өргөмжлөгдөж, 1122 онд вангийн сууринд заларсан. Түүний хаанчлалын үед Алтан улс хүчжин мандаж, Киданы Ляо улс, хятадын Умард Сүн улсыг мөхөөсөн томоохон үйл явдлууд өрнөж байв. 1145 онд Самгук Саги хэмээх түүхэн сурвалж бичигдсэн.

Инжун ван
Курё улсын ван
Хаанчлал1122-1146
Хаан суусан1122
Бүтэн нэрВан Хэй
Төрсөн огноо1109 оны 10 сарын 29
Төрсөн газарКэсон
Өнгөрсөн огноо1146 оны 4 сарын 10
Өнгөрсөн газарКэсон
ӨмнөхЕжун ван
УдаахЮжун ван
ЭцэгЕжун ван
ЭхСундок хатан
УлсКурё улс
Ургийн овогКэсон Ван овог
Сүмийн цолИнжун

И Жагёмын үе (1122-1126)

засварлах

Түүнийг улсын ван болсны дараа нагац өвөө И Жагём тэргүүтэй цэргийн ноёд төрийн бүхий л эрх мэдлийг атгаж эхэлсэн. Сукжун вангийн хөвгүүн Тэбан гүн Ван Бо-д төрийн эргэлт хийхээр хуйвалдсан ял тулгаж, түүнийг дэмжиж, байсан сөрөг хүчний түшмэл Хань Аньин тэргүүтэй ноёдыг цаазлан, Тэбан гүн Ван Бог алс газар цөлж, дагалдагч түшмэдийг баривчлан албан тушаалыг бууруулах, цөлөх, цаазлах зэрэг арга хэмжээ авчээ. Үүний дараа И Жагём төрийн чухал албан тушаалд өөрийн талын түшмэдийг томилж, өөрөө ерөнхий сайд болжээ.

1123 онд Курё улс Алтан улсад буулт хийж, хараат улс болон, хил хязгаараа тогтоож баталгаажуулав.

1124 оны эхээр И Жагёмын талыг баримтлагч цэргийн жанжин Чой Хонжэ, Чок Чунгён тэргүүтэй түшмэд төрийн эргэлт хийж, И Жагёмыг устгахаар хуйвалдаж байгаад баригдаж цөлөгдөв. Энэ явдлын дараа И Жагём өөрийн охиноо Инжун вангийн их хатан болгон, төрийн бүх албан тушаалд зөвхөн өөрийн садан төрлийнхөн болон итгэлт хүнийг томилж аюулгүй байдлаа баталгаажуулахыг зорьжээ.

1126 оны эхээр И Жагёмын эрх мэдлийг эсэргүүцэж Ким Чан, Ан Порин түшмэлээр удирдуулсан хорин таван залуу түшмэд бослого гаргаж, вангийн ордон, хэд хэдэн сүм хийдийг эзэлсэн ч, И Жагёмын талын цэргүүдэд ялагдан алуулсан. Энэ явдлын дараа Ким Бушик тэргүүтэй бичиг цэргийн түшмэд нууцаар И Жагёмын эсрэг хуйвалдаж эхлэв. Мөн жилийн 5 сард И Жагёмын итгэлт цэргийн түшмэл Чок Чунгён өөрийн захиргааны цэргүүдээ удирдан бослого гаргаж, И Жагём болон түүний гэр бүлийг нь баривчлан цаазаар авч, заримыг нь Чолла муж руу цөлөв. Үүний дараа 1127 онд Чок Чунгёныг албан тушаалаас нь огцоруулж, цөлөв.

Ингээд И Жагёмд ялагдаж цөлөгдсөн ноёдыг цагаатгаж, Кэсонд буцаан дуудаж, Инжун вангийн И овогтны хоёр хатныг хатны суудлаас нь зайлуулж, алс газарт цөлөв. 1126 он 6 сард Им Воньэйгийн охиныг вангийн хатанд өргөмжлөв.

1127–1136: Мё Чонгийн үе

засварлах

И Жагём унасны дараа засгийн газарт Кёнжүгийн Ким, Танжугийн Хан, Чонгангийн Им овгоос гаралтай ноёд түшмэд ноёлож байв. И Жагёмыг түлхэн унагахад баруун нийслэл Пёнян хотоос гаралтай күнзийн сурталтан Чон Чисан, буддын шашны лам Мё Чон, яруу найрагч Пак Сухан зэрэг түшмэдийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгсэн тул албан тушаал хуваарьлахад Мё Чоныг Инжун вангийн зөвлөх түшмэлээр томилов. Мё Чонгийн санаачлагаар улсын зардалыг багасгах, боловсролын шинэчлэл хийх, улс төрийн шинэчлэл хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

Мё Чон нь курёгийн вангийн засаглалыг дэмжигч байсан тул Алтан улсын шахалт дарамтыг эсэргүүцэж, улсын нийслэлийг Согёнд (одоогийн Пёнян хот) шилжүүлж, Алтан улстай байлдахыг уриалагчдын нэг байв. Тухайн үед Инжун вангийн дундыг барьж байсан нь ноёдын тэмцлийг хурцатгахад нөлөөлжээ. 1135 онд Инжун вангийн зарлигаар Мё Чонгийн талын зарим албан тушаалтныг огцоруулж, шийтгэсэнд Мё Чон Согён хотод Тэйви (大為; 대위) хэмээх шинэ улс байгуулснаа зарлаж бослого гаргав. Энэ үйлдэл нь Мё Чонгийн Кэсон дахь хүч нөлөөлөл суларч, Чон Чисан зэрэг түшмэд эсэргүү хэрэгт орж цаазлуулав. Үүнээс болж ихэнх дэмжигчид нь холбоогоо тасалжээ. 1136 онд Ким Бушик сайдаар удирдуулсан Курёгийн цэргүүд Пёнянд дөхөж очиход Мё Чон өөрийн хүмүүстээ алуулж, бослого гаргасан цэргүүд бууж өгснөөр уг бослого төгсөв.

1142 онд Курё улс нь Алтан улсын вассал буюу хараат улс болсноо албан ёсоор тунхаглав. Мөн онд Инжун вангийн зарлигаар солонгосын гурван улсын үе (МЭӨ 57 - МЭ 668), нэгдсэн Шилла улсын үеийн үйл явдал, түүхийг багтаасан Самгук Саги буюу Гурван улсын шастир хэмээх ном эмхэтгэхийг Ким Бушикт тушаав. 1146 оны эхээр бичиж дуусгаснаар Солонгосын түүхийн анхдагч бүтээл болжээ. 1146 оны 4 сарын 20 нд Инжун ван Ван Хэй таалал төгсөв.

  • Эцэг: Ежун ван (예종)
  • Эх: Сүньдок хатан (순덕왕후)
    • Нагац өвөө: И Жагём (이자겸)
    • Нагац эмээ: Чой овогт ахайтан (변한국대부인 최씨)
  • Хатад хүүхдүүд:
  1. Огцорсон хатан Ёндок гүнж: Иньчон И овгийн И Жагёмын охин. (폐비 이씨) (?-1139)
  2. Огцорсон хатан Бокчан гүнж: Иньчон И овгийн И Жагёмын охин. (폐비 이씨) (?-1195)
  3. Гун эй хатан: Жанхын Им овгийн Им Воньэйгийн охин. (공예왕후 임씨; 1109–1183)
    1. Хунтайж Ван Хёнь (태자 왕현)
    2. Тэрён хү ван Гён (왕경 대령후)
    3. Икян гүн Ван Хо (왕호 익양공)
    4. Ван Чүнхүй (왕충희)
    5. Пённян гүн Ван Так (왕탁 평량공)
    6. Сынгён гүнж (승경궁주)
    7. Докнён гүнж (덕녕궁주)
    8. Чанрак гүнж (창락궁주)
    9. Ёнхва гүнж (영화궁주)
  4. Соньпён хатан: Каннын Ким овгийн Ким Соний охин. (선평왕후 김씨; ?-1179)
Өмнөх
Ежун ван
Курё улсын ван
1122-1146
Дараах
Южун ван